Б.ХЭЭРИЙНБААТАР: Манай сургууль уул уурхайн салбарын эрдмийн их өргөө байна гэдэгт итгэдэг

     - Энэ буландаа бид Ш.Отгонбилэгийн нэрэмжит “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн Эрчим хүч мэдээллийн технологийн тэнхимийн дэд профессор Б.Хээрийнбаатарыг урилаа.

- Өнгөрсөн онд танай сургуулийн 45 жилийн ой тохиосон. Таны сэтгэгдлийг сонсъё?

     - Тийм ээ, манай сургуулийн түүхт ойн баяр болсон. Монголчууд эрхэмлэн дээдэлдэг газраа өлзий дэмбэрэлтэй үгээр нэрлэж ирсний бодит жишээ бол “Эрдэнэтийн-Овоо” юм. Хайрхандаа сүүгээ өргөж, овоонд нь залбирч ирсэн ард түмэн “Энд эрдэнэс байна” гэдгийг эрт дээр үеэс мэдэж, овоо босгон шүтэж иржээ гэж боддог. Энэ нь үр хойч биднийг тэжээх уулаа хайрлан хамгаалж ирсэн нь тодорхой юм. Өнгөрсөн зууны 70-аад оны дундуур Монгол-Оросын ард түмэн энэ овооны хүдрийг баялаг болгох эхлэлийг тавьсан түүхтэй. Түүх сөхвөл манай сургууль “Сургалтын төв” нэртэй анх байгуулагдсан юм билээ. Миний мэдэхийн “Кузница кадров” гэж дээр нь бичээстэй байсан санагддаг. Олон сайхан хүмүүс ирээдүйг нь харж, байгуулсан ахмад үе энэ сургуульд ажиллаж, эрдэмтэн багш ажилчдын хүчээр өнөө хүрч ирсэн. Энэ сургуулиар орж, гарсан хүн бүхэн хувь нэмрээ оруулсан гэж боддог. 100 гаруй мянган мэргэжилтэй ажилчин, 1600 орчим инженер бэлтгэж гаргасан түүхэн сургууль. Манай сургуультай ажил амьдралаа холбосон болон мэдлэг, чадвараа дээшлүүлсэн хүн бүхэн “Эрдэнийн-Овоо”-нд өөр өөрийн хувь нэмрээ өргөсөн гэж үздэг.

- “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийг үндэслэгч Ш.Отгонбилэг агсны хийж бүтээсэн үйлсийн талаар та ямар бодолтой явдаг вэ?

     - Шагдарын Отгонбилэг захирал өөрийн үзсэн, харсан туршлага дээрээ үндэслэн энэ сургуулийг 1998 онд дээд сургууль болгосон түүхтэй. Ганц манай сургууль ч биш “Эрдэнэт концерн”-ын хүрээнд олон сайхан үйлдвэр аж ахуйн газар, эмнэлэг сувилал байгуулсан байдаг. Монголын хаана, нэртэй сувилал байна, тэнд манай үйлдвэрийн сувиллын байр баригдсан байх жишээтэй. Мах боловсруулах үйлдвэр, талх пивоны үйлдвэр тэр бүү хэл бугын аж ахуй хүртэл байсан. Тэр сайхан хүнийг өнгөрсний дараа байгуулсан бүхнийг нь үрэн таран хийсэн. Энэ бол бодит үнэн. Харин манай сургууль үлдсэн. Энэ онд “Эрдэнэт цогцолбор” дээд сургууль боллоо. Монголын уул уурхайн салбарыг тодорхойлсон өнөө, хойч үе бужигнасан эрдмийн их өргөө байна гэдэгт итгэдэг.  

- Та энэ сургуультай хэдэн оноос хувь заяа холбогдов?

- 1982 онд би оюутны дадлагаар ирэхдээ Сургалтын төвийн дотуур байранд амьдарч байсан. Тухайн үед энэ буянтай байрыг дамжаагүй залуучууд үгүй байх. Сургууль төгсөж ирсэн залуу инженерүүд гэр бүл болцгоож, энэ байранд хоёр, гурван жил амьдраад орон сууцанд ордог байлаа. 1998 онд дээд сургууль болсон цагаас  гэрээт багшаар ажилласан. Өнөөдрийг хүртэл тасралтгүй ажиллаж байна. 2009 онд эрдмийн зэрэг хамгаалсан. 2016 оноос үндсэн багшаар ажиллаж эхэлсэн дээ. Хоёр жил шахам сургалт хариуцсан орлогч захирлын алба хашсан. Одоо, Эрчим хүч мэдээллийн технологийн тэнхимийн дэд профессороор ажиллаж байна. ШУТИС дээр энэ цолоо хамгаалсан. Энэ бүхэн энэ сургуультай хамааралтай миний амьдралын нэгээхэн хэсэг юм даа. Манай бага охин  Б.Эрдэнэтуяа гэрээт лаборантаар ажиллаж байна.

- Та Эрдэнэт үйлдвэрт  олон жил ажилласан хүний нэг. Инженер хүн сургалтын байгууллагад ажилласан амжилтаасаа хуваалцахгүй юу?

     -Манай сургуульд үндсэн боловсон хүчин дутмаг байсан үеэс л үйлдвэрийн инженерүүд багшилж ирсэн. Одоо ч гэрээгээр инженерүүд багшилсаар байна. Сайхан уламжлал юм даа. Оюутнуудад заасан хичээлээ ажил дээрээ практик дадлага олгодог явцдаа сурганы арга зүйн  талаар мэдлэгтэй болсон. Одоо ч онолын хичээлээ бататгаж лаборатори түлхүү  орж байна. Оюутнуудаа үйлдвэр аж ахуйн газар очоод нүүр улайхгүй хүн болгохын төлөө тэнд ажиллаж буй сүүлийн үеийн техниктэй ажиллах чадвар олгохыг гол зорилго болгодог. Манай тэнхимийн багш нар ч ийм хандлагатай багаар ажиллах чадвартай залуучууд байдаг.

- Баяжуулах үйлдвэрт ажиллаж байсан таны үеийнхэн гавьяаныхаа амралтад суусан байна. Таны хувьд..?

     - (Инээв.) Энэ сайхан сургуулийнхаа буянаар дотор нь явж л байна. 1980-аад оны үеийн миний багш нар одоо хүртэл ШУТИС-д багшилдаг. Оюун ухаан хөгширдөггүй гэж үнэн байх. Цаг үеэсээ хоцрохгүйн тулд өөрийгөө хөгжүүлэх хэрэгтэй болдог юм байна. Залуу багш нараасаа сурах ч юм байна. Цахилгааны цех, Баяжуулах үйлдвэрт миний үед ажиллаж байсан  хүмүүс тэтгэвэртээ сууцгаасан. Тэд гавьяатай хүмүүс ш дээ.

- Сургуульдаа олон сайхан бүтээн байгуулалтын ажил хийсэн хүний нэг нь та. Энэ талаар..?

     - 1998 онд гэрээт багшаар ажиллах үеэсээ л бодож хэрэгжүүлж ирсэн ажлууд бий. Инженер бэлтгэдэг сургууль сургалтын арга барил түвшин өндөр байх ёстойг ухаарсан. 2002 оны үед Цахилгаан хөтлүүр хувиргах техникийн лаборатори байгуулж байлаа. Сонирхолтой нь тэр үед орчин үеийн техник технологи байхгүй. Эрдэнэт үйлдвэрт ашигладаг техникүүдийг лабораторидоо ашигласан. Ил уурхайн экскаваторын 3 машины агрегат гэж хувьсах, тогтмол гүйдлийн машин генератор нэг гол дээр суурилсан төхөөрөмжөөр лаборатори байгуулсан. 160 кВт-ын чадалтай тиристорийн хувиргагч, 40 кВт-ын чадалтай хувьсах гүйдлийн хөдөлгүүр байсан гээд бод доо. Сайхан лаборатори болсон. Олон жил ажилласан. Тухайн үед Сүрэнгийн Давааням захирал “Хээрийнбаатар аа, танай лаборатори сургуулийн хамаг тогийг сорчихлоо” гэдэг байсан. Энэ бол бодит жишээ. Тухайн үед үйлдвэр дээр ажилладаг бодит төхөөрөмж байлаа. Манай шавь нар ярьдаг юм. “Багшаа, тэр лаборатори бидний нүдийг нээж өгсөн шүү” гэж. Дараа нь, Оюутолгой компани манайд Цахилгаан машины сургалтын  лаборатори байгуулж өгсөн. Ойрмогхон, хоёр лаборатори байгуулж ашиглалтад өглөө. Би энэ сургуулийн буянаар эрдмийн зэрэг хамгаалсан. Өртэй юм шиг санагддаг. Сүүлийн үеийн хэдэн сайхан лаборатори байгуулах юм сан, гэсэн миний нэг мөрөөдөл байдаг. Лабораториор өвчилсөн гэх үү дээ.

- Танайх чинь зориулалтын төхөөрөмж стенд захиалаад авчихдаггүй юм уу, тэгээд үнэ өртөггүй хийдэг гэсэн үг үү?

     - 2018 онд Азийн хөгжлийн банкны санхүүжилттэй төслийн шалгаруулалт болоод түүнд оролцлоо. “Сэргээгдэх эрчим хүчээр цахилгааны асуудлаа шийднэ” гээд ярьтал, “Танай үйлдвэр том газар өөрсдөө шийдэх юм байна“ гэсэн. Тэгэхээр нь тактикаа өөрчлөөд “Оюутны сургалт явуулах лаборатори байгуулна. Манайхыг төгссөн оюутан Сэргээгдэх эрчим хүч ашиглах чадвартай болно” гээд гарсан. Гэтэл комисс хүлээн зөвшөөрсөн. Энэ нь хоёр он дамжин хийсэн ажил болсон. Одоо оюутныхаа байрны цахилгааны 30 хувийг шийдэж байна. Жилийн дараа харахад 8800 кВт цаг эрчим хүч үйлдвэрлэж, 1 сая 400-аад мянган төгрөгийн хэмнэлт гаргасан. Одоо, та бид хоёрыг ярьж суухад цагт 3 кВт  эрчим хүч үйлдвэрлэж байна гэсэн үг. Сайхан ажил болсон. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ болон Орхон аймаг бүс нутагт Сэргээгдэх эрчим хүч ашиглах салхийг хагалсан даа. Одоо тус судалгааны лабораторид Орхон аймгийн бүс нутгийн нарны эрчмийн суурь судалгаа хийгдэж байна. Нэг магистр, хоёр бакалавр оюутан энэ сэдвээр хамгаалсан. Сэргээгдэх эрчим хүч ашиглах талаар сонирхогч иргэд, ажилчдын дунд сургалтууд явуулж байна.

- Хамгийн сүүлд танай сургууль дээр байгуулагдсан лабораторийн ач холбогдол юу вэ?

     - Бид “Цахилгаан хөтлүүрийн давтамжийн хувиргах техник, логик контроллер”-ийн лаборатори байгуулж, сургуулийнхаа ойн өмнөхөн ашиглалтад өгсөн. Өнөө үед энэ хэрэгцээ шаардлага байна. Учир нь, сүүлийн үеийн Уул уурхайн үйлдвэрүүдэд дэлхийд алдартай эрчим хүчний тоног төхөөрөмжүүдийг ашиглаж байна. Тэдгээрт ажиллах инженерүүд бэлтгэн гаргах бодит шаардлага гарч ирсэн. Тухайлбал, дэлхийд тэргүүлэгч АВВ, Шнайдер электрик, Сименс фирмийн давтамжийн хувиргагч техникээр тоноглосон гэсэн үг. Одоо, цахилгааны мэргэжлийн 300-аад оюутан энэ лабораториор дамжиж гарна. Ийм төрлийн зориулалтын стендийн нэг бүрийн үнэ 20-50 мянган доллар байдаг. Бид 5 сая төгрөгөөр босгосон. Нийт 4 стенд бүхий иж бүрэн лаборатори байгууллаа. Сургуулийнхаа 45 жилийн ойд барьсан манай хамт олны томоохон бэлэг болсон доо.

- Сонирхолтой яриа өрнүүлсэн танд баярлалаа. Цаашдын зохион бүтээх, эрдмийн ажилд нь амжилт хүсье.

Т.БАТЧУЛУУН

Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Т.БАТМӨНХ: Ирэх онд хүдэр боловсруулах үйлдвэрлэлийн хүчин чадлыг 40 сая тоннд хүргэнэ
Л.ЭНХТУЯА: Орчин цагийн хүүхдүүдийн сэтгэхүйн чадамжийг ойлгох шинэ зуунд бид амьдарч байна
Б.Булган: Нутаг ус минь түшиж, жаргалтай сайхан явна
Ц.БАТБОЛД: Молибдены даралтат шүүлтүүр суурилуулснаар Эрдэнэт үйлдвэрийн төлөвлөгөөт зорилтыг ханган биелүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ
Р.ЭНХБОЛД: Үерийн усны сувгуудад үзлэг шалгалт хийж, далан шуудууг засварлан цэвэрлэж байна
Г.БАТМӨНХ: Хүний амь настай дүйцэхүйц чандмань эрдэнэ усаа дээдлэн хайрлаж амьдарцгаая
Б.БАТЖАРГАЛ: Бэлтгэлийн цүнхээ үүрээд зааландаа очиход л ажлын ядаргаа арилчихдаг
С.УУГАНБАЯР: Манайх аваарын бригад болохоор илүү хариуцлагатай, чадвартай байхыг шаарддаг
Г.ГАНБОЛД: Шинэ үйлдвэржилтийн байнгын хороо нь хүнд, хөнгөн, жижиг, дунд үйлдвэрийн бодлогыг тодорхойлно
Л.МӨНХБААТАР: Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудын нийгэм, эдийн засаг, хууль эрх зүйн баталгааг хангахад УИХ онцгой анхаарч ажиллана

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2023-12-31
-6°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
-13°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %