Баяжуулах үйлдвэрийн технологийн эцсийн дамжлага болох Шүүн хатаах хэсэгт баяжмалыг усгүйжүүлэх үйл ажиллагаа явагддаг. 2005 оноос байгаль орчинд сөрөг нөлөөтэй, ашиглалтын зардал өндөртэй дулааны аргаар усгүйжүүлэх технологиос татгалзаж, зэсийн баяжмалын анхны даралтат шүүлтүүрийг суурилуулах ажил эхэлсэн.
Анх молибдены баяжмалын даралтат шүүлтүүрийг 2009 онд суурилуулсан байдаг. Тэгвэл энэ оны техникийн шинэчлэлтийн ажлын хүрээнд Шүүн хатаах хэсэгт АНУ-ын FlSmidth компанийн M900 FBM маркийн даралтат шүүлтүүр нэмэлтээр суурилуулж, туршилт залгалтын ажлыг амжилттай хийв.
Уг даралтат шүүлтүүр суурилуулах ажлыг сарын хугацаанд гүйцэтгэсэн байна. Энэ нь хүдэр боловсруулалтын хүчин чадлын өсөлттэй уялдан бүтээгдэхүүний гарц нэмэгдэх үед үйлдвэрлэлийн найдвартай, тасралтгүй ажиллагааг хангахад чиглэгдсэн ажил юм.
Даралтат шүүлтүүр суурилуулав
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0