Удирдах ажилтнууд спортоор өрсөлдлөө

        Өвлийн жавар бууж, нарны илч наашилсан энэ өдөр Эрдэнэт үйлдвэрийн удирдах ажилтнууд “Эрүүл агаар эм” уриан дор зохион байгуулагдсан цасны өдөрлөгт хамт олноо манлайлан оролцож, спортын дөрвөн төрлөөр өрсөлдлөө. Спорт цогцолбороос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Удирдлага-2024” тэмцээнд энэ удаа 21 хэлтэс, цехийн 120 гаруй удирдах ажилтан оролцсон юм. Тэд мөсөн шагай, уулын чарга, цасан дээрх буухиа, хийн урт буу гэсэн спортын төрлөөр хурд хүч, авхаалж самбаа, цэц мэргэнээ сорин өрсөлдөж, хэлтэс, цех бүр өөрийн отгийг байгуулж, бие биеэ амтат хоол, идээ, ундаагаар дайлж, амралтын өдрөө агаарт аятай тухай, хөгжилтэй өнгөрүүллээ.

        Түрүү жилийн тэмцээнээс туршлагажсан багууд энэ удаа спортын төрлийн онцлогоос хамаарч хүмүүсээ бэлтгэн оролцуулж байгаа нь харагдсан. Тухайлбал, хөгжөөнт буухиа тэмцээнд залуус зонхилж байхад уулын чарганы уралдааныг минутаар хэмжиж байгаа учраас ихэвчлэн жин ихтэй хүмүүс оролцох жишээтэй. Харин урт бууны төрөлд хэлтэс, цехийн дарга нар голчлон оролцож байлаа. Энэ жилийн удирдах ажилтнуудын тэмцээнд 10 метрийн зайнаас байг онох хийн урт бууны төрөл нэмэгдсэн нь онцлог бөгөөд олны сонирхлыг ихэд татсан.

        Тэмцээний үеэр зарим цехийн дарга нартай уулзаж, сэтгэгдлийг нь сонссон юм.

Баяжуулах үйлдвэрийн дарга М.ОТГОН

-Өнөөдөр их сайхан өдөр байна. Эрдэнэт үйлдвэрийн удирдах ажилтнуудад зориулж “Эрүүл агаар эм” сэдэвт үйл ажиллагаа зохион байгуулж байгаад талархалтай байна. Баяжуулах үйлдвэрээс тэмцээнд 20-иод удирдах ажилтан оролцож байгаа. Би сая чаргаар гулгаад буугаад ирлээ. Одоо буухианд оролцоно гэсэн бодолтой байгаа. Та бүхэнд ажлын амжилт хүсье. Эрүүл агаарт дасгал хөдөлгөөн хийж, эрүүл мэндээ дэмжиж байхыг уриалъя.

 

Засвар, механикийн заводын дарга Б.БААСАНСҮРЭН:

-Эрдэнэт үйлдвэрийн удирдлагууд нэг өдөр цэвэр агаарт спортоор өрсөлдөж, тоглож хөгжилдөж өнгөрөөнө гэдэг сайхан амралт. Манай багийн хувьд чамгүй амжилттай, сайн үзүүлэлттэй явна. Шагайн тэмцээнд түрүүлсэн, буухианд түрүүлсэн. Одоогоор буудлага дээр хамгийн өндөр оноотой нь яваа. Тийм болохоор сэтгэгдэл маш өндөр байна.

 

Геологи, хайгуулын экспедицийн дарга М.ДАМДИНСҮРЭН

-Өнөөдөр үйлдвэрийн удирдах ажилтнуудын дунд зохион байгуулж байгаа спортын тэмцээн, цасны өдөрлөг сайхан болж байна. Манайх гайгүй амжилттай оролцож байгаа. Уулын чарганы тэмцээнд 14, 18 секундийн амжилт үзүүллээ. Би өөрөө чарга, буухиа, урт бууны төрөлд оролцож байгаа. Ингээд бусад удирдах ажилтнууддаа амжилт хүсье.

 

Соёл, урлагийн цогцолборын дарга БАТТУЛГА:

-Манай баг сайн байгаа. Чаргаар 15 секундэд орж ирсэн. Мөсөн шагай тэмцээнд нэр төрийн нэг оноо авлаа. Одоо буудлагын тэмцээнд манай уран сайхны удирдагч Х.Үнэнзориг, ХАБЭА-н инженер Н.Дөлгөөн-Эрдэнэ нар буудах бэлтгэлээ хангаж байна. Өнөөдөр удирдлагууд хамт олноо манлайлан спортоор өрсөлдөж, нэг өдөр агаарт амарч байгаа нь үнэхээр сайхан байна. Миний хувьд мөсөн шагайн тэмцээнд орлоо. Чаргаар гулгалаа. Одоо буудлагын тамирчдаа дэмжиж байна.

        Цасан дээрх буухиа тэмцээнд нэг хэлтэс, цехээс дөрвөн удирдах ажилтан, түүн дундаа хоёр эрэгтэй, хоёр эмэгтэй баг болж, найман саадыг туулж өрсөлдсөн бол мөсөн шагайд нэг эрэгтэй удирдлага үндэсний хувцастай харваж оролцсон юм. Харин чарганы тэмцээнд хүйс харгалзахгүй дөрвөн удирдах ажилтан баг болж уралдан барианд орсон бол буудлагын тэмцээнд оролцогч таван сум буудаж, оноо тэнцсэн тохиолдолд дахин буудах журмаар шилдгүүд тодорлоо. Нийтийн биеийн тамираар хичээллэхэд уриалж, удирдлагын манлайллыг биеэр үлгэрлэсэн энэхүү тэмцээний Чарганы төрөлд Д.Зоригтхүү захиралтай “Эрдэнэт цогцолбор” дээд сургууль, дэд байрт Ган бөөрөнцгийн цех-Орос сургуулийн удирдлагын хамтарсан баг, гутгаар байрт Ил уурхайн удирдлагууд шалгарсан юм. Харин Цасан дээрх буухиа тэмцээнд Б.Баасансүрэн даргатай Засвар, механикийн заводын удирдах ажилтнууд түрүүлж, Х.Баяраа даргатай Засвар, угсралтын цех, Х.Олзбаатар даргатай Тээвэр, ложистикийн төв удааллаа. Мөсний шагайн төрөлд мөн Засвар, механикийн завод тэргүүлж, Барилга, байгууламжийн хяналт, төлөвлөлтийн хэлтэс хоёрдугаар байр, Зураг төслийн хүрээлэн гуравдугаар байр эзлэв. Буудлагын төрөлд Барилга, байгууламжийн хяналт, төлөвлөлтийн хэлтсийн удирдлагууд түрүүлж, Засвар, механикийн завод, “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн удирдлагууд удаалсан юм.

        “Удирдлага-2024” тэмцээний багийн дүнгээр Д.Зоригтхүү захиралтай “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн эрдэмтэд нэгдүгээр байрт шалгарч, Б.Баасансүрэн даргатай Засвар, механикийн заводын удирдах ажилтнууд дэд байр эзэлж, Д.Батбаяр даргатай Барилга, байгууламжийн хяналт, төлөвлөлтийн хэлтсийн инженерүүд гуравдугаар байрын шагнал хүртлээ.

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Х.ҮНЭНЗОРИГ: Соёл, урлагийн бүтээгдэхүүн үйлчилгээг бизнесийн эргэлтэд оруулж ажиллана
Т.БАТМӨНХ: Ирэх онд хүдэр боловсруулах үйлдвэрлэлийн хүчин чадлыг 40 сая тоннд хүргэнэ
Л.ЭНХТУЯА: Орчин цагийн хүүхдүүдийн сэтгэхүйн чадамжийг ойлгох шинэ зуунд бид амьдарч байна
Б.Булган: Нутаг ус минь түшиж, жаргалтай сайхан явна
Ц.БАТБОЛД: Молибдены даралтат шүүлтүүр суурилуулснаар Эрдэнэт үйлдвэрийн төлөвлөгөөт зорилтыг ханган биелүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ
Р.ЭНХБОЛД: Үерийн усны сувгуудад үзлэг шалгалт хийж, далан шуудууг засварлан цэвэрлэж байна
Г.БАТМӨНХ: Хүний амь настай дүйцэхүйц чандмань эрдэнэ усаа дээдлэн хайрлаж амьдарцгаая
Б.БАТЖАРГАЛ: Бэлтгэлийн цүнхээ үүрээд зааландаа очиход л ажлын ядаргаа арилчихдаг
С.УУГАНБАЯР: Манайх аваарын бригад болохоор илүү хариуцлагатай, чадвартай байхыг шаарддаг
Г.ГАНБОЛД: Шинэ үйлдвэржилтийн байнгын хороо нь хүнд, хөнгөн, жижиг, дунд үйлдвэрийн бодлогыг тодорхойлно

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2023-12-31
-6°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
-13°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %