Заводын “зүрх-тархи” болсон Зураг төслийн инженерүүд

     Энэ удаа бид Засвар, механикийн заводын Зохион бүтээх технологийн товчооны ажлыг сурвалжлахаар үйлдвэрийн зүг хөдлөв. Идэр есийн хүйтэн үргэлжлэх хэдий ч урин хаврын амьсгал орсон мэт цаг агаар тогтуун дулаан. Бид 45 дахь жилтэйгээ золгож буй Эрдэнэт үйлдвэрийн үндсэн цехийн нэг Засвар, механикийн заводын төв байрны нэгэн өрөөнд ороод явчхав. Тасалгаанд есүүл суух агаад дор бүрнээ ажин түжин. Шилэн тусгаарлагчийн нэг талд инженер зохион бүтээгч Б.Однасан, Т.Мөнхбат нар 10 тонны багтаамжтай дизель түлш хадгалах сав болон Грейдер ДГ-2-ын шанаганы түгжээний механизмын задаргааны зураг төсөл боловсруулж суух. Нөгөө талд нь инженер зохион бүтээгч А.Ариунжаргал Нунтаглан баяжуулах хэсгийн W125SP дренажный насосны голын цилиндр хамгаалалтын зураг боловсруулах, зураг төслийн техникч А.Анхбаяр Эрхүүгийн их сургуульд зориулсан Уул уурхайн 100 жилийн дурсгалын цомын загварын төсөл дээр ажиллаж байх жишээтэй. Энэ үеэр Оёдлын цех ширээний хөл амархан хугардгийг бөх бат юмаар хийх захиалга ирүүлж. АТЦ-ийн үйлдвэрлэлийн инженер Баяраа машины араа барьж ирээд захиалга өгч байв. Тус товчоо нь үйлдвэрийн хэмжээнд механик, цутгуурын чиглэлээр зураг төсөл, технологи боловсруулах 14 инженер, архивч, зургийн техникч, дарга гэсэн орон тоотой үйл ажиллагаа явуулж Засвар, механикийн заводын үндсэн үйлдвэрлэлийн процессыг удирддаг. Өөрөөр хэлбэл оюуны хөдөлмөр эрхлэн зураг төсөл, технологи боловсруулдаг, Засвар, механикийн заводын “тархи-зүрх” болсон зохион бүтээгч, технологич инженерүүд энд ажилладаг. Өнгөрсөн онд зохион бүтээгч инженерүүд гидроциклоны болон тээрмийн хуягийн  сайжруулалтын судалгаа хийж, угсаргааны 314, эд ангийн 1669 зураг, 1000 гаруй 3D загвар гарган үйлдвэрлэлд нэвтрүүлсэн. Мөн 220 угсаргааны, 1700 эд ангийн 40 орчим сэргээн засварлах технологи боловсруулжээ. Түүнчлэн ЗМЗ-ын цутгамал бүтээгдэхүүний үйлдвэрлэлд технологийн шинэчлэл хийснээр 56 шинэ цутгамал бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн аж. Эдгээр нь 100 хувь импорт орлох бүтээгдэхүүн. Эндээс хэр бүтээмжтэй, үр ашигтай ажилласныг харж болохоор. Импорт орлох бүтээгдэхүүний зураг төсөл гаргадаг энэ хамт олноор бахархах сэтгэл төрнөм. Эдний дунд тэргүүлэх зохион бүтээгч инженер Г.Баттулга, нэгдүгээр зэргийн инженер Г.Баясгалан, цутгамал бүтээгдэхүүний нэгдүгээр зэргийн инженер Я.Батсуурь, Б.Данаажав нарын зөвлөх инженерүүд бусдыгаа манлайлж ажилладаг. Технологийн инженерүүд үйлдвэрлэлийн чиглэлээр таваас доошгүй жил ажиллаж, мэргэжлийн хэллэгээр технологи бичих түвшинд хүрч зохион бүтээгч инженерээр томилогддог шалгууртай. Тэгэхээр үйлдвэрлэлийг бүрэн мэддэг мэргэшсэн инженерүүд технологийн зураг төсөл боловсруулдаг гэсэн үг. Механик болон Цутгуурын цехийн технологиуд тухайн бүтээгдэхүүнийг хэрхэн яаж хийх аргачлалыг боловсруулна. Зохион бүтээх инженерүүд хэмжилт хийж 3D болон эд ангийн ажлын зургийг гаргана. Эдгээр зургууд технологич инженерүүдэд очно. Тэд аль эд ангийг ямар хэлбэр дүрстэй хийхээс хамаараад технологийн аргачлалыг боловсруулдаг. Энэ нь үйлдвэрлэлд мөрдөн ажиллах цогц баримт бичиг болж явдаг онцлогтой. Өөрөөр хэлбэл, инженерүүдийн гаргасан зураг төслийн дагуу ажиллагсад хөдөлмөрийн талбар дээр ажил үүргээ гүйцэтгэн, бүтээгдэхүүн үйлдвэрлэж үйлдвэрийн газрын тасралтгүй найдвартай ажиллагааг ханган ажиллаж байна. Аливаа юм инженерийн сэтгэлгээгээр хөгждөгийн нэгэн тод жишээ энэ. Засвар, механикийн заводод хүйтнээр хатууруулах хольцын технологи цутгуурын үйлдвэрлэлд нэвтэрснээр тээрмийн сараалжин хуягийн голч хийх олон шат дамжлагыг халжээ. Ингэснээр олон цагаар ажиллах хүн хүч, материалын зардал хэмнэсэн байна. Эдний мэргэжилтнүүдийн гүйцэтгэсэн ажлаас дурдвал  ДЦС-ын Шахмал түлшний зураг төслийг хийсэн аж. Мөн Нунтаглан баяжуулах хэсгийн өргөтгөлийн ажлын хүрээнд  хөвүүлэн баяжуулах тоног төхөөрөмжүүдийн зураг төслийг гаргажээ. 

Өнгөрсөн онд гүйцэтгэсэн томоохон ажлынх нь талаар Зохион бүтээх технологийн товчооны дарга Ц.Чулуун-Эрдэнээс тодруулахад, “ЭКГ-10, 12 экскаваторын шанаганд хийцийн нийлүүлэлт хийж үйлдвэрлэлд ашиглалаа. Ингэж үйлдвэрлэлийн тасралтгүй аюулгүй ажиллагааг ханган ажилласан нь 100 бүтээлч ажлын нэгээр шалгарсан. Гидроциклоны технологит өөрчлөлт хийлээ. Энэ бол том ажил. Өнгөрсөн онд “Эрдэнэт цогцолбор” дээд сургуультай хамтраад Өөрөө нунтаглах хэсгийн  ММС90 х 30А тээрмийн хуягны шинэ төрлийн материалыг илчийн боловсруулалт хийх технологи гарган авахаар  “Тээрмийн хуягны шинэ төрлийн хайлшны элчийн боловсруулалт” сэдэвт судалгааны ажил хийсэн. Энэхүү ажлын хүрээнд дэлхий нийт тээрмийн хуягийг ямар материалаар хийж буй, импортоор орж ирсэн хайлшнууд дээр туршилт судалгаа хийж, удахгүй тайлан тавихаар ажиллаж байна. Цаашид Баяжуулах үйлдвэрийн булингын системийн судалгаа хийх бэлтгэл ажлыг хангаад байна. Ингэснээр насос, гидроциклоныг хэрхэн ашигладагт биш, ер нь системдээ ямар алдагдалтай байдаг юм. Алдагдлыг бууруулах ямар боломж байна. Бүтээмжийг нь хэрхэн дээшлүүлэхэд чиглэсэн судалгаа хийгдэнэ. Энэ бүхнийг симуляцийн орчинд туршина. Энэ нь компьютерт бодит нөхцөлийг бий болгон туршилт хийнэ гэсэн үг. Симуляцийн орчинд хийсэн туршилтын оновчлол 80-90 хувьтай гардаг. Симуляцийн орчинд турших аргаар Грат 1400 шахуургын сайжруулалтыг хийсэн нь эдийн засгийн өндөр үр ашиг өгч байна” гэж хийж бүтээснээ тодотгов. 

Эрдэнэт үйлдвэрийн 2022 оны Шилдэг шинийг санаачлагч ажилтан, зохион бүтээгч инженер Д.Ариунболд: “2003 онд би Засвар, механикийн заводод хэвчнээр ажилд орж байлаа. Улмаар Цутгуурын цехэд хэвчин, мастераар ажилласан. 2015 оноос цутгуур хариуцсан технологич инженерээр ажиллаж байна. Энэ хугацаанд Цутгуурын цехийн өргөтгөлийн ажлын хүрээнд хүйтнээр хатууруулах хольцын технологийн процессыг үйлдвэрлэлд нэвтрүүлэхэд гар бие оролцсоноороо бахархдаг. Шинэ технологи үйлдвэрлэлд нэвтэрснээр бүх зүйл өөрчлөгдсөн. Технологийн зураг, дамжлага, процесс гэх мэт. Үүнтэй уялдуулан бүх ажлын зургаа шинээр гаргасан. Энэ нь өөрийгөө хөгжүүлж, шинэлэг арга барилаар ажиллах шаардлага тавигдсан. Шинэ технологи үйлдвэрлэлд нэвтэрснээр бүтээгдэхүүний чанар сайжирсан, ажил хөнгөвчилсөн, эдийн засгийн хэмнэлт гарсан. Үүнтэй зэрэгцээд технологийн нөхцөлийг сайжруулах шаардлагатай болсон. Урьд нь элс, шавран хэвний технологи ашиглан ажилладаг байлаа. Уг технологийг өөрчилж чанартай бүтээгдэхүүн гаргах болсонтой холбоотой төслийн ажил хийгдэж эхэлсэн. “ЭКГ-10 экскаваторын хөтлөгч дугуйг сайжруулах нь”  төсөл амжилтай хэрэгжээд явж байна. 2023 онд “Баяжуулах үйлдвэрийн тээрмийн сараалжин хуягийн цутгуурын технологийг сайжруулах нь” сэдэвт төсөл бүрэн хэрэгжинэ. Шинэ цутгуурын технологи үйлдвэрлэлд нэвтрүүлснээр эдгээр төслийг хэрэгжүүлэх боломж амьдралаас урган гарч байна. Ингэснээр зардал багасах, ажилчдын хөдөлмөрийн бүтээмж дээшлэх, бүтээгдэхүүний чанар сайжрах зэрэг олон давуу талтай юм” хэмээн ярилаа.

Ийнхүү техник технологийн шинэчлэлтийн хүрээнд Эрдэнэт үйлдвэрт шинэ тээрэм, бутлуур тавигдсан. Уг тээрэм, бутлуурын хуягуудыг Засвар механикийн заводод  цутган үйлдвэрлэж байна. Цутгамал бүтээгдэхүүний зураг төслийг гаргах, технологийг нь боловсруулах, хэрхэн цутгах, зоролт хийх гэх мэт технологийн дамжлага явагддаг. Энэ бүхэн зохион бүтээгч инженерийн гаргасан зураг төслөөр хийгдэх болохоор тэднийг Засвар механикийн заводын “зүрх-тархи” гээд байгаа юм. Ирээдүйд Эрдэнэт үйлдвэрийн Засвар, механикийн завод  Монгол Улсын Машин үйлдвэрлэлийн тулгуур төв болон хөгжих том зорилт тавьсан. Энэ зорилтод хүрэхийн тулд тус Заводын “зүрх-тархи” болсон Зохион бүтээх технологийн товчооны чадварлаг инженерүүд ирээдүй рүү чиглэсэн, онол, практиктайгаа уялдсан, үйлдвэрлэлтэйгээ нийцсэн олон арван оюуны бүтээл туурвисаар явна.

Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Т.БАТМӨНХ: Ирэх онд хүдэр боловсруулах үйлдвэрлэлийн хүчин чадлыг 40 сая тоннд хүргэнэ
Л.ЭНХТУЯА: Орчин цагийн хүүхдүүдийн сэтгэхүйн чадамжийг ойлгох шинэ зуунд бид амьдарч байна
Б.Булган: Нутаг ус минь түшиж, жаргалтай сайхан явна
Ц.БАТБОЛД: Молибдены даралтат шүүлтүүр суурилуулснаар Эрдэнэт үйлдвэрийн төлөвлөгөөт зорилтыг ханган биелүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ
Р.ЭНХБОЛД: Үерийн усны сувгуудад үзлэг шалгалт хийж, далан шуудууг засварлан цэвэрлэж байна
Г.БАТМӨНХ: Хүний амь настай дүйцэхүйц чандмань эрдэнэ усаа дээдлэн хайрлаж амьдарцгаая
Б.БАТЖАРГАЛ: Бэлтгэлийн цүнхээ үүрээд зааландаа очиход л ажлын ядаргаа арилчихдаг
С.УУГАНБАЯР: Манайх аваарын бригад болохоор илүү хариуцлагатай, чадвартай байхыг шаарддаг
Г.ГАНБОЛД: Шинэ үйлдвэржилтийн байнгын хороо нь хүнд, хөнгөн, жижиг, дунд үйлдвэрийн бодлогыг тодорхойлно
Л.МӨНХБААТАР: Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудын нийгэм, эдийн засаг, хууль эрх зүйн баталгааг хангахад УИХ онцгой анхаарч ажиллана

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2023-12-31
-6°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
-13°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %