Ж.МӨНХ-ОРГИЛ: Материалын худалдан авалт, ханган нийлүүлэлттэй холбоотой хүндрэлтэй асуудлууд бий

     Эрдэнэт үйлдвэрийн ажилчдын хөдөлмөр хамгааллын хувцасны хангалт тааруу байгаа талаар яригдсан. Энэ мэдээлэл хэр бодитой хийгээд учир шалтгааны талаар Оёдлын цехийн орлогч дарга Ж.Мөнх-Оргилоос тодрууллаа.

-Танай үйлдвэрлэлийн төлөвлөгөөний биелэлт ямар түвшинд яваа вэ? 
-Оёдлын цехийн үйл ажиллагаа тогтмолжсон. Оны эхний найман сарын байдлаар үйлдвэрлэлийн төлөвлөгөөт үзүүлэлт бүрэн биелээд явж байна. ХАБЭА-н хэлтэс сар болгон хуваарь гаргаж өгдөг. Төлөвлөгөөний дагуу ажилчдынхаа хувцсыг үйлдвэрлээд агуулахад нийлүүлээд явдаг. Жишээ нь өнгөрсөн долоо хоногт бид инженер техникийн эмэгтэй ажилчдын 265 хос хувцас агуулахад хүлээлгэн өгсөн. Өнөөдөр инженер техникийн эрэгтэй ажилчдын 492 хос нийлүүллээ. 

-Ажлын хувцасны хангалт тасалдаж байна гэх шүүмжлэл гарсан. Энэ талаар та ямар тайлбар өгөх вэ? 
-Баялаг бүтээгч уурхайчдынхаа хувцсыг бэлэн байлгах нь бидний үүрэг. Гэвч биднээс шалтгаалахгүй хүчин зүйлүүд нөлөөлж байгааг ойлгоорой. Материалын худалдан авалт, ханган нийлүүлэлттэй холбоотой хүндрэлтэй асуудлууд бий. Эрдэнэт үйлдвэр төрийн өмчит үйлдвэрийн газар болсноор бүх материалыг тендер зарлаж авдаг болсон. Үүнтэй холбоотой нийлүүлэх компани нь хугацаандаа шалгарахгүй, техникийн тодорхойлолт, шалгуурт нийцэхгүй компаниуд орж ирдгээс хугацаа алдах зэрэг асуудал гардаг. Цар тахлын нөхцөл байдалтай холбоотой хил гаалийн хориг саад ч нөлөөлж байна. Манайх хөдөлмөр хамгааллын хувцас оёхоос гадна өрмийн машины өвлийн хучлага, гараашны хаалганы хаалт, машин тэрэгний суудлын бүрээс, ширээ сандлын бүтээлэг гээд 30 гаруй төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Мөн баяжмалын шуудай, молибдены уут оёж байна.  

-Хүчин чадал хүрэлцээтэй юу? 
-Зөөлөн эдлэлийн 38 үйлчин, баяжмалын шуудай, молибдены уутны 50 гаруй оёдолчинтой. “Тэс Эрдэнэ” компани материалаа нийлүүлбэл уурхайчдын ажлын хувцас тасрахгүй. Өнгөрсөн хугацаанд нөөц бололцоогоо ашиглаад 1000 гаруй цамц оёчихсон байгаа. Одоо өмдний материал ирвэл 1000 гаруй хос хувцас зэрэг гарна гэсэн үг. 2023 оны эхнээс шинэ менежментээр худалдан авалтыг наана нь татах арга хэмжээ авч ажиллахаар зорьж байна. 

-Баярлалаа  
 

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Т.БАТМӨНХ: Ирэх онд хүдэр боловсруулах үйлдвэрлэлийн хүчин чадлыг 40 сая тоннд хүргэнэ
Л.ЭНХТУЯА: Орчин цагийн хүүхдүүдийн сэтгэхүйн чадамжийг ойлгох шинэ зуунд бид амьдарч байна
Б.Булган: Нутаг ус минь түшиж, жаргалтай сайхан явна
Ц.БАТБОЛД: Молибдены даралтат шүүлтүүр суурилуулснаар Эрдэнэт үйлдвэрийн төлөвлөгөөт зорилтыг ханган биелүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ
Р.ЭНХБОЛД: Үерийн усны сувгуудад үзлэг шалгалт хийж, далан шуудууг засварлан цэвэрлэж байна
Г.БАТМӨНХ: Хүний амь настай дүйцэхүйц чандмань эрдэнэ усаа дээдлэн хайрлаж амьдарцгаая
Б.БАТЖАРГАЛ: Бэлтгэлийн цүнхээ үүрээд зааландаа очиход л ажлын ядаргаа арилчихдаг
С.УУГАНБАЯР: Манайх аваарын бригад болохоор илүү хариуцлагатай, чадвартай байхыг шаарддаг
Г.ГАНБОЛД: Шинэ үйлдвэржилтийн байнгын хороо нь хүнд, хөнгөн, жижиг, дунд үйлдвэрийн бодлогыг тодорхойлно
Л.МӨНХБААТАР: Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудын нийгэм, эдийн засаг, хууль эрх зүйн баталгааг хангахад УИХ онцгой анхаарч ажиллана

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2023-12-31
-6°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
-13°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %