Дэлхийн 153 оронд 689 сая гаруй иргэнийг вакцинжуулаад байна

     Дэлхийн хэмжээнд 04 сарын 01-ний өдрийн байдлаар нийт 104 вакцин боловсруулагдаж байгаагаас 291 туршилт явагдаж, тэдгээрээс 13 вакциныг ямар нэгэн байдлаар баталгаажуулсан байна. Харин дээрх тооноос 1-р үе шатандаа яваа нь 29, 2-р үе шатанд 41, 3-р үе шатанд 29 вакцин тус тус туршигдаж байна.

     Дэлхий дахинд Ковид-19 цар тахлын эсрэг вакцинжуулалт эхэлснээс хойш нийтдээ 153 оронд 689 сая гаруй иргэнийг вакцинжуулаад байгаа бөгөөд хоногт 16.3 сая тун хийгдэж байна. Энэ нь дэлхийн нийт хүн амын 4.4%-ийг эзэлж байна. Үүнээс АНУ-д 169 гаруй сая хүн вакцинд хамрагдсан нь хоногт 3 орчим сая тун болж байгаа бөгөөд энэ үзүүлэлтээр нийт хүн амынхаа 75%-ийг хамруулахад 3 сарын хугацаа шаардагдана.

     Харин Монгол улсад вакцинжуулалт эхэлснээс хойш 04-р сарын 07-ны өдрийн байдлаар 414,382 хүн хамрагдсан нь хоногт 24,683 тун хийгдэж байгаа тоо дүн гарч байна. Тэгвэл нийт хүн амаа вакцинжуулалтад хамруулсан хувиараа хамгийн эхэнд Гибралтар улс 89.6%-ийг хамруулснаар багтаж байна. Өөрөөр хэлбэл нийт 33.7 мянган хүн амаасаа 61 мянгыг вакцинжуулаад байгаа юм. Харин өмнө нь вакцинжуулалтынхаа хувиар тэргүүлж байсан Израил улс хоёрт бичигдэж байна. 10 гаруй сая хүн амаа вакцинжуулснаар 55.9%-ийн үзүүлэлттэй байна.

     Тэгвэл БНХАУ-ын хувьд хамгийн их хүн хамруулсан тоогоор АНУ-ын дараа буюу 2-рт бичигдэж байна. Нийт 139,970,000 хүнийг вакцинжуулаад байгаа нь хоногт 4.76 сая тун хийж байгаа дүн юм. ОХУ нийт 11,670,000 хүнд вакцин хийсэн үзүүлэлтээр дээгүүр бичигдэж байна.

Дархлаажуулалтын хүрээнд Монгол Улсын Засгийн газар эхний ээлжинд дөрвөн төрлийн вакциныг Монгол Улсад оруулж ирэх шийдвэр гаргасан. Тухайлбал: 

  1. Их Британи-Шведийн "AstraZeneca" компани ба Оксфордын их сургуулийн эрдэмтдийн хамтран гарган авсан Ковид-19-ийн эсрэг AZD1222 вакцин;
  2. АНУ-ын Pfizer компани ба Германы “BioNTech” компанийн хамтран бүтээсэн "BNT162b2" вакцин;
  3. БНХАУ-ын “Синофарм” компани, Бээжингийн биотехнологийн хүрээлэнгийн хамтран гарган авсан "BBIBP-CorV" вакцин;
  4. Ковид-19-ийн эсрэг хамгийн анхны вакцин гэгдэх ОХУ-ын “Спутник-V” /Гам-КОВИД-Вак/ вакцин.

     Одоогоор, БНЭУ-ын буцалтгүй тусламжаар “АстраЗенека”-гийн 150 мянган тун вакцин, БНХАУ-ын буцалтгүй тусламжаар "BBIBP-CorV" вакцины  300 мянган тунг манай улс хүлээн аваад байна.

     Вакцинжуулалт Монголд эхэлснээс хойш ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагмын мэдээлснээр  хамрагдсан иргэдийн дархлаажуулалтын дараах урвал, хүндрэлийн тандалт судалгаагаар, БНХАУ-ын “Синофарм” үйлдвэрийн “Веро селл” вакцин тариулсан иргэдийн 13 хувьд хэвийн буюу түгээмэл илэрдэг урвал илэрчээ. Тухайлбал, халуурах, бие бага зэрэг арзайх, тарьсан хэсэг газарт өвдөх зэрэг урвал илэрч байгаа аж. Харин өмнө нь “Астразенека” тариулсан иргэдийн дунд хийсэн тандалт судалгаагаар 51 хувьд урвал илэрч байжээ.

     04 сарын 10-наас хоёр дахь тунгийн дархлаажуулалт эхэлнэ. Өөрөөр хэлбэл, Веро селл вакцин тариулсан иргэдийг дөрөвдүгээр сарын 10-наас, “Астразенека” тариулсан иргэдийг дөрөвдүгээр сарын 20-ноос эхлэн хоёр дахь тунд хамруулахаар бэлтгэл ажлаа хангаж байгаа аж.

Мэдээллийн эх сурвалжууд:

  1. "Синофарм" үйлдвэрийн вакцин тариулсан иргэдийн 13 хувьд хэвийн урвал илэрчээ (montsame.mn)
  2. Covid-19 Vaccine Tracker: Latest Updates - The New York Times (nytimes.com)
  3. Status_COVID_VAX_01April2021.pdf (who.int)
  4. #Vaccineswork (gavi.org)

Орчуулж, бэлтгэсэн: У.Нармандах

Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
2
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
1
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Т.БАТМӨНХ: Ирэх онд хүдэр боловсруулах үйлдвэрлэлийн хүчин чадлыг 40 сая тоннд хүргэнэ
Л.ЭНХТУЯА: Орчин цагийн хүүхдүүдийн сэтгэхүйн чадамжийг ойлгох шинэ зуунд бид амьдарч байна
Б.Булган: Нутаг ус минь түшиж, жаргалтай сайхан явна
Ц.БАТБОЛД: Молибдены даралтат шүүлтүүр суурилуулснаар Эрдэнэт үйлдвэрийн төлөвлөгөөт зорилтыг ханган биелүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ
Р.ЭНХБОЛД: Үерийн усны сувгуудад үзлэг шалгалт хийж, далан шуудууг засварлан цэвэрлэж байна
Г.БАТМӨНХ: Хүний амь настай дүйцэхүйц чандмань эрдэнэ усаа дээдлэн хайрлаж амьдарцгаая
Б.БАТЖАРГАЛ: Бэлтгэлийн цүнхээ үүрээд зааландаа очиход л ажлын ядаргаа арилчихдаг
С.УУГАНБАЯР: Манайх аваарын бригад болохоор илүү хариуцлагатай, чадвартай байхыг шаарддаг
Г.ГАНБОЛД: Шинэ үйлдвэржилтийн байнгын хороо нь хүнд, хөнгөн, жижиг, дунд үйлдвэрийн бодлогыг тодорхойлно
Л.МӨНХБААТАР: Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудын нийгэм, эдийн засаг, хууль эрх зүйн баталгааг хангахад УИХ онцгой анхаарч ажиллана

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2023-12-31
-6°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
-13°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %