Синофармын клиник туршилтуудаар Верро Селл (Vero Cell) вакцин нь хүмүүсийг Ковид-19-ээс хамгаалж чаддаг болох нь батлагдсан

     Бээжингийн биологийн бүтээгдэхүүний хүрээлэнгээс идэвхгүйжүүлсэн коронавирусын вакцин бүтээж, Хятадын төрийн өмчит "Синофарм" компанийн клиникийн туршилтад оруулсан. 12-р сарын 30-нд Синофарм вакцин 79.34 хувийн үр дүнтэй гэж мэдэгдэж, Хятадын засгийн газар үүнийг зөвшөөрсөн. Компани 3-р шатны туршилтын дэлгэрэнгүй үр дүнг хараахан хэвлээгүй байна.

     Өнгөрсөн оны 06 сард Бээжингийн хүрээлэнгийн судлаачид вакцин нь сармагчинд үр дүнтэй болсон гэж мэдээлсэн. Дараа нь 1/2 үе шатны туршилтаар вакцин нь ямар нэгэн ноцтой гаж нөлөө үзүүлээгүйг харуулж, хүмүүст коронавирусын эсрэг биет үүсгэх боломжийг олгосон. 07 сард 3-р шатны туршилт Арабын Нэгдсэн Эмират улсад, дараа сард нь Марокко, Перуд эхэлсэн.

     09 сарын 14-нд АНЭУ Sinopharm-ийн вакциныг эрүүл мэндийн ажилтнуудад хэрэглэх яаралтай зөвшөөрлийг өгсөн бөгөөд удалгүй засгийн газрын албан тушаалтнууд болон бусад хүмүүс үүнийг авч эхэлжээ. Хоёр сар хүрэхгүй хугацааны дараа буюу 12 сарын 09-нд АНЭУ BBIBP-CorV-д 86 хувийн үр дүнтэй байгааг мэдэгдэж, бүрэн зөвшөөрөл олгосон. Түүнээс хойш Ойрх Дорнодын хэд хэдэн улс үүнийг зөвшөөрсөн байдаг. 01 сарын 29-нд Унгар BBIBp-CorV компанийг зөвшөөрч, тус улс Хятадын вакцин хэрэглэсэн анхны Европын үндэстэн болсон.

     Үүний зэрэгцээ Хятадад засгийн газар Синофармд 2020 оны зун яаралтай тусламжийн зөвшөөрөл олгосон тул Засгийн газрын албан тушаалтнууд, эрүүл мэндийн ажилтнууд болон бусад сонгон шалгаруулсан бүлгүүд BBIIP-CorV-г хийлгэж эхэлсэн.

     Sinopharm-ийн клиник туршилтууд BBIBP-CorV нь хүмүүсийг Ковид-19-ээс хамгаалж чаддаг болохыг харуулсан. Гэхдээ энэ хамгаалалт хэр удаан үргэлжлэхийг одоогоор хэн ч хэлж чадахгүй. Хэдэн сарын турш эсрэг биетийн түвшин буурч магадгүй юм. Гэхдээ дархлааны систем нь коронавирусын талаарх мэдээллийг хэдэн жил, хэдэн арван жилийн турш хадгалж үлддэг санах ойн В эс гэж нэрлэгддэг тусгай эсүүдийг агуулдаг байна. 

     Хятадын төрийн өмчийн “Синофарм” компанид үйлдвэрлэсэн уг вакцины нэг тун нь 32 орчим долларын үнэтэй, ердийн хөргөгчинд /+4+8 хэм C/ хадгалж болох ба 21 хоногийн зайтай хоёр тунг хийнэ. Харин үнийн хувьд зөрүүтэй мэдээллүүд бий. Жишээлбэл, синовак вакцин Зүүн Өмнөд Азийн орнуудад 5 доллар, 14 доллар, 38 доллар гэсэн зөрүүтэй үнээр худалдаалагдаж байгаа нь тухайн орнууд дахь авлигатай холбоотой байж магадгүй гэх мэдээлэл цацагджээ.

     Халдварт саа, улаан бурханы гээд бүх вакциныг гаргаж авсан уламжлалт аргад тулгуурласан, сулруулсан вирусийг агуулсан уг вакцинд сөрөг нөлөө бараг байхгүй гэж эрдэмтэд үзэж байна. Sinopharm группын ерөнхийлөгчийн мэдэгдсэнээр, уг вакцинаар 1 сая хүнийг тарьсны дараа ямар нэгэн хүндрэл, гаж нөлөө илрээгүй ажээ. БНХАУ өөрийн вакциныг хөгжиж буй 53 оронд буцалтгүй тусламжаар нийлүүлэхээр шийдвэрлэсний сацуу 20 гаруй улсад экспортолж байна.

      2020 оны 04-р сараас гаж нөлөөг бүртгэж эхэлсэн ба хамгийн их тохиолдож байгаа нь тарилгын талбайд бага ба дунд зэргийн өвдөлт, ядаргаа, толгой өвдөх, булчин өвдөх зэрэг ерөнхий харшлын урвал 30 мин дотор болон настай хүмүүст 1-2 хоногт илэрч байжээ. Эмийн найрлагад харшилтай хүмүүст хүчтэй анафлаксийн шок үзүүлж болох бөгөөд харин вакцин хийх компаниас үүнийг тооцоолон эрүүл мэндийн удирдамж гаргасан байдаг. 

     Вирусийн хоруу чанар их тул зарим хүмүүст удаан хугацаанд зовуурь илэрч болно. Гэхдээ зовуурь их байх тусам дархлаа тогтох боломж дагаад их байдаг байна. Огт зовуурь өгөхгүй бол дархлаа сул тогтох боломжтой хэмээн Хятадын Эрүүл мэндийн хүрээлэнгээс мэдээлжээ.  

     "Ковид-19"-ийн эсрэг ихэнх вакциныг нийт хоёр тунгаар тарьдаг байна. Одоогоор хийгдэж байгаа вакцинуудын дунджаас авч үзвэл хоёр дах тунг хийлгэснээс хоёр долоо хоногийн дараа дархлаа тогтсонд тооцох юм. Гэвч одоогийн байдлаар хэрэглээнд нэвтэрсэн байгаа вакцинууд 100% төгс гэж батлагдаагүй учир хоёр дахь тунг хийлгэсэн ч халдвар хамгаалалтын дэглэмээ сайтар сахин маскаа зүүж, хүн хоорондын зайг баримтлах ёстой.

Мэдээллийн эх сурвалжууд:

  1. Хятадын синофарм вакцины мэдээлэл, гаж нөлөө | “ЦАХИУР ТӨМӨР” ХХК (tsakhiurtumur.mn)
  2. "Covid-19"-ийн эсрэг вакцин хийлгэхээс ѳмнѳ болон дараа анхаарах зүйлс | Buro 24/7
  3. Covid-19 Vaccine Tracker: Latest Updates - The New York Times (nytimes.com)
  4. Status_COVID_VAX_01April2021.pdf (who.int)
  5. #Vaccineswork (gavi.org)

Орчуулж, бэлтгэсэн: У.Нармандах

Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
1
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
1

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Т.БАТМӨНХ: Ирэх онд хүдэр боловсруулах үйлдвэрлэлийн хүчин чадлыг 40 сая тоннд хүргэнэ
Л.ЭНХТУЯА: Орчин цагийн хүүхдүүдийн сэтгэхүйн чадамжийг ойлгох шинэ зуунд бид амьдарч байна
Б.Булган: Нутаг ус минь түшиж, жаргалтай сайхан явна
Ц.БАТБОЛД: Молибдены даралтат шүүлтүүр суурилуулснаар Эрдэнэт үйлдвэрийн төлөвлөгөөт зорилтыг ханган биелүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ
Р.ЭНХБОЛД: Үерийн усны сувгуудад үзлэг шалгалт хийж, далан шуудууг засварлан цэвэрлэж байна
Г.БАТМӨНХ: Хүний амь настай дүйцэхүйц чандмань эрдэнэ усаа дээдлэн хайрлаж амьдарцгаая
Б.БАТЖАРГАЛ: Бэлтгэлийн цүнхээ үүрээд зааландаа очиход л ажлын ядаргаа арилчихдаг
С.УУГАНБАЯР: Манайх аваарын бригад болохоор илүү хариуцлагатай, чадвартай байхыг шаарддаг
Г.ГАНБОЛД: Шинэ үйлдвэржилтийн байнгын хороо нь хүнд, хөнгөн, жижиг, дунд үйлдвэрийн бодлогыг тодорхойлно
Л.МӨНХБААТАР: Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудын нийгэм, эдийн засаг, хууль эрх зүйн баталгааг хангахад УИХ онцгой анхаарч ажиллана

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2023-12-31
-6°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
-13°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %