Д.ӨНӨБАТ: Нийгмийн тусламж, дэмжлэгийн үйлчилгээг цахимжуулах ажлыг энэ онд эхлүүлнэ

Эрдэнэт үйлдвэрийн хамгийн үнэ цэнтэй баялаг бол ажилтнууд. Тиймээс уурхайчин хамт олон, тэдний гэр бүл, үр хүүхдүүдийн баяр жаргалтай амьдрал, сайн сайхан ирээдүйд чиглэсэн нийгмийн цогц асуудал Эрдэнэт үйлдвэрийн бодлогын цөмд байсаар ирсэн. Цаашид нийгмийн хариуцлагыг илүү өндөр түвшинд гаргах, зөв зохистой хүргэх, ажилтнуудад тулгамдаж буй асуудлуудыг тодорхойлох, тусламж, дэмжлэгийг орчин цагтай уялдуулан олгох чиглэлд хэрхэн ажиллаж буй талаар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Нийгмийн харилцааны хэлтсийн дарга Д.Өнөбаттай ярилцлаа. 


-Өнгөрсөн хугацаанд Эрдэнэт үйлдвэр ажилтнууддаа болон ард иргэдэд ямар үнэ цэнийг бүтээсэн бэ? 
-Эрдэнэт үйлдвэр 46 дахь жилдээ тасралтгүй үйл ажиллагаа явуулж байна. Энд зөвхөн уурхай олборлоод, тээрэм эргээд баяжмал үйлдвэрлэж байна гэвэл өрөөсгөл ойлголт. Монгол Улсын тогтвортой хөгжилд 46 дахь жилдээ ихээхэн үүрэг гүйцэтгэж байна гэвэл илүү онох байх. Эдийн засгийн утгаараа ч, нийгмийн амьдралд ч тэр, Эрдэнэт үйлдвэр голлох байр суурийг эзэлж ирсэн. Өнөөдөр Эрдэнэт үйлдвэр 7000 гаруй ажилтан, 3000 гаруй өндөр настан, 300 гаруй хөдөлмөрийн чадвар алдалтын хувь тогтоолгосон иргэд, тэдний гэр бүл, үр хүүхдүүдэд эрүүл мэнд, боловсрол, спорт, урлаг, хамтын ажиллагаа гээд нийгмийн бүхий л үйлчилгээг амжилттай хэрэгжүүлэн ажиллаж байна. Бид шинэлэг байр суурьтай байх ёстой гэдэгт санал нэгддэг. Учир нь нийгэмд тавигдаж буй шаардлага, нөхцөл хувьсан өөрчлөгдөж байдаг. Нийгмийн харилцаанд нийгмийн үйлчилгээнүүд хоцрохгүй, болж өгвөл түрүүлж, урьдчилан харж боломжуудыг эрэлхийлэх хэрэгтэй. 2024 оныг Хамтын ажиллагаа, нийгмийн харилцааны бодлогын газар нийгмийн бүх чиглэлдээ “Соёлтой харилцаа, чанартай үйлчилгээ” үзүүлэх жил болгон зарласан. Нийгмийн цех бүр өөрийн үйлчилгээг соёлтой харилцаагаар эхэлж, чанартай үйлчилгээ үзүүлэхээр өөрийн онцлогт нийцсэн төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлэн ажиллаж байна. 
-Спорт цогцолбор, Соёл, урлагийн цогцолборын секц дугуйланд хичээллэгсэд сүүлийн үед нэмэгдэж, ачаалал ихтэй байгаа харагдсан..? 
-Урин дулааны улиралд нэмэгддэг. Мөн аяны үйл ажиллагаа нөлөөлж байгаа болов уу. Соёлтой харилцаа гэдэг бол хүнийг хүндлэхээс эхэлдэг. Бидний үйлчлүүлэгчид бол үйлдвэрийн ажилтнууд, тэдний гэр бүл, үр хүүхдүүд, хотын иргэд. Тэд хүүхдээ дагуулаад Спорт цогцолбор дээр яваад бие бялдрыг нь хөгжүүлэх ямар секц дугуйлангууд байна, тэр дундаа тухайн хүүхдийн биеийн онцлогт аль нь илүү тохирох юм, хүүхэд өөрөө юунд сонирхолтой зэргийг нь харгалзан хэлж зөвлөөд, бүрэн дүүрэн ойлголт өгсний дараа үйлчлүүлэгч өөрөө шийдвэрээ гаргах нь чухал. Хүн болгон тив, дэлхийн аварга болох албагүй. Гэхдээ хүн бүр нийтийн биеийн тамираар хичээллээд эрүүл чийрэг байх ёстой. Бид эрүүл чийрэг бие бялдартай хөдөлмөрийн хүнийг бий болгох үйл ажиллагааг дэмжих зорилготой ажилладаг. Соёл, урлагийн цогцолбор гэхэд гаднаас тоглолт ирэхэд л заалаа түрээслүүлээд ажилладаг төдий биш, уурхайчдынхаа дунд орж, тэднийг зохион байгуулж, урлагаар төлөвшүүлэх, урам зоригийг нь бадраах, дугуйлангуудад хичээллүүлэх, тэдний үр хүүхдийг хамруулах чиглэлд түлхүү анхаарч байгаа. Дээр нь соён гэгээрүүлэх үйл ажиллагаа явуулах зорилгоор Монгол Улсад тавигдаж байгаа томоохон тайз, дэлгэцийн эрэлттэй, шинэ бүтээгдэхүүнүүдийг урьж үйлдвэрийн ажилтнууд, тэдний гэр бүл, Орхончуудад таниулах чиглэл удирдлагаас авч шаргуу ажиллаж эхэллээ. Нөгөө талаасаа Эрдэнэт үйлдвэр “Эрдэнэс Монгол” нэгдлийн харьяанд байдгийн хувьд уул уурхайн бусад аж ахуйн нэгжүүдэд үйл ажиллагаагаа сурталчилж, тэдэнд үйлчилгээ үзүүлэх хэлбэрээр орлогоо нэмэгдүүлэх үүднээс Маркетингийн баг бий болгон ажиллаж байна. 
-Эрдэнэт үйлдвэр нийгмийн чиглэлийн үйл ажиллагаанд нийт зардлынхаа хэдэн хувийг зарцуулж байна? 
-Сүүлийн 10 жилд нийт зардлынхаа 3-6 хувийг нийгмийн чиглэлд зарцуулж ирсэн. Нийгмийн цехүүдийн зардал дээр нэмээд, ажилтнуудад тусламж, дэмжлэг, тэтгэлэг, хөнгөлөлт олгож буй бүх зардлыг тооцоход ийм. Өмнө нь төлөвлөгөөт эдийн засгийн үед халамжийн бодлого зонхилж байлаа. Ажилтнууд ямар нэгэн асуудал тулгарахад үйлдвэртээ ханддаг. Үйлдвэр тусламж үзүүлээд орхидог байсан. Өвдсөн бол эмчилгээний мөнгө өгдөг ч юм уу. Одоо бодлого өөрчлөгдсөн. Халамжаас дэмжлэгийн бодлого руу шилжиж байгаа. Хүн дэмжлэг авахын тулд өөрөө хичээх ёстой. Өвдсөн хойно нь тусламж үзүүлэхээс илүүтэй, өвдөхөөс нь өмнө анхаарч, эрүүл байхад нь дэмжих, спортоор хичээллүүлэх, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах, зөвлөгөө өгөх чиглэлд зарцуулалт хийх бодлого барьж байна. Уурхайчид өөрсдөө эрүүл мэндээ хамгаалах, хариуцлагатай байх механизмыг бий болгоно. Мэдээж, өвдөж зовж байгаад нь тусламж үзүүлэлгүй л яах вэ. Монголдоо нийгмийн хариуцлагын жишиг тогтоодог үйлдвэрийн газрын ажилтан өөрөө хариуцлагатай байх ёстой. Хариуцлага гэдэг өөрийгөө эрүүл байлгахад анхаарахаас эхэлнэ. Бид ажилтнуудынхаа хүүхдийг цэцэрлэг, сургууль, “Эрдэнэт цогцолбор” дээд сургуульд суралцах боломжоор хангадаг. Боловсролын чиглэлд ч хүүхэд хичээл зүтгэлтэй байвал дэмжлэг илүү очдог бодлого барина. 
-Хамтын гэрээний хэрэгжилт ямар түвшинд яваа вэ? Энэ жилээс хэрэгжиж эхэлсэн Хамтын гэрээний онцлог заалтаас дурдвал..? 
-Шинэ Хамтын гэрээ оны эхнээс хэрэгжээд явж байна. Онцлог хэд хэдэн заалт бий. Жишээ нь хөдөлмөрийн чадвар алдалттай хүмүүс үйлдвэрээс тэтгэмж авдаг. Шинэ Хамтын гэрээгээр тэтгэврийн болзол хангасан бол тэтгэврээ тогтоолгох боломжийг олгож өгсөн. Тэтгэврийн насанд хүрэхэд ажилласан жил, дээр нь хөдөлмөрийн чадвар алдалттай байсан хоёр жилийг нэг жилээр тооцож, ажилласан жилийг тогтоогоод гавьяаны амралтад гарахад үйлдвэрээс олгодог олговрыг авах боломжийг нээж өгсөн. Дээр нь Эрдэнэт үйлдвэр маань ахмаддаа олгодог нэмэлт тэтгэвэр, тусламж, дэмжлэгийг авах эрх үүсэх юм. Нөгөө талаасаа Эрдэнэт үйлдвэр хөдөлмөрийн чадвар алдалтыг багасгах чиглэл барьж байгаа. Хөдөлмөрийн нөхцөлийг илүү сайжруулах, хөдөлмөр хамгааллын хувцас, хэрэглэлийн чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, ажилтнуудаа эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт жил бүр хамруулахад анхаарч ажиллаж байна. Эрүүл мэндийн үзлэгт ажилтан бүрийг хамруулдаг болсноор хавдрыг эрт үед нь илрүүлэх, мэргэжлээс шалтгаалах өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлд бодитой, сайн үр дүн гарч байгаа. 
-Ажилтнуудын нийгмийн асуудалд анхаарах нэгэн зорилготой төрийн бус байгууллагуудтай хэрхэн хамтарч ажилладаг вэ? 
-Эрдэнэт үйлдвэрийнхээ Ахмадын нэгдсэн зөвлөл, Залуучуудын холбоо, Эмэгтэйчүүдийн холбоо, Үйлдвэрчний эвлэлийн байгууллагатай хамтран ажиллах төлөвлөгөө гарган ажилладаг. Саяхан гэхэд “Эрдэнэт үйлдвэр миний нүдээр...” гар зургийн уралдааныг Эмэгтэйчүүдийн холбоотой хамтарч зохион байгуулсан. “Миний мэдэх Эрдэнэт үйлдвэр” эссэ бичлэгийн уралдааныг Залуучуудын холбоотойгоо хамтран зохион байгууллаа. 10-аад жилийн өмнө бол Үйлдвэрчний эвлэлийн холбоотой Хамтын гэрээний хэрэгжилтэд л хяналт тавьж хамтран ажилладаг байсан бол сүүлийн жилүүдэд үйлдвэрийн бүтээмжийг нэмэгдүүлэх, ажилтнуудын нийгмийн асуудлыг сайжруулах чиглэлд хамтарч ажилладаг болсон. Ажилтанд тулгамдаж буй асуудлыг илүү хялбар, илүү бодитой шийдвэрлэх үүднээс цехүүд дээр Нийгмийн тусламж, дэмжлэгийн ажлын хэсэг байгуулж, бүрэлдэхүүнд нь ажилтны болон ҮЭ-ийн төлөөллийг оруулсан. Ингэснээр ажилтнуудад олгох нийгмийн тусламж, дэмжлэг, тэтгэлэг, хөнгөлөлтийг цех өөрөө судалж шийдвэрлэдэг болсон нь нэг алхам. Цехүүдээс нэрс орж ирэхэд бид энд нэгтгэж шалгаад, дэмжлэгээ үзүүлдэг. Эрдэнэт үйлдвэр ажилтнууддаа 24, ахмадууддаа 15, МШӨ-ний улмаас хөдөлмөрийн чадвар алдалтын хувь тогтоолгосон иргэдэд 14 төрлийн тусламж, дэмжлэг, тэтгэлэг, хөнгөлөлт үзүүлдэг. Эдгээрийг цахимжуулах ажлыг энэ онд эхлүүлнэ. Аль болох хүний оролцоог багасгах, дүрэм журам засагладаг чиглэл рүү явна. Нийгмийн тусламж дэмжлэг ирээдүйг харсан, хариуцлагын тогтолцоо руу чиглэсэн, цаг үетэйгээ нийцсэн байх ёстой. 
-Цаг зав гарган ярилцсан танд баярлалаа.
 

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Х.ОЛЗБААТАР: Цахимд бүртгэлтэй бараа материалыг сонирхсон хүмүүс худалдан авах боломж бүрдсэн
Г.Ёндон: Би баяжмал борлуулах гэрээ хийхгүй
  • .
  • 10/05/2024
Д.БАЯРМАА: Энэ онд 524 тэрбум төгрөгийн өртөг бүхий 117 ажил хийнэ
С.БАТТӨР: Хүслээ дагаж ирсэн үйлдвэртээ 40 жилийн хөдөлмөрөө зориулж явна
Ш.Даваахүү: Биеийн ерөнхий хөгжлийн судалгааны дүнг үндэслэн төсөлд хамруулна
Х.ҮНЭНЗОРИГ: Соёл, урлагийн бүтээгдэхүүн үйлчилгээг бизнесийн эргэлтэд оруулж ажиллана
Т.БАТМӨНХ: Ирэх онд хүдэр боловсруулах үйлдвэрлэлийн хүчин чадлыг 40 сая тоннд хүргэнэ
Л.ЭНХТУЯА: Орчин цагийн хүүхдүүдийн сэтгэхүйн чадамжийг ойлгох шинэ зуунд бид амьдарч байна
Б.Булган: Нутаг ус минь түшиж, жаргалтай сайхан явна
Ц.БАТБОЛД: Молибдены даралтат шүүлтүүр суурилуулснаар Эрдэнэт үйлдвэрийн төлөвлөгөөт зорилтыг ханган биелүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2023-12-31
-6°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
-13°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %