Г.БАТМӨНХ: Өндөр ач холбогдолтой техникийн шинэчлэл хийгдэж байна

Эрдэнэт үйлдвэрийн Ус хангамжийн цехэд шинээр хийгдэж буй ажлын талаар цехийн дарга Г.Батмөнхөөс тодрууллаа.

-Тавлаг сайхан өвөлжиж байна уу, та? Ажил өндөр үү?

-Өнөтэй өвөлжиж байна шүү. Идэр ес гэхээргүй уяруу зөөлөн, сайхан өвлийн өнгөнд ажил үйлс маань амжилт, ололттой өрнөж байна.

-Танай цехийн хэмжээнд шинэ содон ямар ажлууд хийгдэж байна?

     -Эргэлтийн усны үндсэн насосыг шинэчлэх ажлын хүрээнд оны өмнөхөн хоёр дахь “Ebara” насос суурилуулж, туршилт тохируулгыг нь хийн ажилд залгалаа. Хоёр оны заагаар шинээр суурилуулсан насосын хяналт, удирдлагын самбарыг шинэчлэх ажлыг бас хийлээ.

-Насосынхоо талаар жаахан тодруулна уу?

-Манай цех Хаягдлын аж ахуйн далангийн цаадах хиймэл нуураас жилд 78-81 сая шоо метр ус татаж, үйлдвэрийнхээ технологийн усанд нийлүүлдэг.

Энэ ажилд хуучин ОХУ-д үйлдвэрлэсэн ЦН 3000-197 төрлийн таван насос ашиглаж байна. Өнгөрсөн онд эдгээр насосын хоёрыг Япон улсын “Ebara” фирмийн 600х400 JNM төрлийн насосоор сольсон. Хуучин нэг насос нь цагт 2500 кВт цахилгаан зарцуулаад дунджаар 4300 м3 ус шахах хүчин чадалтай. Шинэ насос цагт 1800 кВт цахилгаан зарцуулж 6200 м3 ус шахах жишээтэй. Эхний насосыг өнгөрсөн оны тавдугаар сард ашиглалтад оруулснаас хойш оны эцэст тооцоход  560-аад сая төгрөгийн цахилгаан хэмнэсэн байна. Энэ харьцуулалтаас өндөр ач холбогдолтой, техникийн шинэчлэл хийгдэж байгааг харж болно.

 -Үйлдвэрлэлийн технологийн томоохон шинэчлэл хийхэд цар тахалтай холбоотой хүндрэл бэрхшээл гарав уу?

     -Цар тахал сайнаар нөлөөлсөн гэвэл сонин сонсогдох байх даа. (Ёжилсон байдалтай, хариу нэхсэн харцаар ширтэв. Сур.) Хорио цээр тогтоогоогүй байхад гадаадын үйлдвэрлэгчид нийлүүлсэн тоног төхөөрөмжийнхөө туршилт, тохируулгын ажлыг өөрсдийн мэргэжилтнүүдээ явуулж хийдэг байсан. Харин өнгөрсөн онд манай Хий хангамжийн хэсэгт ОХУ-аас, Эргэлтийн ус хангамжийн хэсэгт Японоос мэргэжилтнүүд ирж, өөрсдийн тоноглолын суурилуулалт, туршилт тохируулгын ажлыг хийх байсан юм. Аливаа шинэ тоног төхөөрөмжийн найдвартай ажиллагаа нь зөв суурилуулж, тохируулахаас ихээхэн хамаардаг. Тиймээс нарийн чимхлүүр энэ ажлыг өндөр мэргэшсэн, туршлагатай, бидний ярьдгаар алтан гартай хүмүүст даалгадаг. Дурын хүнд даатгаад орхиж болохгүй, сөрөг үр дагавартай ажил учраас үйлдвэрлэгчид өөрийн мэргэжилтнээ заавал оролцуулах сонирхолтой байдаг. Энэ удаа хөл хорионоос болоод гадаад мэргэжилтнүүд биечлэн оролцох боломжгүй болсон. Иймээс манай цехийн мэдлэгтэй, ажлын арвин дадлага туршлагатай, уран гартай, чадварлаг ИТА-нууд, ажилчид энэ бүх нарийн ажлыг хийлээ. Өөрөөр хэлбэл, манай цехийн ажиллагчид мэргэжлийн өндөр ур чадвараа батлан харуулах боломж олдсон нь шуудхан хэлэхэд цар тахлын “гавьяа” юм.

-Оны өмнө Засгийн газрын тогтоол гарч улсын хэмжээнд хэрэглээний усны үнийг манай үйлдвэр даах болсон. Үүний нөлөө танай цехэд яаж мэдэгдэв?

     -Энэ тогтоолын хэрэгжүүлэх журмыг хэрхэн мөрдөн ажиллах талаар үйлдвэрийн холбогдох албад хэлэлцэн бэлтгэл ажлаа хангасан. Цехийн хэвийн ажиллагаанд нөлөөлсөн зүйлгүй. Тогтоол гарснаар усны хэрэглээ огцом өсөж магадгүй гэсэн болгоомжлол байсан. Гэтэл өссөн юм алга. Энэ тал дээр манай хотын иргэд, ААН байгууллагууд үнэхээр ухамсартайгаар усны хэрэглээгээ хэмнэж, хянах зөв хандлагатай байгаад талархаад баршгүй. Энэ завшааныг ашиглаад сониноороо дамжуулан, үүргээ сайн биелүүлж буй хотынхоо иргэдэд дахин талархал илэрхийлье.

-Саяхан танай эзэмшлийн 800 мм, 1000 мм-ын голчтой ус дамжуулах газрын доорх том шугамууд хоёр, гурван удаа гэмтсэн нь Ус хангамжийн цехийн төдийгүй үйлдвэрийг маань нэлээн сандаргаад авлаа гэж ойлгосон. Энэ талаар..?

     -Бид үйлдвэрлэлийн энэ мэт томоохон аюулыг арилгах хүн хүчний чадвар, чадамж, техникийн хангалт боломждоо итгэдэг учраас нэг их сандарч тэвдсэн зүйл байхгүй ээ. Гэвч өвлийн хүйтэнд үйлдвэр, хотынхоо хэрэглэгчдийг усаар таслахгүйгээр өндөр даралтаар сад тавьж байгаа усыг тогтоон засварлана гэдэг хөлдүү хөрсийг хуулж ухахаас авхуулаад манай ажилчдын бэлтгэгдсэн байдал, авхаалж самбаа, эр зоригийг сорьдог яггүй ажил. Ийм хүнд ажлыг том үйлдвэрийнхээ хүчтэй техник, хүн хүчний чадамжаар л богино хугацаанд шуурхай хийж байна. Авто тээврийн цех, Ил уурхай гээд шаардлагатай цехүүдээ оролцуулж, томоохон хүн хүч, техник ашиглан хамтын хүчээр давж гарна.

-Хаягдлын аж ахуйд шинэ шугам тавьснаар эдийн засгийн хувьд ямар үр ашигтай ажиллах вэ?

     -Эрдэнэт үйлдвэрийн хүчин чадал нэмэгдсэнтэй холбогдуулан технологийн цэвэр усны хэрэглээ өссөн. 800 мм-ийн голчтой хоёр шугам хэрэгцээгээ хангахгүй болж байна. Хуучин хоёр шугамыг 40-өөд жил ашигласан. Хуучирсан шугам сүлжээтэй. Үйлдвэрлэл нэмэгдэн, усны хэрэглээ ихэссэнээр өндөр даралттай ус явуулахад шугамын гэмтэл гарах болсон. Аль нэг шугамыг нь зогсоох боломжгүй болж байгаа. Гуравдугаар шугамын шинэчлэл хийснээр хуучин шугамыг засварлах боломж бүрдэж байна. Шинэ шугам ашиглалтад орсноор түрэлтийн алдагдал багасаж, цахилгаан хэмнэх замаар эдийн засгийн үр ашиг бий болно.

-Баярлалаа.

Т.БАТЧУЛУУН
ФОТО: Б.БАТТӨГС

Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Т.БАТМӨНХ: Ирэх онд хүдэр боловсруулах үйлдвэрлэлийн хүчин чадлыг 40 сая тоннд хүргэнэ
Л.ЭНХТУЯА: Орчин цагийн хүүхдүүдийн сэтгэхүйн чадамжийг ойлгох шинэ зуунд бид амьдарч байна
Б.Булган: Нутаг ус минь түшиж, жаргалтай сайхан явна
Ц.БАТБОЛД: Молибдены даралтат шүүлтүүр суурилуулснаар Эрдэнэт үйлдвэрийн төлөвлөгөөт зорилтыг ханган биелүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ
Р.ЭНХБОЛД: Үерийн усны сувгуудад үзлэг шалгалт хийж, далан шуудууг засварлан цэвэрлэж байна
Г.БАТМӨНХ: Хүний амь настай дүйцэхүйц чандмань эрдэнэ усаа дээдлэн хайрлаж амьдарцгаая
Б.БАТЖАРГАЛ: Бэлтгэлийн цүнхээ үүрээд зааландаа очиход л ажлын ядаргаа арилчихдаг
С.УУГАНБАЯР: Манайх аваарын бригад болохоор илүү хариуцлагатай, чадвартай байхыг шаарддаг
Г.ГАНБОЛД: Шинэ үйлдвэржилтийн байнгын хороо нь хүнд, хөнгөн, жижиг, дунд үйлдвэрийн бодлогыг тодорхойлно
Л.МӨНХБААТАР: Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудын нийгэм, эдийн засаг, хууль эрх зүйн баталгааг хангахад УИХ онцгой анхаарч ажиллана

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2023-12-31
-6°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
-13°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %