Өглөөний сэргээш цуврал контент #35: Ганболдын ХҮРЭЛБААТАР

Төгссөн сургууль:
Ш.Отгонбилэгийн нэрэмжит “Эрдэнэт цогцолбор” дээд сургууль

Мэргэжил:
Металлургийн инженер

Ажилласан туршлага:
2015-2019 онд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Судалгааны төвд хөвүүлэн баяжуулагч, судлаач инженер, 2019-2020 онд Баяжуулах үйлдвэрийн Үйлдвэр техникийн албанд баяжуулалтын инженер, 2020 оны 05 дугаар сараас Судалгаа, шинжилгээний хүрээлэнд Эрдэм шинжилгээ, судалгааны тэргүүлэх мэргэжилтнээр ажиллаж байна.

Мэргэжил дээшлүүлсэн байдал:
2018 онд Австрали улсын JKTech компанийн Comparative Statistics and Experimental Design for Mineral Engineers сэдэвт сургалтад хамрагдсан.

Чин хүсэл:
Эрдэм, шинжилгээ судалгааны ажил гэдэг эх орны хөгжил дэвшилтэй салшгүй холбоотой. Монгол орны эрдэс боловсруулалтын салбарт хийгдэж байгаа туршилт, судалгааны ажлыг дэлхийн түвшинд хүргэхийн төлөө үе үеийн судлаачид сэтгэл, оюунаа чилээн, хөдөлмөр бүтээлээ зориулсаар ирсэн. Энэхүү ажилд мэргэшсэн боловсон хүчин, орчин үеийн багаж тоног төхөөрөмжөөр тоноглогдсон “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Судалгаа, шинжилгээний хүрээлэн голлох үүрэг гүйцэтгэсэн билээ. Үйлдвэрлэлийн өдөр тутмын технологийн хүндрэлүүдтэй нүүр тулж, онол практикийг хослуулан, судалгаа хийх боломж олгосон тус хүрээлэнд Г.Хүрэлбаатар хариуцлагатай алба эрхэлж байна. Үе үеийн судлаачдын хөгжүүлсэн нөр их ажлыг үргэлжлүүлж, технологийн шинэ шатанд гаргах, чадварлаг судлаачдыг бэлтгэх, сургалт-эрдэм шинжилгээ-үйлдвэрлэлийн уялдаа холбоог сайжруулах тал дээр дорвитой өөрчлөлт хийхээр тэр зорьж яваа. 

-Таны амьдралын сэргээш?
-Ямар ч их ажилтай байхад найдвартай ар тал минь байдаг ханиасаа гардаг тэр их итгэл, сэтгэлээс мөн үр хүүхдээсээ амьдралын их урам, дэм, эрч хүч авдаг. Ажил дээрээ, багаараа томоохон ажлын ард гараад үр дүнгээ хамтдаа харах хамгийн сайхан мэдрэмж, цаашид илүү ихийг хийж бүтээх эрч хүч, урам зориг өгдөг. Мөн залуу судлаачдын өсөн дэвжиж ажилдаа дурлаж, өөрсдөө шинээр ажил санаачлан өрнүүлж, үр дүн гаргаж байгаа нь манай салбарын ирээдүй гэрэлтэй байна даа гэж их урам ордог. 

-Өөртөө хэвшүүлсэн эерэг дадал?
-Өдөр бүр 05.00-05.30 цагийн хооронд ажлын өдөр эхэлдэг. Ажлыг цагт нь дуусгах, хэлсэн үгэндээ хүрэхийг хичээж ажилладаг.

-Таны ажлын бүтээмжийг дээшлүүлдэг гол зүйл?
-Манай үйлдвэрийн онцлог нь хурдтай шийдвэр гаргаж, асуудлыг цаг алдахгүй шийдэх байдаг. Тиймээс СШХ-ийн зүгээс бэлтгэх шаардлагатай тайлан, зөвлөмжийг цаг тухайд нь гаргаж өгөх ажлуудыг урьдчилан оновчтой төлөвлөж, багийнхаа гишүүдэд ажил үүргийг сайтар ойлгуулан хуваарилж өгөх нь миний болоод багийн бүтээмж өндөр байх гол суурь гэж боддог.

-Хийж байгаа ажлын тань онцлог?
-Манай цех Судалгаа, шинжилгээний хүрээлэн болж өргөжих хүртлээ Шинжилгээний төв лаборатори, Судалгааны төв зэрэг тухайн үеийн үйлдвэрийн газрын хэрэгцээ шаардлагад үндэслэж статусын хувьд өөрчлөгдсөөр өдийг хүрсэн гэж ойлгодог. Одоогийн хүрээлэнгийн Эрдэм шинжилгээ, судалгааны хэсэг нь үйлдвэрийн техник, технологийг сайжруулах, ордын нөөцийг бүрэн ашиглах болон Монгол орны ашигт малтмалын ордын дээжүүдэд технологийн судалгаа хийх зэрэг илүү тооцоо судалгаа, туршилтын ажлуудыг хийх чиглэлд үйл ажиллагаа явуулахаар зохион байгуулагдсан. Миний хувьд цаасан дээр тодорхойлогдсон үйл ажиллагааны чиглэлийг бодит амьдрал дээр ажил хэрэг болгохоор багийнхантайгаа хамтарч, зохион байгуулан ажиллаж байна.

-Ойрын өдрүүдэд ямар ажил амжуулахаар төлөвлөж байна вэ?
-2021 онд Дэлхий дахиныг хамарсан цар тахалтай холбоотойгоор үйлдвэрийн газрын хэмжээнд хөдөлмөр зохион байгуулалт хийгдсэн ажил хэвийн явагдахад хүндрэлтэй цаг үе таарч байна. Гэсэн хэдий ч манай хамт олон Баяжуулах үйлдвэрийн хаягдал булингыг өтгөрүүлэх технологийг нэвтрүүлэх, Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн төслийн хүрээнд дайвар бүтээгдэхүүн болох хүхрийн хүчлийг саармагжуулах, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилгоор фосфоритын хүдрийн дээжид баяжигдах чанарын болон фосфорын бордоо гарган авах зэрэг томоохон хэмжээний туршилт, судалгааны ажлыг хийж байна. Мөн үйлдвэрийн газрын исэлдсэн хүдрийн овоолгыг улсын нөөцийн санд бүртгүүлэх ажлын хүрээнд технологийн туршилтын ажлыг гүйцэтгэж байна. Эдгээр томоохон ажлуудыг өндөр зохион байгуулалт, мэргэжлийн өндөр ур чадвартай хамт олонтойгоо хамтарч төлөвлөсөн хугацаандаа дуусгаж, үр дүн гаргахаар ажиллаж байна.


-Эрдэнэт үйлдвэр таны харах өнцөг, үзэл бодол, итгэл үнэмшилд хэрхэн нөлөөлж байна вэ?
-Би Эрдэнэтийн бүтээгдэхүүн гэдгээрээ бахархдаг. Яагаад гэвэл Эрдэнэт хотын 10 жилийн сургууль, Ш.Отгонбилэгийн нэрэмжит Технологийн сургуулийн төгсөгч, Эрдэнэт үйлдвэрийн ажилтан гээд бүгд Эрдэнэттэй холбоотой. Энэ хотод өсөж, боловсрол эзэмшиж, ажиллаж амьдарч байна.
Эрдэнэт үйлдвэрийн хувьд боловсон хүчнээ анхан шатнаас нь шат дараатай бэлтгэдэг онцлогтой. Энэ нь ажлаа мэдэх, хүнтэй ажиллах зэрэг, ном уншаад шууд сурах боломжгүй чадваруудыг өөрийн болгож авах чухал ач холбогдолтой бодлого гэж хардаг. Өөрөөр хэлбэл, дан ганц уул уурхайн үйлдвэрлэл гэхээс илүүтэй олон салбарыг багтаасан их айл, өвөрмөц соёл учраас энэ тогоонд бэлтгэгдэж, боловсорсноор асуудлыг олон талаас нь хардаг, шийдэж чаддаг боловсон хүчнүүд төрөн гарах суурь болдог.

 -Залуучуудад өгөх таны зөвлөгөө?
-Би өөрөө залуу хүн учраас ажилд орсон цагаасаа ах эгч нараасаа маш их зүйл сурч, үлгэр дуурайлал авч хөгжсөөр яваа. Мөн үе тэнгийнхэн болон дүү нараасаа их зүйлийг суралцаж байна. Дүү нартаа захихад дөнгөж ажилд орсон үеэсээ идэвх санаачилгатай ажиллаж, ажлаа гартаа оруулж, онол практикаа холбож ойлгохын төлөө цаг алдалгүйгээр хичээн зүтгээрэй, хөдөлмөрлөөрэй, гэж хэлэх байна.

-Таны 5 хүсэл?
-Улс эх орон минь хөгжиж, хүн бүр эх орондоо дуртай ажлаа хийж эрүүл, аз жаргалтай сайхан амьдраасай.

Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
2
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
Билгийн тооллын 19
2023-10-03 | мягмар гараг
Нар 06:53 минутад мандаж 18:29 минутад жаргана.

Намрын дунд цагаагчин тахиа сарын нэг цагаан хөх морь өдөр

Үс засуулвал: Сайн нөхөртэй нөхөрлөнө
Суудал: Мод

Аргын тооллын 10 сарын 3, Ангараг гараг. Билгийн тооллын 19, Нэгэн эхийн зургаан хөвгүүн одтой, хөх морь өдөр. Өдрийн наран 6 цаг 53 минутад мандан, 18 цаг 29 минутад жаргана. Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, угаал үйлдэх, тангараг тавих, гэр, байшингийн суурь тавихад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Тэрсүүд өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал “Сайн нөхөртэй учирах” хэмээх сайн.

Ярилцлага

wave
Г.ЦОГТГЭРЭЛ: Тээрмийг хугацаанаас нь өмнө сольсон нь том амжилт юм
Эрдэнэт үйлдвэрийн анхдагч болсон нь миний бахархал
  • .
  • 18/09/2023
С.Саранцэцэг: Ээлжнээс буугаад л аж ахуйн ажилдаа орох нь бидний амьдралын хэв маяг
М.ОТГОН: Бид 45 жилийн ойгоо их хөдөлмөр, бүтээлээр угтахаар ажиллаж байна
Р.ОЮУНЦЭЦЭГ: Эрдэнэт үйлдвэрийн гадаад ажилтны квотыг зургаан хувь байхаар тогтоосон
С.Наранцогт: “Эрдэнэс Монгол” нэгдэл харьяа компаниудаа дэмжин, тулгамдаж буй асуудлуудыг нь шийдвэрлэх үүрэгтэй
Н.ЭНХБОЛД: Бодлого бол шийдвэр гаргалтын удирдамж юм
Ц.ОРГИЛ: Эрдэнэт үйлдвэрийн үйл ажиллагаанаас үүсэх материалын цацрагийн агуулгын түвшин хэвийн байна
Д.Жийнээ: Үйлдвэр, хотын түүх дурсгалыг бүтээлцэж явснаараа бахархдаг
Наадмын өнгө

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2023-10-03
10°C
Үүл багаснa
Салхи: 6м/сек
-2°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2023-10-04
14°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
-2°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2023-10-05
15°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2023-10-06
12°C
Ялимгүй хур тунадас
Салхи: 5м/сек
3°C
Хур тунадас
Салхи: 4м/сек
2023-10-07
10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
1°C
Ялимгүй хур тунадас
Салхи: 6м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3457.7 -0.0005 %
EUR 3655.48 -0.0033 %
GBP 4216.32 -0.0038 %
RUB 35.26 -0.0096 %
CNY 473.56 -0.0005 %
KRW 2.56 -0.0039 %
CAD 2545.61 -0.0106 %
NZD 2071.85 -0.0060 %
AUD 2216.56 -0.0109 %
JPY 23.09 -0.0061 %
HKD 441.46 -0.0010 %
SGD 2525.62 -0.0055 %
CHF 3791.96 -0.0020 %
SEK 316.18 -0.0090 %
TRY 125.94 -0.0014 %
THB 93.77 -0.0112 %