Зэсийн баяжмалын анхны биржийн арилжааг амжилттай зохион байгууллаа

        “Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааг шударга, нээлттэй, “шилэн хоргонд” байгаа мэт ил тод зохион байгуулж, зах зээлийн бодит үнэ тогтоох боломжийг хангах, экспортыг нэгдсэн бодлогоор зохицуулах замаар уул уурхайн салбарт хөрөнгө оруулах сонирхлыг нэмэгдүүлэх, улс орны эдийн засгийн өсөлтөд энэ салбарын оруулах хувь нэмрийг улам өргөжүүлэх харилцааг нарийвчлан зохицуулах шаардлагаар анх Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийг боловсруулж байв. Энэхүү анхдагч хуулийн төслийг 2022 оны нэгдүгээр сард тухайн үеийн салбарын сайд Г.Ёндонгоор ахлуулсан УУХҮЯ-ны ажлын хэсэг УИХ-д өргөн барьсан”. 

        Улмаар Засгийн газар, Улсын Их Хурлын нэгдсэн чуулганы хуралдаанаар хэлэлцүүлэн, 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр тус хуулийг баталсан. Харин Зэсийн баяжмалыг биржээр арилжаалах шийдвэр Засгийн газрын 2024 оны 73 дугаар тогтоолоор гарч, мөн Монголын хөрөнгийн биржийн ТУЗ-ийн 2024 оны 13 дугаар тогтоолоор “Зэсийн баяжмалын арилжааны гэрээний стандарт тогтоох, мөрдүүлэх журам”-ыг баталсан байдаг. 

     Тогтоолын дагуу өнөөдөр /2024.04.29/ анхны биржийн арилжааг амжилттай зохион байгууллаа. Эхний арилжаагаар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 3 багц буюу 3,000 нойтон метр тонн зэсийн баяжмалыг тонн тутмыг 2,142 ам.доллараар борлуулав. 

     Худалдан авагчдын биржид байршуулах дэнчингийн хэмжээ нь 582,149.39 ам.доллар байх бөгөөд спот арилжааны хувьд 5%, форвард арилжааны хувьд 10% байх журмыг мөрдөнө. Зэсийн баяжмалын спот гэрээ нь төлбөр төлөгдсөнөөс хойш 30 хоногт хүчинтэй, форвард гэрээ нь 2-12 сар хүртэлх хугацаатай байх юм. Улмаар арилжигдсан зэсийн баяжмалыг БНХАУ-ын Эрээн боомтод хүргэж өгөх нөхцөлтэй аж.

     “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Г.Ёндон хэлэхдээ “Энэ хуулийн төслийг баталснаар нүүрс, төмрийн хүдрийн борлуулалтаас төвлөрөх төсвийн орлого эрс нэмэгдсэн. Харин Зэсийн баяжмалын хувьд, Лондонгийн металлын биржийн арилжааны үнэ ханштай уялдах учир эрс өсөлт ярихаас илүүтэй хамгийн гол нь нээлттэй, ил тод, ард иргэдийн хяналт дор энэ арилжаа явагдана гэдгээрээ ач холбогдолтой” гэв. Засгийн газраас эхний ээлжинд Монгол Улсын үйлдвэрлэж, экспортолж буй зэсийн нийт баяжмалын 10%-ийг биржээр арилжаалах бодлогыг баримталж буй. Гэхдээ цаашид дээрх хувийг үе шаттайгаар өсгөнө гэдгийг үйлдвэрийн захирал онцоллоо. 

        Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр арилжаалах зэсийн баяжмалын арилжааг зохион байгуулах хүрээнд УУХҮЯ, МХБ, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ хамтран бэлтгэл хангасан бөгөөд холбогдох журам, арилжааны системийг танилцуулах сургалт хийж, 100 гаруй худалдан авагчийг хамруулсан байна. 

       Цан цохих ёслолын ажиллагаанд “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Цогтбаяр, Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан, УУХҮ-ийн Дэд сайд Б.Уянга, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Г.Ёндон болон албаны бусад хүмүүс оролцлоо. Ийнхүү Монгол Улсын түүхэнд зэсийн баяжмалыг биржээр арилжаалсан эхний өдөр "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын 3,000 тонн баяжмал амжилттай арилжигдаж, Монголын уул уурхайн бүтээгдэхүүний экспортын түүхэнд нэгэн шинэ хуудас нээгдлээ.


 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Х.ОЛЗБААТАР: Цахимд бүртгэлтэй бараа материалыг сонирхсон хүмүүс худалдан авах боломж бүрдсэн
Г.Ёндон: Би баяжмал борлуулах гэрээ хийхгүй
  • .
  • 10/05/2024
Д.БАЯРМАА: Энэ онд 524 тэрбум төгрөгийн өртөг бүхий 117 ажил хийнэ
С.БАТТӨР: Хүслээ дагаж ирсэн үйлдвэртээ 40 жилийн хөдөлмөрөө зориулж явна
Ш.Даваахүү: Биеийн ерөнхий хөгжлийн судалгааны дүнг үндэслэн төсөлд хамруулна
Х.ҮНЭНЗОРИГ: Соёл, урлагийн бүтээгдэхүүн үйлчилгээг бизнесийн эргэлтэд оруулж ажиллана
Т.БАТМӨНХ: Ирэх онд хүдэр боловсруулах үйлдвэрлэлийн хүчин чадлыг 40 сая тоннд хүргэнэ
Л.ЭНХТУЯА: Орчин цагийн хүүхдүүдийн сэтгэхүйн чадамжийг ойлгох шинэ зуунд бид амьдарч байна
Б.Булган: Нутаг ус минь түшиж, жаргалтай сайхан явна
Ц.БАТБОЛД: Молибдены даралтат шүүлтүүр суурилуулснаар Эрдэнэт үйлдвэрийн төлөвлөгөөт зорилтыг ханган биелүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2023-12-31
-6°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
-13°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %