Б.БАТТАЙВАН: Амжилтад хүрэхэд хувь хүнээс илүү, хамт олны бүтээлч оролцоо чухал

      А.Ф.Тюряковын нэрэмжит шагналт, Эрдэнэт үйлдвэрийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хэлтсийн орлогч дарга Б.Баттайвантай уулзаж, түүний амьдралын замнал, ажил, амжилтынх нь талаар ярилцлаа.

-Таны бага насны тухай хүсэл мөрөөдөл юу вэ?

     -Аав, ээж хоёр минь Ховд аймгийн Чандмань сумын харьяат хүмүүс. Нутаг орондоо ажиллаж, амьдарч байгаад 1960 онд аав маань дээд сургуульд суралцахаар Улаанбаатарт ирсэн түүхтэй.  Харин ээж маань Улаанбаатар хотод 1964 оны 1-р сарын 5-нд 4 дэх хүүхдээ төрүүлж Баттайван гэдэг нэрийг надад өгсөн юм билээ. 1965 онд аав Улаанбаатар хотод ХААДС-ийг төгсөөд Өвөрхангай аймгийн Хар-Хорин суманд мал эмнэлгийн тасгийн эрхлэгч, их эмчээр, ээж цэцэрлэгийн багшаар ажиллах үеэс миний бага насны дурсамжтай үйл явдал эхэлсэн гэж болно. Миний бага нас Хархоринд өнгөрсөн. Орхон голын эрэг дээр загас жараахай эргүүлэн, Эрдэнэ-Зуу хийдийн балгас буйр, “Мэлхий” толгой, “Боомт”-ын далангийн хүрхрээ, Хөх даваа, Мойлтын ам гэх мэт газраар нэлээд их хэсэж явсан. Хоёр ах маань намайг бага балчир байсан болохоор тэр хавийн хол газруудаар хамт авч явахаас төвөгшөөж, хуурч байгаад л “төөрүүлж” орхиод л зугтана. Энэ нь надад аавтайгаа хөдөө явж, дотносох нэг боломж олгоно. Аав намайг хоёр ах шиг минь хөдөө авч явахгүй байх вий гэснээс машины ард нуугдах үе гарна. Заримдаа аавтайгаа таараад машинд нь шууд суугаад явчихна. Түүний жолооч намайг заримдаа анзаардаггүй, сумын төвөөс хөдлөөд нэлээд явсны дараа аав намайг нуугдсан газраас олж хараад, миний хүү хаанаас гараад ирэв гэж инээгээд л аваад явдаг сан. Аавтайгаа хөдөө хамт явдаг байсан нь ах нараасаа илүү хугацаанд хамт байж, ямар ажил хийдгийг харж, малчид аавд маань яаж баярлаж, талархдагийг харж, ааваараа бахархах сэтгэл хар багаас төрсөн юм. Аав маань их хөдөлмөрч, хариуцлагатай, зарчимч хүн. Цаг агаарын байдал муудахаар өнөө мал, малчид хэцүүдлээ гээд л хөдөө яваад өгнө. Гэртээ ч ажил дээр нь ч аавынхаа хайр, сургаалыг ах, эгч нараасаа би арай илүү хүртсэндээ эргэн дурсахад сайхан санагддаг. Би багадаа яг аав шигээ хүн болохыг мөрөөдөж явлаа. Энэ мөрөөдөлдөө хөтлөгдөн ямар ч ажлыг голохгүй чин сэтгэлээсээ хийхийг эрмэлзэж  ирсэн.

-Аав, ээжийнхээ талаар нэмж юу хэлэх сэн бол?

     -Баярлалаа. Миний аав, ээж хоёр долоон хүүхэд төрүүлж, өсгөсөн хүмүүс. Аавыг Өвөрхангай аймгийн Хар-хорин суманд ажилласан талаар дээр цухас дурдсан. Хархорин суманд идэвх зүтгэл гарган ажилласан түүний хөдөлмөрийг хөдөө, аж ахуйн яамнаас өндрөөр үнэлж, 1973 онд Улаанбаатар хотын Хөдөө аж ахуй яаманд мэргэжилтнээр урьж ажиллуулсан юм. Энэ нь бидэнд хотод сурч боловсорч мэргэжил эзэмших том боломж олгосон хэрэг. Аав маань Эрдэнэт хотын анхдагчдын нэг. Яамны томилолтоор 1980 онд  Эрдэнэт хотын мал эмнэлгийн даргаар томилогдон 1988 он хүртэл ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэртээ гарсан. Эрдэнэт хотын хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн олон талт үйл ажиллагааг удирдан чиглүүлж хамт олныг манлайлан, үнэнч шударга, өндөр шаардлагатай, ажилдаа хичээл зүтгэлтэй хүн байсан гэж олон хүн ярьдаг юм. Энэ үед ээж эмнэлэгт тогоочоор ажиллаж байсан. Мөн хүний эрүүл мэндийг сахин хамгаалах, эмчлэх үйлст өөрийн хувь нэмрээ оруулж явсан. Ээж маань их зөөлөн сэтгэлтэй, өглөгч, тусч хүн байлаа. Аав, ээж хоёрыг маань Эрдэнэтийн ахмадууд андахгүй, тэднийг хүндэлж, сайнаар дурсан ярихыг сонсох сайхан байдаг даа.

-Эрдэнэт үйлдвэрт таны оруулсан хувь нэмэр юу вэ?

     -1991 онд Би Баяжуулах үйлдвэрийн дулаан агааржуулалтын хэсэгт цахилгааны засварчнаар анх ажилд орж байлаа. Баяжуулах үйлдвэрт цахилгааны засварчнаар жил гаруй хугацаанд ажиллахдаа үйлдвэрлэлийн бүх дамжлага, техник, технологитой танилцаж,  засвар, үйлчилгээний ажилд биечлэн оролцож явсан маань миний хувьд ХАБЭА-н чиглэлээр ажиллахад их тус дөхөм болсон юм. 1992-1999 онд Эрдэнэт үйлдвэрийн Боловсон хүчний хэлтэст байцаагч, ахлах байцаагчаар долоон жил ажилласан. Энэ хугацаанд үйлдвэрийн боловсон хүчний бодлого, стандартыг шинэчлэн боловсруулах ажилд биечлэн оролцож, шинээр ажилд орсон иргэдэд үйлдвэрийн дотоод журам, онцлог болон хүн бүхний мэдвэл зохих хууль тогтоомжоор сургалт явуулж байсан нь тухайн үеийн боловсон хүчний бодлогод нийцсэн шинэлэг ажил болсон. Эрдэнэт үйлдвэрийн 1978-2019 оны ХАБЭА-н менежментийн тогтолцооны үйл ажиллагаанд дүн шинжилгээ хийж, цаашдын зорилго, зорилт, ХАБЭА-н үндсэн чиглэлд анхаарах асуудлыг тодорхойлох ажлыг удирдан зохион байгуулсан. Үүнд: 1978-2019 онд үйлдвэрийн хэмжээнд гарсан үйлдвэрлэлийн осол, бичил осол, үйлдвэрлэлийн осолд тооцоогүй тохиолдлууд, ҮО-н улмаас амь нас эрсэдсэн тохиолдол, осолд дөхсөн тохиолдол буюу ХАБЭА-н зөрчил зэрэгт судалгаа хийж, дээрх тохиолдлуудыг 5-10 жилээр гаргаж дүн шинжилгээ хийсэн. ҮО болон бусад аюултай тохиолдлуудын талаар программ хангамжид үндсэн мэдээллүүдийг оруулан ослын судалгаа, дүн шинжилгээнд тулгуурлан ҮГ-ын зүгээс ХАБЭА-н үйл ажиллагаанд анхаарал хандуулах чиглэл бүхий хөтөлбөр, төлөвлөгөө гарган, хэрэгжилтийг ханган ажилласан нь үр дүнгээ өгч байна. ҮГ-ын бүтцийн нэгжүүдэд “Ноцтой эрсдэлийн удирдлага”-ын хөтөлбөр хэрэгжүүлснээр ажил гүйцэтгэх явцад хүний амь нас эрсдэх, ажилтан хөдөлмөрийн чадвараа бүрэн алдахад хүргэх ослоос урьдчилан сэргийлэх ажил болж байгаа.

-Уул уурхайн салбарт нэн түрүүнд тавигддаг хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлээр олон жил ажилласан хүний хувьд асуухад ажил хөдөлмөрөөс та яг юу олж авсан бэ?

     -Энэ сэдвээр олон зүйл ярьж болно. Аюултай тохиолдол бүрийг судлан бүртгэлжүүлэх талаар олон улсын болон үндэсний хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй ажиллагааны стандартад тусгасан байдаг. Энэ стандартын шаардлагын хэрэгжилт байгууллага бүрд янз бүр байгаа. Аюултай тохиолдлыг судлах нь аюул дахин гарах, давтагдахаас урьдчилан сэргийлэх, сайжруулах арга хэмжээ, алхмуудыг тодорхойлох хамгийн чухал хэрэгсэл гэж үздэг. Энэ нь хүний аюулгүй байдлыг хангахтай нягт холбоотой асуудал юм. Ослыг судлах үйл ажиллагаа буруу явагдсанаар хувь хүнийг сэтгэл санааны болон эдийн засгийн хохиролд оруулахаас гадна, байгууллагыг эдийн засгийн алдагдалд оруулах зэрэг сөрөг үр дагавар гарах магадлал үүсгэдэг. Миний бие “Үйлдвэрлэлийн ослыг бүртгэж, үр дагаврыг тооцох арга зүйн асуудал”-аар диссертацийн ажил хийж байгаа. Энэ диссертацийн судалгааны ажлын таамаглал нь байгууллага дахь үйлдвэрлэлийн ослыг бүртгэж, мэдээлснээр үйлдвэрлэлийн ослын улмаас үүсэх үр дагаврын хэмжээг урьдчилан тодорхойлох явдал юм. Уг ажилд идэвхтэй оролцож байгаа хамт олондоо баярлаж байна. Энэ нь манай үйлдвэрийн газар болон бусад үйлдвэр, аж ахуйн нэгж, байгууллагуудын ХАБЭА-н үйл ажиллагаанд анхаарал хандуулах асуудлыг тодорхойлоход чухал ач холбогдолтой юм.

-Хоёулаа ярианыхаа сэдвийг жаахан өөрчилье. Туулж өнгөрүүл-сэн амьдралынхаа гэгээн дурсамжаас хуваалцана уу?

     -1999 оноос миний бие тус үйлдвэрийн газрын ХАБЭА-н үйл ажиллагаанд өнөөг хүртэл оролцон ажиллаж байна. 1987 оноос өнөөг хүртэл ММС-ын удирдах газрын харьяа Авто тээврийн комбинат, Эрдэнэт үйлдвэр гэсэн хоёр байгууллагад ажилласан. Миний ажил, амьдрал Эрдэнэт үйлдвэртэй нягт холбоотой явж ирсэн. Гэр бүлийн хүн маань үйлдвэрийн  анхдагч. Манай гэр бүл Эрдэнэт үйлдвэрээрээ бахархдаг. Энэ үйлдвэртээ өөрийн хувь нэмрээ бага ч гэсэн оруулах юмсан гэж үргэлж бодож явдаг. Үйлдвэрийнхээ дэмжлэгээр өөрийн мэргэжил, боловсролоо байнга дээшлүүлсэн. Би үйлдвэрт 30 дахь жилдээ ажиллаж байна. Энэ хугацаанд уул уурхайн ашиглалтын технологич инженер мэргэжил эзэмшсэнээр бусдын адил “Уурхайчин-Уул уурхайн инженер” гэгдэх болсондоо сэтгэл хангалуун явдаг. “Зүүд хүртэл жаргааж сэрдэг-Зөв явбал зөөлөн зөөлөн замбуулин” гэдэг үг ямар үнэн болохыг мэдэрч сайхан амьдарч байна. 1981 онд нийслэлийн 12 дугаар сургуулийн 10-р ангийг онц дүнтэй төгсөөд их, дээд сургуулийн хуваариа сонгоход миний ах Б.Батжаргал ЗХУ-ын цэргийн цацраг, хими хамгаалалтын дээд сургуулийн хоёрдугаар курст суралцаж байлаа. Тухайн үед ах надад захиа бичээд, “манай сургуульд элсчих, энд хамтдаа суралцъя” гэснийг би хүлээн зөвшөөрсөн. Тэгээд ОХУ-д цэргийн хими, цацраг хамгаалалтын дээд сургуульд суралцан төгсөж ирэхэд хоёр ах маань цэргийн байгууллагад ажиллаж байлаа. Аав Батлан хамгаалах яаманд хүсэлт гаргаснаар би ММС удирдах газрын харьяа Авто тээврийн комбинатын авто засварын хэсэгт зохион байгуулагч, орчуулагчаар ажиллаж хөдөлмөрийн гараагаа эхэлсэн түүхтэй. Тэр үед УБ хотын Автын ТМС төгссөн 20-иод залуу надтай хамт ажилд орсон юм. Намайг ажилд ороход наадмын жагсаалд бэлдэх үе таарсан. Ажилтнууд нь ТМС-ийн хүүхдүүдтэй, нэг багш ажилд орсон гэж ойлгосон юм билээ. Костюм, зангиатай, ромбоо зүүчихсэн явахыг хараад тэгж ойлгосон юм байх. Засварын хэсгийн орос, монгол 30-40 хүнийг орос хэсгийн даргатай хамтран зохион байгуулан ажиллаж байлаа. Улмаар тус комбинатын орон тооны ҮЭ-ийн хорооны даргын сонгуульт ажилд томилогдсон. Автотээврийн комбинат 1000 гаруй ажилтантай том байгууллага байсан юм. Тэр хүмүүсээс намайг нас залуу гэж хэн ч юм ярьдаггүй, ажлыг маань харин сайн дэмжиж тусалдаг байж. 1990 оноос Зөвлөлтийн байгууллага татан буугдаад жолооч, засварчдын ихэнх нь Эрдэнэт үйлдвэрт ажилд орсон түүхтэй.

-Та үйлдвэрийн анхдагчид болон хамт олныхоо талаар ямар бодолтой явдаг вэ?

     -Надтай хамт ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэрт гарсан ахмадууд, одоо ажиллаж буй ажиллагсад хариуцсан ажлаа сайн мэддэг,  мэргэшсэн хүмүүс.  Бид хамтдаа бүх тулгамдсан асуудлыг шийддэг, халуун дулаан уур амьсгал бүрдсэн хамт олон. Мөн бүтцийн нэгжүүдэд ажиллаж байгаа ХАБЭА-н ажилтнууд бидний ажилд их үүрэг гүйцэтгэдэг. Тэд эрхэлсэн ажлаа сайн явуулахыг хичээн, хэлтсийн ажилтнуудтай нэг баг болж, хөдөлмөрийн хүний ажлын байранд хөдөлмөрлөх явцад тэдний эрүүл мэнд, аюулгүй байдлыг ханган ажилд нь хяналт тавин ажилладаг. Үйлдвэрийн ХАБЭА-н хэлтэст миний зүгээс санаачлан хийсэн, тодорхой үр дүн хүрсэн олон ажлыг дурдаж болно. Эдгээр ажлыг хийж амжилт олоход хувь хүнээс илүү баг, хамт олны бүтээлч оролцоо их байсан. Үйлдвэрийн газрын хэмжээнд манай хэлтэс болон бүтцийн нэгжүүдийн ХАБЭА-н 63 ажилтан нэг баг болж ажилласны үр дүн их юм. Үйлдвэрийн анхдагчдаас манай хэлтсийн даргаар таван хүн ажилласан. Эдгээр хүмүүстэй хамтарч ажилласандаа баяртай байдаг. Тэднээс ажилд хандах хандлага, удирдан зохион байгуулах талаар их юм сурч авсан даа. Удирдах ажилтнуудаас С.Давааням, Д.Цагаан-Эрдэнэ нар манай хэлтсийн дарга байхдаа “Гавъяат” цол хүртсэн нь онцлох үйл явдал юм. Хэлтсийн даргаар ажилласан хүмүүс бүгд  өөрсдийн ажлын арга барилтай, идэвх, зүтгэл гарган ажилладаг, хамт олноо сайн удирдан зохион байгуулдаг хүмүүс байлаа. Бүгд  ямар хариуцлага хүлээдгээ мэдэрч ажилладаг байсан даа. 1978-2016 онд Монгол-Оросын хамтарсан уул уурхайн баяжуулах үйлдвэр байхад ХАБЭА-н хэлтсийн орлогч даргаар ОХУ-ын мэргэжилтэн ажиллаж байсан. Миний бие Ерөнхий захирлын тушаалаар 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс өнөөг хүртэл тус Үйлдвэрийн газрын ХАБЭА-н хэлтсийн орлогч даргаар ажиллаж байна. Энэ хугацаанд ХАБЭА-н урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг удирдлага, зохион байгуулалтаар ханган ажиллаж ирлээ.

-Сүүлчийн асуултыг танд үлдээе?

     -Юуны өмнө нэр хүндтэй А.Ф.Тюряковын нэрэмжит шагнал авсандаа үйлдвэрийн удирдлага, хамт олондоо баярлаж талархсанаа илэрхийлье. Үйлдвэрт ажиллаад олон жил болж байна. Үйлдвэрийнхээ буянаар төрийн дээд шагнал “Алтан гадас” одон, “Тэргүүний уурхайчин”, “Хөдөлмөрийн аварга ажилтан” гэх мэт олон шагнал урамшуулал хүртлээ. Энэ бүхэн бидний хамтын хөдөлмөрийн үр дүн юм. Ажил гүйцэтгэх үед өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангах нь зөвхөн танаас шалтгаалдаг юм гэж хэлье.

-Баярлалаа. Танд ажлын өндөр амжилт гаргахыг хүсэн ерөөе.

 Т.БАТЧУЛУУН
ФОТО: Б.БАТТӨГС

Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Т.БАТМӨНХ: Ирэх онд хүдэр боловсруулах үйлдвэрлэлийн хүчин чадлыг 40 сая тоннд хүргэнэ
Л.ЭНХТУЯА: Орчин цагийн хүүхдүүдийн сэтгэхүйн чадамжийг ойлгох шинэ зуунд бид амьдарч байна
Б.Булган: Нутаг ус минь түшиж, жаргалтай сайхан явна
Ц.БАТБОЛД: Молибдены даралтат шүүлтүүр суурилуулснаар Эрдэнэт үйлдвэрийн төлөвлөгөөт зорилтыг ханган биелүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ
Р.ЭНХБОЛД: Үерийн усны сувгуудад үзлэг шалгалт хийж, далан шуудууг засварлан цэвэрлэж байна
Г.БАТМӨНХ: Хүний амь настай дүйцэхүйц чандмань эрдэнэ усаа дээдлэн хайрлаж амьдарцгаая
Б.БАТЖАРГАЛ: Бэлтгэлийн цүнхээ үүрээд зааландаа очиход л ажлын ядаргаа арилчихдаг
С.УУГАНБАЯР: Манайх аваарын бригад болохоор илүү хариуцлагатай, чадвартай байхыг шаарддаг
Г.ГАНБОЛД: Шинэ үйлдвэржилтийн байнгын хороо нь хүнд, хөнгөн, жижиг, дунд үйлдвэрийн бодлогыг тодорхойлно
Л.МӨНХБААТАР: Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудын нийгэм, эдийн засаг, хууль эрх зүйн баталгааг хангахад УИХ онцгой анхаарч ажиллана

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2023-12-31
-6°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
-13°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %