Өглөөний сэргээш цуврал контент #38: Нэргүйн БОЛОРМАА

Төгссөн сургууль:
ОХУ, Екатеринбург хот, Уралын политехникийн дээд сургууль, Улаанбаатар хотноо Санхүү, эдийн засгийн дээд сургууль

Мэргэжил:
Цахилгааны инженер, Банк санхүүч, эдийн засагч

Ажилласан туршлага:
1993 оноос Баяжуулах үйлдвэрийн ҮТА-д удирдлагын самбарын операторч, эдийн засагч, эдүгээ Төлөвлөлт, шинжилгээний албаны даргаар ажиллаж байна

Чин хүсэл:
Яруу найргийн охин тэнгэрт ивээгдэн, утга уянгын хорвоод гэрэлтэж яваа найрагч бүсгүй уурхайчдын эгнээнд мөр зэрэгцэн хөдөлмөрлөсөөр 28 дахь жилээ үдэж байна. Эрдэнэт үйлдвэрийн үндсэн цех болох Баяжуулах үйлдвэрийн ар талыг бат найдвартай даадаг тэрээр ажил мэргэжилдээ чадварлаг нэгэн. МЗЭ-ийн гишүүн тэрээр өнөөдрийг хүртэлх хугацаанд 40 гаруй дуу, 4 ном өлгийдөн авчээ. Мөн “Эрдэнэт Монголоо дуурсгана” дуугаар “Морин хуур-2018” наадмаас тусгай байр, “Уурхайн хот” дуугаар “Дуунд мөнхөрсөн Эрдэнэт” уралдаанаас 2 дугаар байрын шагнал тус тус хүртсэн билээ. Хоббигоороо хорвоог зөөллөж яваа Болормаа бүсгүй “Болор цом”-ын эзэн, яруу найрагч Барнангийн Доржпаламын 70 насны ойд зориулсан “Дүүрэн билэг” яруу найргийн наадмаас тусгай байрын шагнал хүртсэн амжилтаар шинэ оноо угтаж байна.

-Таны амьдралын сэргээш?
-Өглөө эртлэн босож ажилдаа ирэхээр өөрийн эрхгүй сэтгэл сэргэдэг. Үйлдвэрээрээ бахархдаг.

-Өөртөө хэвшүүлсэн эерэг дадал?
-Сөрөг бодлыг аль болох бага хадгалах, бусдын бүтээсэн сайн сайханд эргэлзээгүй талархах, хэнтэй ч ижил түвшинд харьцахыг чухалчилдаг.

-Таны ажлын бүтээмжийг дээшлүүлдэг гол зүйл?
-Цехийнхээ Үйлдвэр техникийн албанд 13 жил ажиллаж, технологийн циклийн үйл ажиллагааны онцлог, бусад дэмжих болон туслах хэсгүүдийн чиг үүргийн тухайд хуримтлуулсан мэдлэг маань төлөвлөлт, зардлын бүртгэл, металлын баланс, бараа материалын хэрэгцээ, нөөц бүрдүүлэлтийн хяналт, цалин хөлсний сангийн зарцуулалт, бусад тайлан тооцоо, анализ шинжилгээ хийх, тушаал шийдвэрийн биелэлтийг хангах гэхчлэн Төлөвлөлт, шинжилгээний албаны үйл ажиллагааг удирдан ажиллахад суурь мэдлэг болдог.

-Хийж байгаа ажлын тань онцлог?
-“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Баяжуулах үйлдвэр гэхээр хэн бүхэн ойлгох байх. Экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг маш том хамт олон. Ойролцоогоор 1160 ажилтан хоногийн 24 цагт, жилийн 365 хоногт тасралтгүйгээр /2 хоног тэг зогсолт хийдэг/ үйл ажиллагаа явуулдаг. Ийм агуу хөдөлмөрчдийн нэгээхэн эд эс билээ, би.

-Ойрын өдрүүдэд ямар ажил амжуулахаар төлөвлөж байна вэ?
-2021 оны төгсгөл болж байна. Бүтэн жилийн дотор хамт олныхоо хийж бүтээсэн ажлын гүйцэтгэлийг тооцох, тайлагнах том ажил хүлээгдэж байна.

-Эрдэнэт үйлдвэр таны харах өнцөг, үзэл бодол, итгэл үнэмшилд хэрхэн нөлөөлж байна вэ?
-Эрдэнэт үйлдвэртээ, Баяжуулах үйлдвэртээ 29 дэх жилдээ ажиллаж байна. Анх ажилд ороход минь зааж сургаж, ажилтан болгож авсан удирдлага, ахмад дээд үеийнхэн маань гавьяаныхаа амралтад гарцгааж, бидний болон бидний доод үеийн залуу халаа ид шижигнүүлж байна. Гадаад нөхцөл байдал хүндрэлтэй байгаа ч техник технологийн шинэчлэлд хангалттай хөрөнгө оруулалт хийгдэж, ордын нөөц нэмэгдэж байгаа болохоор үйлдвэрийн маань ирээдүй өнгөрсөн ба одоогоосоо ч гэрэл гэгээтэй төсөөлөгддөг. Бас сайхан нутаг оронд суралцан, мэргэжил боловсрол эзэмшээд, амьдралын аз жаргалыг эдэлж болох Монгол орны хамгийн аятай тухтай хотод ажиллаж, амьдарч байгаадаа сэтгэл хангалуун байдаг.

-Залуучуудад өгөх таны зөвлөгөө?
-Өөрийгөө таньж, хүсэл, сонирхлоо илрүүлж, мэргэжлээ зөв сонгож, дуртай ажлаа хийх нь амжилтаас гадна амьдралын баяр баясгалан авчирдаг юм шүү. Дээд мэргэжил, дээд боловсрол, магистр, докторын дипломоос ч илүү дотоод мэдрэмж, мөрөөдөл, тэмүүлэл, ур дүйгээр ер бусын гайхамшгийг бүтээж, сэтгэл ханамж 100 хувь байх боломжтойг энэ дашрамд хэлье.

-Таны 5 хүсэл?
-Хоббигоо хөгжүүлж, уран бүтээлүүдээ чанаржуулах, олон түмэнд хүргэх
-Эрдэнэт үйлдвэрийнхээ тухай бүтээл туурвих
-Ярианы түвшинд 1-ээс 2 гадаад хэл сурах
-Орос хэлнээс уран зохиолын номын орчуулга хийж үзэх
-Цаг нь болохоор өөртөө олгож байгаагүй чөлөө завыг мэдэрч, аялах 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
Билгийн тооллын 19
2023-10-03 | мягмар гараг
Нар 06:53 минутад мандаж 18:29 минутад жаргана.

Намрын дунд цагаагчин тахиа сарын нэг цагаан хөх морь өдөр

Үс засуулвал: Сайн нөхөртэй нөхөрлөнө
Суудал: Мод

Аргын тооллын 10 сарын 3, Ангараг гараг. Билгийн тооллын 19, Нэгэн эхийн зургаан хөвгүүн одтой, хөх морь өдөр. Өдрийн наран 6 цаг 53 минутад мандан, 18 цаг 29 минутад жаргана. Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, угаал үйлдэх, тангараг тавих, гэр, байшингийн суурь тавихад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Тэрсүүд өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал “Сайн нөхөртэй учирах” хэмээх сайн.

Ярилцлага

wave
Г.ЦОГТГЭРЭЛ: Тээрмийг хугацаанаас нь өмнө сольсон нь том амжилт юм
Эрдэнэт үйлдвэрийн анхдагч болсон нь миний бахархал
  • .
  • 18/09/2023
С.Саранцэцэг: Ээлжнээс буугаад л аж ахуйн ажилдаа орох нь бидний амьдралын хэв маяг
М.ОТГОН: Бид 45 жилийн ойгоо их хөдөлмөр, бүтээлээр угтахаар ажиллаж байна
Р.ОЮУНЦЭЦЭГ: Эрдэнэт үйлдвэрийн гадаад ажилтны квотыг зургаан хувь байхаар тогтоосон
С.Наранцогт: “Эрдэнэс Монгол” нэгдэл харьяа компаниудаа дэмжин, тулгамдаж буй асуудлуудыг нь шийдвэрлэх үүрэгтэй
Н.ЭНХБОЛД: Бодлого бол шийдвэр гаргалтын удирдамж юм
Ц.ОРГИЛ: Эрдэнэт үйлдвэрийн үйл ажиллагаанаас үүсэх материалын цацрагийн агуулгын түвшин хэвийн байна
Д.Жийнээ: Үйлдвэр, хотын түүх дурсгалыг бүтээлцэж явснаараа бахархдаг
Наадмын өнгө

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2023-10-03
10°C
Үүл багаснa
Салхи: 6м/сек
-2°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2023-10-04
14°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
-2°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2023-10-05
15°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2023-10-06
12°C
Ялимгүй хур тунадас
Салхи: 5м/сек
3°C
Хур тунадас
Салхи: 4м/сек
2023-10-07
10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
1°C
Ялимгүй хур тунадас
Салхи: 6м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3457.7 -0.0005 %
EUR 3655.48 -0.0033 %
GBP 4216.32 -0.0038 %
RUB 35.26 -0.0096 %
CNY 473.56 -0.0005 %
KRW 2.56 -0.0039 %
CAD 2545.61 -0.0106 %
NZD 2071.85 -0.0060 %
AUD 2216.56 -0.0109 %
JPY 23.09 -0.0061 %
HKD 441.46 -0.0010 %
SGD 2525.62 -0.0055 %
CHF 3791.96 -0.0020 %
SEK 316.18 -0.0090 %
TRY 125.94 -0.0014 %
THB 93.77 -0.0112 %