Б.БАТЖАРГАЛ: Үр дүн чухал гэсэн ганц зарчимтай...

     Эрдэнэт үйлдвэрийн Ил уурхай Монгол Улсад анх удаа барууны буюу АНУ-ын Caterpillar фирмийн хүнд машинуудаар парк шинэчлэл хийсэн 1994 он. Хорин настай, хонгор зүстэй шинэхэн ажилтан Б.Батжаргал тэдгээр машинуудын ашиглалтын заавруудыг англи хэлнээс орчуулах, мэргэжилтнүүдийг сургах, зэрэг ахиулах ажилд оролцдог байлаа. Долдугаар ангийн сурагч байхаасаа англи хэлд шамдан суралцсаны хэрэг анх ингэж гарсан. Тэрээр 1994-2005 он хүртэл давхардсан тоогоор 350 гаруй хүнд шинээр мэргэжил олгох болон зэрэг ахиулах сургалт явуулжээ. Түүнээс гадна “Газар шорооны ажлын машины оновчтой цувааг бүрдүүлэх нь” сэдвээр магистрын зэрэг хамгаалахдаа уурхайн карьерт дунд хүчин чадлын дугуйт машинууд илүү тохиромжтой бол овоолгууд дээр гинжит машинууд ажиллах нь тохиромжтойг судалгаагаар нотолсон. Тиймээс Ил уурхай 2003-2005 онд техник шинэчлэл хийхдээ Б.Батжаргалын магистрын ажлын тооцооллыг ашигласан гэдэг. Тэр маркетингийн чиглэлээр ч сайн ажилласан мэргэжилтэн. Түүний удирдсан импорт хариуцсан маркетингийн мэргэжилтнүүд Эрдэнэт үйлдвэрт 102 тэрбум төгрөгийн бодит хэмнэлт гаргаж байсан удаатай. Зууны манлай үйлдвэрт зориулсан 28 жилийн хөдөлмөрийг нь төр үнэлж, Алтангадас одонгоор энгэрийг нь мялаасан энэ цаг дор Техникийн хэлтсийн Тэргүүлэх инженер, механик Б.Батжаргалтай уулзаж цөөн хором ярилцлаа.

-Баяр хүргэе! Шагнагдах үеийн сэтгэгдлээсээ хуваалцаач?
-Баярлалаа. Шагнал их багадаа биш, гол нь өөрийнхөө тодорхойлолтыг хараад “тийм дээ” гэх сэтгэгдэл төрж, өөртөө итгэлтэй, олон түмний өмнө нүүр бардам, сэтгэл дүүрэн явах нь л сайхан юм даа. 

-Ажлын гараагаа хаанаас эхлэж байв?
-Намайг 1993 онд IV курсын оюутан байхад Эрдэнэт үйлдвэрийн Боловсон хүчний хэлтсийн дарга Д.Тогооч гуай Технологийн их сургууль дээр ирж, үйлдвэрт ажиллах сонирхолтой хүүхдүүдтэй гэрээ хийгээд буцсан юм. Тэгээд хойтон жил нь сургуулиа төгсөөд ирсэн. Анх ажилд ороход Ш.Отгонбилэг захирал “Бидний хамгийн үнэтэй баялаг тогтвор суурьшилтай ажилладаг боловсон хүчин. Японд хүн ажилд орохдоо би энэ компаниас тэтгэвэртээ гарна гэж боддог юм гэнэ лээ. Та нар ч бас тэгэж бодох хэрэгтэй. Зөвшөөрч байвал ийм аман болзолтойгоор хөдөлмөрийн гэрээнд чинь гарын үсэг зурлаа” гэж хэлээд үзэглэж билээ. Би энэ амлалтаа Ш.Отгонбилэг гэдэг хувь хүнд биш Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захиралд өгсөн амлалт гэж бодож, түүндээ үнэнч 28 дахь жилдээ ажиллаж байна. 

-Таныхаар мэргэшсэн мэргэжилтэн гэж хэнийг хэлэх вэ? 
-Мэргэжил, боловсролыг академик, практик гэж хоёр ангилдаг. Барууны орнуудад практик боловсролыг илүүд үздэг. Өөрөөр хэлбэл хүнд үзүүлэх диплом, мэргэжлийн зэрэг дэвээр биш, тухайн хүний эзэмшсэн чадварыг илүүд үздэг. Мэргэшсэн мэргэжилтэн гэдэг нь энэ хоёр боловсролыг давхар эзэмшсэн хүнийг хэлэх болов уу.  

-Зах зээлийн судалгааг мэргэжлийн түвшинд ул суурьтай хийдэг байсан мэдлэг, туршлага тань Техникийн хэлтсийн ажлыг нугалахад хэрэг болох юм уу?
-Үндсэн технологийн тоног төхөөрөмжийн үйлдвэр-лэгчидтэй тогтоосон харилцаа холбоо хаяа хэрэг болох юм. Энд яг үндсэн мэргэжлийн ажлаа хийж байна. Харин Маркетингийн мэргэжилтэн байхад үндсэн мэргэжил маань их хэрэг болдог байсан.  Үйлдвэрт худалдан авдаг бүтээгдэхүүний дийлэнх нь техник, технологийн холбогдолтой. Тиймээс импортын чиглэлд инженер хүн байх нь оновчтой байдаг. Би маркетингийн мэргэжилтнээр 13 жил гаруй хугацаанд ажиллахдаа 2007 онд Санхүү эдийн засгийн дээд сургуулийг маркетингийн чиглэлээр төгссөн.   

-Ажилдаа ямар зарчим баримталдаг вэ? 
-Үр дүн чухал гэсэн ганц зарчимтай. Гэхдээ мэдээж, осол авааргүй үр дүн шүү дээ.  Намайг Ил уурхайн мастер байхад Эрдэнээ ах хэлдэг байсан юм. Ажлыг хийхийн өмнө эхлээд сайн бод. Магадгүй 30 минут, бүтэн цаг, хоёр цаг ч хамаагүй. Ингэж эхлээд ингээд дуусна гэдэг дүр зураг толгойд чинь буусан үед босоод 15 минутанд л хийчих. Тэгэхгүй, дарга нарт сайн хүн болж харагдах ч гэдэг юм уу, шууд үсэрч босоод баахан материал, тог үрж, бүтэн найман цаг ноцолдон байж чанаргүй юм хийх хэрэггүй гэж. Сүүлд үйлдвэрийн ХЭМАБ-ын 5А зарчимд харин “Ажлаа хэрхэн зөв хийх тухай бодох” гэж туссан байна билээ. Удирдлагууд ч гэсэн ажилтнуудаа ажлаа үр бүтээлтэй, аюулгүй, зөв хийх нөхцөлөөр нь хангаж өгөх үүрэгтэй шүү дээ. Сүүлийн үеийн залуу удирдлагуудыг харахад даалгавар өгөхдөө дандаа “Яаралтай”, “Хурдан”, “Яг одоо”, “Өнөөдөр” гэсэн үг дагуулж байгаа ажиглагдах юм. Гэтэл яарч хийсэн ажлын үр дүн ямар байх нь тодорхой. Тэгээд алдаа гарахаар нь зассаар байгаад тухайн өдрийн ажлын цагтаа багтахгүй, илүү цагаар ажиллах, үүрэг даалгавар хугацаандаа биелэхгүй байх явдал гардаг. 

-Ингэхэд 2021 он гарсаар Техникийн хэлтсийн шугамаар томоохон хөрөнгө оруулалтын ямар ажлууд хийгдсэн бэ? 
-Миний хариуцсан ажил үүргийн чиглэлээр бол Засвар механикийн заводыг үндэсний машин үйлдвэрлэлийн суурь болгон хөгжүүлэх ТЭЗҮ, инженерийн зураг төсөл боловсруулах ажил явагдаж байна. ТЭЗҮ боловсруулах ажлын техникийн даалгаварыг боловсруулсан, урьдчилсан ТЭЗҮ-д үнэлэлт өгч, эхлэлтийн тайланг сонсож, техникийн бодлогын чиглэлээр санал дүгнэлтээ тусгуулж ажилласан. Энэ ажил нь өөрөө Монгол Улсын Засгийн газрын 2024 он хүртэлх хугацаанд хэрэгжих үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тусгагдсан үндэсний хэмжээний том ажил юм.  

-Цар тахалтай холбоотой хүндрэл бэрхшээл гарав уу? 
-Техникийн хэлтэс үйлдвэрийн газрын Техникийн зөвлөлийн нарийн бичиг байдаг. Цар тахлаас үүдсэн нөхцөл байдлаас шалтгаалан Үйлдвэрийн газрын үндсэн технологийн тоног төхөөрөмжүүдийн тасралтгүй хэвийн ажиллагаанд нөлөөлж болох тохиолдол гарах бүрт Техникийн зөвлөлийг хуралдуулж, зохих шийдвэрийг гаргуулж, хүндрэлтэй асуудлуудыг цаг алдалгүй шийдвэрлүүлж байна. Он гарсаар нийт 24 удаагийн Техникийн зөвлөлийн хурлаар 65 асуудал шийдсэн. 

-Цаг зав гаргаж ярилцсанд баярлалаа.

М.Одгэрэл
Фото: Б.Баттөгс

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Т.БАТМӨНХ: Ирэх онд хүдэр боловсруулах үйлдвэрлэлийн хүчин чадлыг 40 сая тоннд хүргэнэ
Л.ЭНХТУЯА: Орчин цагийн хүүхдүүдийн сэтгэхүйн чадамжийг ойлгох шинэ зуунд бид амьдарч байна
Б.Булган: Нутаг ус минь түшиж, жаргалтай сайхан явна
Ц.БАТБОЛД: Молибдены даралтат шүүлтүүр суурилуулснаар Эрдэнэт үйлдвэрийн төлөвлөгөөт зорилтыг ханган биелүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ
Р.ЭНХБОЛД: Үерийн усны сувгуудад үзлэг шалгалт хийж, далан шуудууг засварлан цэвэрлэж байна
Г.БАТМӨНХ: Хүний амь настай дүйцэхүйц чандмань эрдэнэ усаа дээдлэн хайрлаж амьдарцгаая
Б.БАТЖАРГАЛ: Бэлтгэлийн цүнхээ үүрээд зааландаа очиход л ажлын ядаргаа арилчихдаг
С.УУГАНБАЯР: Манайх аваарын бригад болохоор илүү хариуцлагатай, чадвартай байхыг шаарддаг
Г.ГАНБОЛД: Шинэ үйлдвэржилтийн байнгын хороо нь хүнд, хөнгөн, жижиг, дунд үйлдвэрийн бодлогыг тодорхойлно
Л.МӨНХБААТАР: Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудын нийгэм, эдийн засаг, хууль эрх зүйн баталгааг хангахад УИХ онцгой анхаарч ажиллана

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2023-12-31
-6°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
-13°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %