Ш.Даваахүү: Биеийн ерөнхий хөгжлийн судалгааны дүнг үндэслэн төсөлд хамруулна

Спорт цогцолбор “Соёлтой харилцаа-Чанартай үйлчилгээ” уриан дор хэрхэн ажиллаж байгаа болон, спортын төрлүүдээр тамирчдыг хэрхэн бэлтгэж буй талаар тус цогцолборын дарга, Үндэсний сурын харвааны Улсын даяар дуурсагдах мэргэн, Монгол Улсын гавьяат тамирчин Ш.Даваахүүтэй ярилцлаа. 
 

-Спорт цогцолборын энэ оны зорилтынхоо талаар эхлээд ярина уу?
-Манай хамт олон 2024 оны үндсэн үйл ажиллагаагаа Хамтын ажиллагаа, нийгмийн харилцааны бодлогын газраас санаачлан шийдвэрлэсэн “Соёлтой харилцаа-Чанартай үйлчилгээ” уриаг хэрэгжүүлэхэд чиглүүлэн ажиллаж байна. Хамгийн түрүүнд бид үйлчлүүлэгчидтэйгээ стандартын дагуу, соёлтой харилцах зорилт тавьсан. Энэ хүрээнд цехийн ажилчдадаа харилцааны соёлыг эзэмших чиглэлээр сургалт явуулсан. Бидний үндсэн гол үүрэг зорилго бол үйлдвэрийн ажилтнууддаа үйлчилгээгээ аль болохоор өргөн хүрээнд, чанартай хүргэх, оролцогчдынхоо тоог нэмэгдүүлэх. Иймээс хичээллэгчдийн бүртгэлийг ажилтнуудад ойртуулан, ажлын байранд хийх санаачилга гарган ажиллаж байна. Үүний үр дүнд үйлдвэрийн 700 гаруй ажилтан Спорт цогцолборын секц дугуйланд шинээр хамрагдахаар бүртгүүлсэн. Энэ бол бидний зорилт руугаа дөхсөн ажил болсон. 
Мөн бидний хийх бас нэг ажил бол үйлдвэрийн бүх ажилтныг биеийн ерөнхий хөгжлийн судалгаанд хамруулж, бие бялдрын доголдолтой байдалд тохирсон биеийн тамирын секц дугуйлан хичээллүүлэх ажлыг зохион байгуулна. 6-р сарын 15 гэхэд бүх ажилтнаас энэ судалгааг авч дуусах юм. Одоо энэ ажил 30 хувьтай явна. Биеийн ерөнхий хөгжлөөрөө сул үнэлэгдсэн ажилтнуудыг тухай бүрд нь 1-3 сарын төсөл хэлбэрийн секц дугуйланд хамруулж, тодорхой үр дүн гарган, нийтэд мэдээлнэ. 
Манай Спорт цогцолбор бол Орхон аймгийн хэмжээнд үйлчилгээ үзүүлдэг спортын томоохон төв. Аймгийн иргэд, хүүхэд залуучуудад үзүүлэх биеийн тамирын сургалт, дасгалжуулалтын үйлчилгээгээ чанартай, хүртээмжтэй болгосноор орлого нэмэгдүүлэх даалгаврыг биелүүлэхэд ихээхэн нөлөө үзүүлнэ гэж үзэж байна. Үйлчлүүлэгчдийнхээ хүрээг өргөжүүлэх гол арга зам бол спортын шинэ төрлийг Орхон аймагт хөгжүүлж, хичээллэгчдийг өргөнөөр хамруулах. Ингэснээр хичээллэгчдийн тоо өснө, нөгөөтээгүүр орлого нэмэгдэх боломж бүрддэг. 
-Энэ онд Орхон аймагт ямар спортыг шинээр хөгжүүлэх вэ?
-Гандболын спортыг хөгжүүлнэ. Анхан шатны сургалтыг Монголын Гандболын холбоотой хамтарч Эрдэнэт үйлдвэрийн бүтцийн нэгжүүдийн арга зүйч нар, Спорт цогцолборын арга зүйч, дасгалжуулагч, багш нарыг бүрэн хамруулан, сертификат олгох сургалт зохион байгуулсан. Хоёрдугаар шатанд сертификат авсан арга зүйч, дасгалжуулагч нар өөрсдийн бүтцийн нэгжийн ажилчид болон Орхон аймгийн хүүхэд залууст энэ спортын дүрмийг танилцуулан, анхан шатны сургалт зохион байгуулж байна. Энэ спортыг Эрдэнэт хот, Эрдэнэт үйлдвэрт хөгжүүлэх ажил эхлээд явж байна. 
-Спорт цогцолборт хэдэн секц дугуйлан хичээллэж байна вэ?
-Спортын 21 төрлөөр секц дугуйлангуудад 1700 орчим хүмүүс тогтмол хичээллэж байна. Манайх 1000 орчим хүнийг хүлээн авч, спортоор хичээллүүлэх боломж, нөхцөлтэй ч бид нэлээн шигүү хуваарьтай ажилладаг. 
-Манай Хангарьд спорт клуб их спортыг дэмжиж ажилладаг. Энэ чиглэлээр одоо хэрхэн ажиллаж байна вэ?
-Аудитын газраас хийсэн шалгалтаар Төрийн өмчит үйлдвэр тамирчдыг цалинжуулж болохгүй гэсэн дүгнэлт гарснаар, манайд их спортын таван төрлөөр хичээллэж, цалинждаг байсан 40 гаруй тамирчны гэрээг цуцалсан. Гэсэн ч манай зарим тамирчид сэтгэлээрээ Хангарьд спорт клубийн нэр дээр Улс болон олон улсын тэмцээн уралдаанд оролцож, чамгүй амжилт үзүүлж байгаа. Олимпын эрх авсан тамирчин ч бий. Бид олимпын эрхийг гурваас доошгүй тамирчин авч оролцоно гэсэн зорилттой байлаа. Энэ нь ч бүрэн боломжтой байсан. Шилдэг тамирчид маань амьдралын шаардлагаар өөр клубт очсон. 
-Их спортын төрлөөр хүүхэд залуусыг хэрхэн бэлтгэж ажиллах вэ?
-Орхон аймгийн өсвөр үе залуусаас Улсын шигшээ багт өндөр зэрэгтэй тамирчид бэлтгэж өгөх гол зорилготой ажиллаж байна. Багш, дасгалжуулагчдын ажлыг ч Улсын шигшээ багт хэчнээн тамирчин бэлтгэснээр үнэлдэг. Тамирчин маань Улсын шигшээ багт очоод, гадаад, дотоодын том тэмцээнүүдэд өндөр амжилт гаргахад анхны багш, анхны клубийн нэр тасардаггүй. 
-Спортын ямар төрөлд манайх Улсын шигшээ багт тамирчин бэлтгэв?
-Жүдо бөхөөр олон тамирчин бэлтгэсэн. Чөлөөт бөх, Туялзуур сэлэм, Байт харвааны төрөлд Улсын шигшээ багийн 50-60 хувийг манайх бүрдүүлж байсан. Боксын төрлөөр ч мөн олон тамирчин бэлтгэж өгсөн. Ер нь сонгож хичээллүүлж байсан таван төрлөөрөө олон шилдэг тамирчдыг Улсын шигшээ багт бэлтгэж өгч байна. Өсвөр үе залуучууд Улсын аваргад багийн дүнгээр өрсөлдөх боломжтой байна. Саяхан л гэхэд Жүдо бөхийн 16 настай хоёр тамирчин насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээнээс мөнгө, хүрэл медаль авсан. 
-Манай Хангарьд клуб Үндэсний сурын харваагаар Улсын хэмжээнд тэргүүлдэг. Тамирчдын ирээдүй хэрхэн харагдаж байна?
-Үндэсний сур харваагаар манай Хангарьд клуб тэргүүлэх байр сууриа хадгалсаар яваа. Төрийн их баяр наадмаар түрүүлэх хэмжээний тамирчин маш олон байна. Манай Хангарьд клубээс одоогоор Улсын мэргэн цолтон зургаа төрсөн. Тэд маань улсад олон түрүүлсэн. Хамгийн багадаа л хоёр түрүүлсэн хүмүүс байна. Ер нь цаашдаа ч өндөр амжилт гаргах нь баталгаатай гэж би итгэж байна. 
-Хангарьдаас ийм олон харваач төрсөн нь Төрийн их баяр наадамд 40 сумнаас 40 оносон, үнэмлэхүй амжилтын эзэн тантай холбоотой байх?
-Ш.Отгонбилэг захирал намайг анх урьж авчрахдаа Үндэсний сурын харвааг Эрдэнэт хотод хөгжүүлэх үүрэг даалгавар өгсөн. Тэгээд л би эргэлт буцалтгүй ажилласан. Тэр хөдөлмөрийн үр дүн бол шавь нарын маань гаргасан амжилт гэж ойлгодог. Аливаа зүйл нэг түвшинд очихоороо баттай хадгалагддаг. Манай Орхон аймгийн Үндэсний сурын харваа бол Монголд тэргүүлэх түвшинд очсон. Үүнийгээ олон жил хадгалж байна. Анх би 1993 онд ирж ажилласан. Түүнээс дөрвөн жилийн дараа анхны Улсын мэргэн төрсөн. Энэ цагаас Төрийн их баяр наадмын 15 түрүүг манайхан авсан. Одоо бол надтай, надгүй энэ спортын төрөл Эрдэнэтэд инерцээрээ хөгжиж явна. 
 

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Х.ОЛЗБААТАР: Цахимд бүртгэлтэй бараа материалыг сонирхсон хүмүүс худалдан авах боломж бүрдсэн
Г.Ёндон: Би баяжмал борлуулах гэрээ хийхгүй
  • .
  • 10/05/2024
Д.БАЯРМАА: Энэ онд 524 тэрбум төгрөгийн өртөг бүхий 117 ажил хийнэ
С.БАТТӨР: Хүслээ дагаж ирсэн үйлдвэртээ 40 жилийн хөдөлмөрөө зориулж явна
Ш.Даваахүү: Биеийн ерөнхий хөгжлийн судалгааны дүнг үндэслэн төсөлд хамруулна
Х.ҮНЭНЗОРИГ: Соёл, урлагийн бүтээгдэхүүн үйлчилгээг бизнесийн эргэлтэд оруулж ажиллана
Т.БАТМӨНХ: Ирэх онд хүдэр боловсруулах үйлдвэрлэлийн хүчин чадлыг 40 сая тоннд хүргэнэ
Л.ЭНХТУЯА: Орчин цагийн хүүхдүүдийн сэтгэхүйн чадамжийг ойлгох шинэ зуунд бид амьдарч байна
Б.Булган: Нутаг ус минь түшиж, жаргалтай сайхан явна
Ц.БАТБОЛД: Молибдены даралтат шүүлтүүр суурилуулснаар Эрдэнэт үйлдвэрийн төлөвлөгөөт зорилтыг ханган биелүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2023-12-31
-6°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
-13°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %