Эрдэнэт үйлдвэрийн Ойн генетикийн төвийн мэргэжилтнүүд  “Ургамал газар тариалангийн хүрээлэн”-тэй хамтарна

Эрдэнэт үйлдвэрийн дэргэдэх “Ногоон хөгжил” төслийн нэгжийн хамт олон саяхан Дархан хотод байрладаг “Ургамал газар тариалангийн хүрээлэн”-д зочилж, туршлага судлаад иржээ. Тэд эл өдрүүдэд Монгол орны жимс жимсгэнэ, таримал, модлог ургамал, тэдгээрийг үрээр тарих, мөчрийн аргаар үржүүлэх зэрэг ойжуулалтын бүхий л чиглэлээр номын дуу сонсож, мэдлэг туршлагаа нэмсэн байна. “Ургамал газар тариалангийн хүрээлэн” нь 1963 онд байгуулагдсан, олон жилийн баялаг туршлага, арга барилтай, ургамлын чиглэлийн манай улсын ганц төвлөрсөн газар юм байна.  Шинжлэх ухаанд суурилж, ойн генетикийн маш баялаг нөөц бүрдүүлж ажиллах бидний зорилгод чухал ач холбогдол өгөхүйц ажлын томилолт болсон” гэж тус төвийн ажилтан Э.Янжиндулам онцолсон. Тус төвийн бусад мэргэжилтнүүд аяны богцоо задалж, ямар санаа шийдэлтэй буйгаа ийнхүү хуваалцлаа.    
Ойжуулалтын мэргэжилтэн С.Идэр:  Дархан хотод “Ургамал газар тариалангийн хүрээлэн”-д очоод ирлээ. Их цэгцтэй, далан, таримал ургамлын 21 мянган дээжийг дунд болон урт хугацаанд хадгалдаг юм байна. Урт хугацааны гэхээр гүн хөлдөөх, дунд хугацаанд нь хасах 0-5 хэмд хадгалах технологитой. Мөн лабораторит нь үрийн мониторинг хийх, үрийн соёолох эрчим, чанарыг тодорхойлох, модны тэжээлийн бичил биетүүдийг судлах зэрэг ажлыг хийж байна. Бидний зорьж байгаа ажлууд тэнд хэдийнэ эхэлсэн байгаа учраас туршлагаас нь хуваалцах талаар санал бодлоо солилцсон. Өөрөөр хэлбэл, тэдний судалгааны ажлын туршлагаас нь суралцаж, үргэлжлүүлэхэд дөхөмтэй гэж харсан. Манай төв нийт 3500 гаруй зүйлийн модлог, бутлаг өвслөг ургамлын үр нөөцөлж, бүрдүүлэх зорилготой. Өнөөдөр гэхэд бид 100 гаруй кг моносны үр гэрээт байгууллагаас хүлээж аваад цэвэрлэж байна. Бас хайлаас, шар хуайсны үр түүж, цэвэрлээд бэлэн болгосон. Ингээд Хаягдлын аж ахуйд энэ намрын тариалалтаар тарьж, арчилгаа тордлогооны ажлаа үргэлжлүүлнэ. Одоогоор хөрс, бордоогоо бэлдэж, моносны үр тарих 15 мянган нүх ухаж, бэлдчихээд байна. Мөн энэ намар 2.4 км газарт Монгол сакура гэгддэг гүйлс, бүйлс тарихаар төлөвлөж байна. Энэ бүх ажилдаа бусдын сайн туршлагаас нэвтрүүлээд явна. 


 

Хөрс хариуцсан инженер Г.Чинзориг: Монголд ганц гэгддэг “Ургамал газар тариалангийн хүрээлэн”-гийн мод үржүүлэг, хөрс агрохимийн судалгааны лаборатори болон Сэлэнгэ аймгийн хоёр аж ахуйн нэгж дээр очиж, мод үржүүлэх ажлын туршлагаас үзэж сонирхлоо. Ямар төрлийн мод яаж тарьж, ургуулж, арчилж буй болон хөрсөө хэрхэн боловсруулж байгаа явцаас нь түлхүү судаллаа. Тэндээс ямар мод суулгац авчирч, энд тарьж болох, цаг уурын нөхцөл онцлогт хэрхэн тохируулах тухай мэргэжилтнүүдтэй нь ярилцаж, санал бодлоо солилцсон. Олон төрлийн мод бут сөөг, цэцэгт ургамлыг судалгааны шугамаар маш их тарьж ургуулсан байна. Тухайлбал, улиасны мөчрөө хэдийд яаж тарьдаг гэх зэргээр судалгааны үр дүнгүүд нь чухал санагдсан. Тиймээс зарим бут сөөг, үр авчирч энд тарихаар болсон. Мөн хөрсний шинжилгээ авдаг лабораторийнх нь  туршлагаар хөрсний дээж авах, хаана яаж боловсруулах зэрэг ажилд хамтран ажиллана. 


 

Ойжуулалтын техникч Б.Энхзул: “Модлог ургамал тариалах, үржүүлэх технологи” сэдэвт сургалт хөтөлбөрийн хүрээнд мод бут сөөгний өвчин, хөнөөлт шавьж, хог ургамал, мэрэгч амьтантай хэрхэн урьдчилан сэргийлэх талаар туршлага судалсан. Мөн гадаад дотоод хорио цээр, түүнтэй тэмцэх тухай судаллаа. Тэр тусмаа хортон шавьжаас урьдчилан сэргийлэх хүрээнд нутагшсан стандартын дагуу мод сөөг оруулж ирвэл дотоод хорио цээр багасна гэдгийг онцолж харлаа. Гадаадаас импортоор орж ирж байгаа гарал үүсэл, сорт  нь тодорхойгүй мод бут сөөгийн гадаад хорио цээрт анхаарах ёстой. Тиймээс анхнаас нь     дотооддоо нутагшсан, стандартын шаардлага хангасан бут сөөгийг авч тарих нь эрсдэл бага гарах юм байна.


 

Мод үржүүлэг хариуцсан инженер Э.Очирсүрэн: Олон жилийн өмнөөс Тужийн нарсыг хэрхэн яаж ойжуулж, тэр тусмаа Өргөн Сэлэнгэ компанийн ойчид, Хөдөлмөрийн баатар Жамсран гуайн мод ургуулж, үржүүлж буй арга туршлагаас судалж, үзлээ. Жамсран гуайн бий болгосон 20 сая модтой ойг харахад үнэхээр бахархалтай. Хүний гараар бүтээгдсэн ойд байгалийн мод ургамал нэмж ургасан байна. Үржүүлгийн хувьд, уламжлалт аргаар үржүүлж байгаа ч модны ургалт маш сайн, нутгийн цаг уурын нөхцөл байдалдаа тохирч, нутагшсан байгаа нь харагдлаа. “Тэрбум мод” үндэсний  хөдөлгөөнд тэдний арга туршлага маш чухал, үнэ цэнэтэй зөвлөмж, туршлага болно гэдэгт итгэлтэй байна.   

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
Билгийн тооллын 19
2023-10-03 | мягмар гараг
Нар 06:53 минутад мандаж 18:29 минутад жаргана.

Намрын дунд цагаагчин тахиа сарын нэг цагаан хөх морь өдөр

Үс засуулвал: Сайн нөхөртэй нөхөрлөнө
Суудал: Мод

Аргын тооллын 10 сарын 3, Ангараг гараг. Билгийн тооллын 19, Нэгэн эхийн зургаан хөвгүүн одтой, хөх морь өдөр. Өдрийн наран 6 цаг 53 минутад мандан, 18 цаг 29 минутад жаргана. Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, угаал үйлдэх, тангараг тавих, гэр, байшингийн суурь тавихад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Тэрсүүд өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал “Сайн нөхөртэй учирах” хэмээх сайн.

Ярилцлага

wave
Г.ЦОГТГЭРЭЛ: Тээрмийг хугацаанаас нь өмнө сольсон нь том амжилт юм
Эрдэнэт үйлдвэрийн анхдагч болсон нь миний бахархал
  • .
  • 18/09/2023
С.Саранцэцэг: Ээлжнээс буугаад л аж ахуйн ажилдаа орох нь бидний амьдралын хэв маяг
М.ОТГОН: Бид 45 жилийн ойгоо их хөдөлмөр, бүтээлээр угтахаар ажиллаж байна
Р.ОЮУНЦЭЦЭГ: Эрдэнэт үйлдвэрийн гадаад ажилтны квотыг зургаан хувь байхаар тогтоосон
С.Наранцогт: “Эрдэнэс Монгол” нэгдэл харьяа компаниудаа дэмжин, тулгамдаж буй асуудлуудыг нь шийдвэрлэх үүрэгтэй
Н.ЭНХБОЛД: Бодлого бол шийдвэр гаргалтын удирдамж юм
Ц.ОРГИЛ: Эрдэнэт үйлдвэрийн үйл ажиллагаанаас үүсэх материалын цацрагийн агуулгын түвшин хэвийн байна
Д.Жийнээ: Үйлдвэр, хотын түүх дурсгалыг бүтээлцэж явснаараа бахархдаг
Наадмын өнгө

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2023-10-03
10°C
Үүл багаснa
Салхи: 6м/сек
-2°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2023-10-04
14°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
-2°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2023-10-05
15°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2023-10-06
12°C
Ялимгүй хур тунадас
Салхи: 5м/сек
3°C
Хур тунадас
Салхи: 4м/сек
2023-10-07
10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
1°C
Ялимгүй хур тунадас
Салхи: 6м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3457.7 -0.0005 %
EUR 3655.48 -0.0033 %
GBP 4216.32 -0.0038 %
RUB 35.26 -0.0096 %
CNY 473.56 -0.0005 %
KRW 2.56 -0.0039 %
CAD 2545.61 -0.0106 %
NZD 2071.85 -0.0060 %
AUD 2216.56 -0.0109 %
JPY 23.09 -0.0061 %
HKD 441.46 -0.0010 %
SGD 2525.62 -0.0055 %
CHF 3791.96 -0.0020 %
SEK 316.18 -0.0090 %
TRY 125.94 -0.0014 %
THB 93.77 -0.0112 %