“Хос морь”-той аварга

Булган аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний газрын Ерөнхий нягтлан Дамдинсүрэнгийнд долоон охины дараа нэгэн хөвүүн мэндэлсэн нь Энхмандал. Хэнзхэн төрсөн түүнийг 10 орчим настайд аав, ээж нь “гавьяа”-ндаа гарч, хувиараа хөдөлмөрлөв. Аавд нь хашаа хороо, хадлан тэжээл гээд хийх ажил мундахгүй. Энэ бүхэнд нас нь бага гэхгүй ганц хүүгээ дагуулна. Ижий нь ч Булганыхны гутал, хувцсыг урлаж, үйл үртэс сайтайгаараа нутаг усандаа алдаршсан нэгэн байж. Ааваасаа өвлөсөн аж ахуйн ажлын дөртэй, ээжээсээ ээтэн хоншоорт оёхыг хүртэл сурсан авхаалжтай тэр хүү бол өдгөө цагийн Баяжуулах үйлдвэрийн Засварын хэсгийн бригадын дарга, Эрдэнэт үйлдвэрийн Хөдөлмөрийн аварга Д.Энхмандал юм. 
Тэр дунд сургуулиа дүүргэн, эр цэргийн албаа хааж ирээд л Эрдэнэсийн хотыг зорьжээ. Түүний чин хүсэл нь Эрдэнэт үйлдвэрийн ажилчин болох. Төмөрлөгийн хувийн үйлдвэрт гурван жил ажилласны дараа буюу 2005 онд энэ мөрөөдөл нь биелсэн гэдэг. Анх үйлдвэрийн том барилга, нүсэр тоног төхөөрөмжүүд түүнийг гайхшируулж, АБК дотор төөрч, нарядын өрөө рүү орох шатаа олохгүй будилж явсан хөгтэй дурсамж түүнд бий. Сүрдмээр, биширмээр энэ үйлдвэрийн нэгэн эд эс болсон нь миний амьдралын том хувь заяа гэж Д.Энхмандал бахдангуй өгүүллээ. 
Түүнийг сайхан хамт олон “өлгийдөн” авсан. Анхны монгол мастеруудын нэг Эрдэнэ-Очир, “За залуу минь, засварчин хүн зүсэгч, гагнуурчны мэргэжлийг давхар эзэмшиж байж төгс болно ш дээ” гээд л ажилд оронгуут нь л гагнуурчны курст суулгав. Тэр хос мэргэжилтэй болов. Тухайн үед засаад л, зүсээд л, гагнаад л явах засварчин Очирсүхийг харж, энэ хүн шиг л болох юм шүү гэж өөртөө хэлсэн гэдэг. Бригадын дарга Далайбаяр багш нь түүнд засварын ажлын хамаг л нарийн ширийнийг заасан. Хөдөлмөрийн аварга маань “Цагийг нь олсон зэмлэл хүнд их тустай шүү” гээд инээв. Тэр ажилд ороод удаагүй багшдаа загнуулаад, “Та намайг жилийн дараа хараарай, шал ондоо болноо” гэж. Ингэж хэлсэн үгэндээ хүрэх гэж тэр их л чармайжээ. Багшийнхаа, бас туршлагатай ах нарынхаа хийж буй бүхнийг сайтар ажиглаж, нэрэлхэхгүй асууж сурсаар, дагаж хийсээр байв. Үнэхээр л жилийн дараа тэр огт өөр болсон гэдэг. Засварчны ажлынхаа зэрэгцээ зүсэгч, гагнуурчныг ч орлож ажилладаг болов. Бас ээлжийн хоёр бригадын даргыг ч амрахад орлож эхлэв. Хүний эвийг олохдоо гарамгай, хөдөлмөрч, хичээнгүй, хөрвөх чадвартай, мэддэг чаддагаа бусадтайгаа хуваалцдаг энэ залуу засварчнаар дөрөвхөн жил ажиллаад л бригадын дарга боллоо. 2010 онд хэсгийн дарга, механикч нар нь түүнийг орос мастертай, ажил нь хоцорч яваа бригадын даргаар томилов. Мань эр орос хэл мэдэхгүй, явахгүй гэж цааргалсан ч барсангүй. Засварчдаа үлгэрлэн, хичээлээ, зүтгэлээ. Хамт олон нь ч нэгдээд, ажлын бүтээл ундраад ирэв. Хамгийн хэцүү гэгдэж байсан бригад нь жилийн дараа хэсэгтээ тэргүүлж эхлэв. Зохион байгуулах авьяас, ур чадвар, хөдөлмөр зүтгэл нь түүнийг 2011 оны Баяжуулах үйлдвэрийн Хөдөлмөрийн аварга болгов. 
 “Эрдэнэт үйлдвэрийн “зүрхэн” цехийн үндсэн тоног төхөөрөмж засварлах нь “хөнгөхөөн” хийчихдэг амархан ажил бишээ. Ялангуяа багаж хэрэгсэл муутайхан байсан үед улаан гар, лантуутай л үзнэ шүү дээ. Шөнөжин лантуудчихаад өглөө цоожоо ч онгойлгож чадахгүй, гар сарвайсан байх үе ч бий. Орчин үеийн цохигч багажтай болсон ч овор хэмжээ, орон зайнаас хамааран зарим лантуудах үе одоо ч бий. Тээрмийн 65-95 см-ийн голчтой 400 гаруй боолтыг ус гоожихгүй болтол нь том түлхүүрээр шөнөжин чангалах ч бас л амаргүй. Нэг үеэ бодвол одоо хийн багажаар чангалаад сайхан л болж байна. Манайхан засварын ажлыг оновчтой зохион байгуулж, төлөвлөгөөт засвараа хугацаанд нь чанартай хийдэг учраас томоохон эвдрэл гэмтэл гарах нь гайгүй. Их зогсолтоор байнгын ажиллагаатай тоног төхөөрөмжийн засвараа хариуцлагатай, чанартай хийчихдэг. Бүтэн жилээ даах л юм хийнэ гэсэн үг. Хэдийгээр хүнд хөдөлмөр ч, тоног төхөөрөмжөө засаж, ажилд оруулчхаад, хүнгэнэтэл сайхан ажиллаж байхыг харах л засварчин бидний дээдийн жаргал байдаг юм даа. Манай хамт олон аварга тоног төхөөрөмжүүдийнхээ найдвартай ажиллагааг хангахын төлөө бүхий л хөдөлмөр, сэтгэл, зүтгэлээ зориулдаг, дайчин, чадварлаг, ёстой л “Алтан гар”-тай улс даа” гэж омогшингуй хэлэв. Тэрээр засварын ажилд тулгамдаж буй зүйлсэд тун мэдрэмжтэй хандаж, шуурхай шийдэж, ажилтнаа ойлгож, гаргасан санаачилгыг нь дэмжиж ажил хэрэг болгодог Хэсгийн даргаа магтав. 
Д.Энхмандалыг шавь нар нь “Мандал ах маань засварлах эрдэмд гаршсанаас гадна зүсэх, гагнахыг их “ганган” хийнэ. Дангаараа л бүхэл бүтэн бригад явдаг юм ш дээ” гэсэн юм. 
Бригадын залуусаа тэр хайрлана, халамжилна, сургана, заримдаа зэмлэнэ. Аливаа ажлыг хийсэн шиг хийж бай гэх аавынхаа сургаалыг одоо тэр шавь нартаа захидаг. Өндөр эрсдэлтэй засварын ажилд алхам бүрдээ болгоомжтой байхыг, амьдралын зөв хэвшилтэй байж, нойр хоолоо зохицуулах нь ээлжийн ажилчдад ямар чухал болохыг байнга сануулдаг. 
Хөдөлмөрийн аварга маань санаачилгатай бүтээлч нэгэн. Энэ ажлыг яавал арай хөнгөн хялбар хийж болох, хэрхэн эрсдэлгүй ажиллах тухай сэтгэлээ чилээж, үүнээс нь санал санаачилга “ургадаг”. Тэрбээр “Засварчин” бүтээмж чанарын дугуйлангаар дамжуулан сүүлийн гурван жилд дөрвөн төсөл, жижиг сайжруулалтын таван ажил хэрэгжүүлсэн байна. 
Д.Энхмандал сайн хань, халамжтай аав. Эхнэр М.Жаргалан нь баяжуулагч мэргэжилтэй. Тэд нэг ээлжинд гарч, ажилдаа ч хамт, амрахдаа ч цуг хоёр. Аваргынх хоёр охин, хүүтэй айл. Том охин нь Солонгос улсад суралцаж буй. Удаах охин 10-р анги. Буудлагын спортын дэд мастер. 30 насны төрсөн өдрөөр нь мэндэлсэн хүүгээ тэр миний амьдралдаа авсан хамгийн том төрсөн өдрийн бэлэг хэмээсэн юм. Инээмсэглэл тодруулсан зөөлөн төрхтэй энэ залуу гэр бүлийнхнээ жаргалтай, сэтгэл тэнүүн байж, мөрөөдлөө биелүүлэхэд чадах бүхнээ зориулдаг хариуцлагатай хүн. Тэдний гэр бүлийнхэн амралт чөлөөт цагаа эх орныхоо сайхан байгальд хамтдаа өнгөрөөх дуртай аж. 
Ийнхүү Эрдэнэт үйлдвэрийн Хөдөлмөрийн аварга Д.Энхмандалын ажил үйлс нь өөдрөг бүтэмжтэй, амьдрал нь аз жаргалаар бялхаж явна.
 

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
12
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Т.БАТМӨНХ: Ирэх онд хүдэр боловсруулах үйлдвэрлэлийн хүчин чадлыг 40 сая тоннд хүргэнэ
Л.ЭНХТУЯА: Орчин цагийн хүүхдүүдийн сэтгэхүйн чадамжийг ойлгох шинэ зуунд бид амьдарч байна
Б.Булган: Нутаг ус минь түшиж, жаргалтай сайхан явна
Ц.БАТБОЛД: Молибдены даралтат шүүлтүүр суурилуулснаар Эрдэнэт үйлдвэрийн төлөвлөгөөт зорилтыг ханган биелүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ
Р.ЭНХБОЛД: Үерийн усны сувгуудад үзлэг шалгалт хийж, далан шуудууг засварлан цэвэрлэж байна
Г.БАТМӨНХ: Хүний амь настай дүйцэхүйц чандмань эрдэнэ усаа дээдлэн хайрлаж амьдарцгаая
Б.БАТЖАРГАЛ: Бэлтгэлийн цүнхээ үүрээд зааландаа очиход л ажлын ядаргаа арилчихдаг
С.УУГАНБАЯР: Манайх аваарын бригад болохоор илүү хариуцлагатай, чадвартай байхыг шаарддаг
Г.ГАНБОЛД: Шинэ үйлдвэржилтийн байнгын хороо нь хүнд, хөнгөн, жижиг, дунд үйлдвэрийн бодлогыг тодорхойлно
Л.МӨНХБААТАР: Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудын нийгэм, эдийн засаг, хууль эрх зүйн баталгааг хангахад УИХ онцгой анхаарч ажиллана

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2023-12-31
-6°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
-13°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %