БИДНИЙ БАХАРХАЛ - Их бүтээн байгуулалтын эзэд

     Өнгөрсөн зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт үйлдвэр. Монгол, Чехсловак, Оросын геологичид Эрдэнэтийн овооны анхны шанг татаж, үйлдвэр ашиглалтад орсон цагаас хоёр зууныг дамжин ажилласаар байна. Монгол орны уул тал, урсгал гол, ухаа толгодод  Эрдэнэт үйлдвэрийн их бүтээн байгуулалтын сураг чимээ цуурайтан түгж газар газраас ирсэн залуус Оросын мэргэжилтнүүдтэй гар сэтгэл нийлэн мөр зэрэгцэн ажилласнаар 40 гаруй жилийн түүхийг бүтээжээ. Түүх сөхвөл 1974 оны 7-р сарын 23-26 өдрүүдэд Эрдэнэт үйлдвэрийн Зөвлөлийн анхдугаар хуралдаан болж, хамтарсан үйлдвэрийн ашиглалтын өмнөх захиргаа байгуулагдаж. Мөнхүү Зөвлөлт- Монголын Найрамдлын нийгэмлэгийн болон барилгын “Медьмолбединстрой” удирдах газрын даргаар ОХУ-ын иргэн  Чекашев.А.В ажиллаж байсныг түүх гэрчилнэ. Энэ эр удирдах авьяастай, ажилч хичээнгүй, зүтгэлтэй, шаардлага өндөртэй, хөдөлмөрч нэгэн болохыг үйлдвэрийн ахмадууд дурсдаг. Их бүтээн байгуулалтыг гардан гүйцэтгэсэн Оросын мэргэжилтнүүдийн захын жишээ энэ. Эрдэнэт хот, үйлдвэрийг барьж, байгуулахад ОХУ-ын 180 хотын 43 үндэстэн ястан, 462 үйлдвэрийн газар, завод 20 гаруй барилгын удирдах газрын 15 мянган ажилчид өдөр шөнөгүй тасралтгүй ээлжээр ажиллаж байсан гэдэг. Улаанбаатар, Дархан хот,12 аймгаас МХЗЭ-ийн 1000 орчим гишүүн залуучууд эвлэлийн байгууллагын илгээлтээр ирж их бүтээн байгуулалтад оролцжээ. Эрдэнэт үйлдвэрийн барилгад ерөнхий нийлүүлэгчээр хуучин ЗХУ-ын 17 яам газар ажиллаж,тэдгээрийн харьяа 462 үйлдвэрээс тоног төхөөрөмж материал нийлүүлж байсан аж. Анх жилд дөрвөн сая тонн хүдэр боловсруулах хүчин чадал бүхий Эрдэнэт үйлдвэрийн эхний ээлж ашиглалтад орсон цагаас энэхүү үндэсний том үйлдвэрийг удирдах үүрэг хариуцлагыг хүлээн Ерөнхий захирлаар ОХУ-ын иргэн В.А.Шлюков, В.Н. Кобахидзе, Р.И.Семигин, Э.М.Климов нар тус тус ажиллаж байсан түүхтэй. Аливаа түүхийг хүмүүс бүтээдэг. Монгол залуус гадаад мэргэжилтнүүдээс ихийг сурсан гэдэгтэй хэн ч маргахгүй биз. Өрнүүн хөдөлмөрийн талбарт ч өрнөх амьдралын хэв маягаас нь ч тэднээс сурсан юм их. Оросын мэргэжилтнүүдтэй монгол ажилчид багш шавийн гэрээтэй ажиллаж, нарийн мэргэжлийн дадлага туршлага эрт суусан хүмүүс Эрдэнэт үйлдвэрийг өнөөдөртэй золгуулж авч ирсэн юм. Өөрөөр хэлбэл, илгээлт өвөрлөн ирсэн олон мянган залуусыг ажил, амьдралын нарийн ухаанд орос мэргэжилтнүүд сургасан. Цэргийн алба хаасан эрчүүд, хөдөөнөөс ирсэн малчин, ТМС төгсөгч, өөр салбарын ажилтан гэх мэт илгээлт өвөрлөсөн олон залуус нэгэн цул нэгэн зорилгын төлөө зүтгэж ажилласан он жилүүдийг түүх мартаагүй. Хошигноход зугаалж загасчлах амьдралаас нь ч зуу татдаг аргаас нь ч орос ”ах нар”-аас сурсан юм их байх. Налайхын уурхайг эс тооцвол Монголын уул уурхайн салбарын түүчээ загвар үйлдвэр нь Эрдэнэт. Тухайн үед Эрдэнэт үйлдвэрт ОХУ-ын шилдэг мэргэжилтнүүд томилолтоор ажиллаж байсан нь Монголчууд эзэмшсэн мэргэжилдээ хурдан дадлагажин туршлага суух, үндэсний боловсон хүчин бэхжих,Эрдэнэтийн “школь” бүрдэх суурь болсон гэж учир мэдэх хүмүүс ярихыг бишгүй сонсож явлаа. Оросуудын сурсан мэдсэнээ харамгүй зааж сургадаг, ажилдаа үнэнч, цаг баримталдаг зан чанарыг Монголчууд өвлөсөн. Энэ уламжлалыг авсан монгол ажиллагчдын залуу халаа Эрдэнэт үйлдвэрийн ирээдүйг өнөөдөр тодорхойлж явна. 2020 онд Эрдэнэт үйлдвэр 36.9 сая тонн хүдэр олборлон, 32.5 сая тонн хүдэр боловсруулсан нь түүхэн дэх хамгийн өндөр үзүүлэлт байв. Эндээс хамтарсан үйлдвэрийн ажилчдын буухиаг монгол уурхайчид хэрхэн авч явааг харж болохоор...2016 онд Эрдэнэт үйлдвэр 1.3 их наяд төгрөгийн борлуулалт хийсэн бол 2020 онд 2.2 их наяд төгрөгийн борлуулалтын орлого олсон нь түүхэн дээд амжилт болов. Өнгөрөгч онд 1.0 их наяд төгрөгийг улс, орон нутгийн төсөвт төвлөрүүлж, Эрдэнэт үйлдвэрийн түүхэнд хамгийн их орлого олсон нь үндэсний баялаг бүтээгчдийн хөдөлмөрийг өндөрт өргөсөн амжилт юм. Энэ нь Эрдэнэт үйлдвэрийн нэг ажилтан 152.7 сая төгрөгийн баялаг бүтээж, эх орныхоо хөгжилд жинтэй хувь нэмэр оруулсан гэх мэтчилэн үй олон эерэг жишээг дурдаж болно. Дашрамд тэмдэглэхэд Эрдэнэт үйлдвэрийн удирдлагууд үйлдвэрлэлийн үндсэн техник, тоног төхөөрөмжийг шинэчлэх, байгаль орчныг хамгаалах, ажилтан, ажилчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх, коронавирусын цар тахлаас ажилтан, ажилчдаа хамгаалах чиглэлээр дорвитой арга хэмжээ авч ажиллаж байна.

Монгол Улсын Засгийн газраас Эрдэнэт үйлдвэрийг 2031 он хүртэл хугацаанд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хүрээнд Эрдэнэт үйлдвэрийг түшиглэн уул уурхай-металлург-химийн үйлдвэрийн цогцолбор, бүс нутгийн хэмжээнд уул уурхай-хүнс, хөдөө аж ахуй, аж үйлдвэрийн цогцолбор байгуулах асуудлыг дэмжсэн. Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар  Эрдэнэт үйлдвэрийг 2031 он хүртэл хугацаанд хөгжүүлэх үндсэн чиглэлийг баталлаа. Эдгээр нь Эрдэнэт үйлдвэрийн тогтвортой хөгжил, урт хугацааны бодлого, чиглэлийг тодорхойлсон чухал баримт бичиг юм. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь өнгөрөгч оныг “Шинжлэх ухаанд суурилсан үйлдвэрлэлийг эрчимтэй хөгжүүлэх жил”, 2021 оныг “Эрдэнэт үйлдвэрийн түүхэн хөгжил - их бүтээн байгуулалтын шинэ үеийн эхлэлийн жил” болгох зорилт тавин үр бүтээлтэй ажиллаж байна. Энэ хүрээнд үйлдвэрлэлийн өргөтгөл шинэчлэл, бүтээн байгуулалт, шинэ төслүүдийн ажлыг эрчимжүүлж, шинжлэх ухаан, үйлдвэрлэлийн уялдаа холбоог хангах, шинжлэх ухааны ололт амжилтыг үйлдвэрлэлд нэвтрүүлэхийг зорьж буй. Өнөөдрийн Эрдэнэт үйлдвэрийн ололт амжилтын түүчээлж явсан үе үеийн оросын мэргэжилтнүүдэд талархнам. Бидний бахархал-Их бүтээн байгуулалтын эзэд та нар билээ.

Т.Батчулуун
Фото: Б.Баттөгс

Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
2
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Т.БАТМӨНХ: Ирэх онд хүдэр боловсруулах үйлдвэрлэлийн хүчин чадлыг 40 сая тоннд хүргэнэ
Л.ЭНХТУЯА: Орчин цагийн хүүхдүүдийн сэтгэхүйн чадамжийг ойлгох шинэ зуунд бид амьдарч байна
Б.Булган: Нутаг ус минь түшиж, жаргалтай сайхан явна
Ц.БАТБОЛД: Молибдены даралтат шүүлтүүр суурилуулснаар Эрдэнэт үйлдвэрийн төлөвлөгөөт зорилтыг ханган биелүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ
Р.ЭНХБОЛД: Үерийн усны сувгуудад үзлэг шалгалт хийж, далан шуудууг засварлан цэвэрлэж байна
Г.БАТМӨНХ: Хүний амь настай дүйцэхүйц чандмань эрдэнэ усаа дээдлэн хайрлаж амьдарцгаая
Б.БАТЖАРГАЛ: Бэлтгэлийн цүнхээ үүрээд зааландаа очиход л ажлын ядаргаа арилчихдаг
С.УУГАНБАЯР: Манайх аваарын бригад болохоор илүү хариуцлагатай, чадвартай байхыг шаарддаг
Г.ГАНБОЛД: Шинэ үйлдвэржилтийн байнгын хороо нь хүнд, хөнгөн, жижиг, дунд үйлдвэрийн бодлогыг тодорхойлно
Л.МӨНХБААТАР: Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудын нийгэм, эдийн засаг, хууль эрх зүйн баталгааг хангахад УИХ онцгой анхаарч ажиллана

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2023-12-31
-6°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
-13°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %