Л.ЭНХТУЯА: Орчин цагийн хүүхдүүдийн сэтгэхүйн чадамжийг ойлгох шинэ зуунд бид амьдарч байна

EQ боловсролын төвийн багш Л.Энхтуяатай уулзаж ярилцлаа.

-Эхлээд та шинэ эриний хүүхдүүд яагаад энерги өндөртэй төрж байгаа талаар манай уншигчдад мэдээлэл өгнө үү?
-20-р зууны төгсгөл, 21-р зууны эхэн үед манай гарагийн чичиргээний давтамж өөрчлөгдөж эхэлсэн. Одон орон судлаачид манай Нарны аймаг Элкион одыг тойрон эргэдэг болохыг олж мэдсэн. Манай галактикийн хавтгайд перпендикуляр хавтгайд орших одыг тойрон хүрээлж буй Элкионы системийн нэг хэсэг болох “Фотон бүс” байдаг. Энэхүү төв одыг 7 одны систем тойрон эргэдэг. Элкион систем нь Сүүн замыг тойрон эргэнэ. Элкион оддын системийн доторх Нарны аймаг уг төв одыг 26000 орчим жилд нэг тойрдог. Ингэж тойрох явцдаа гэрэлтсэн Фотон бүсийг 2 удаа дайран өнгөрнө. Дэлхий ойролцоогоор 2000 онд “Фотоны бүслүүр”-д орж, 4100 оны үед энэ бүсээс гарах юм. Маш өндөр давтамжтай орчин тул “матери”-т маш их нөлөөлж, энэ орчинд бага давтамжтай элемент задарна. Жишээ нь устөрөгчийн спектрод өөрчлөлт орж байна гэдгийг тодорхойлсон. Ийнхүү өндөр давтамжтай орчны нөлөөнд бага давтамжит элементүүд задралд орж байгаа хэрэг юм. Хамгийн их анхаарал татсан нь устөрөгчийн элемент бөгөөд усны молекулын нэг хэсэг тул усны масс өөрчлөгдөнө гэсэн үг. Фотон бүсийн голд Элкион од байрладаг. Элкион од нь Нарнаас 2030 дахин илүү гэрэлтдэг тод цэнхэр од юм. Маш хурдтай эргэдэг тул Фотон бүс үүсгэсэн. Фотон бүс нь маш өндөр энерги бүхий цахилгаан соронзон орон. Манай Нарны аймаг энэ Фотон бүс рүү орсноор Нарны идэвхжил нэмэгдэж, Нарны соронзон шуурганы давтамж ихсэж байна. Энэ нь дэлхийн цаг уур, байгальд хүчтэй нөлөө үзүүлж хөрс, шороо, ус, ургамал, амьтан, хүний бие сэтгэхүйд өөрчлөлтүүд илэрч байна. Дэлхийн цахилгаан соронзон орны давтамж өөрчлөгдөж байна. Анх 1952 онд дэлхийн цахилгаан соронзон орны давтамжийг хэмжсэн. Энэ үед 7.83 Гц гэж хэмжигдсэн. Үүнээс хойш 1998 он хүртэл энэ давтамж тогтвортой байсан бөгөөд одоо дунджаар 100 Гц болсон. Үе үе өндөр хэмжээний давтамж руу орж байна. Жишээ нь: 2020 оны 3 сард дэлхийн цахилгаан соронзон давтамж 6000 Гц гэж хэмжигдсэн өдөр тохиолдсон. 2000-4100 оны хооронд Нарны систем “Фотон бүс”-ээр дамжих энэ үед хүн төрөлхтөн “Гэрлийн эрин үе”-ийг туулж, “Амар тайван гэгээлэг соёл иргэншлийн эрин үе” гэж нэрлэгддэг, сайн сайхан нь муугаас давамгайлсан үеийг туулж өнгөрөөх нь байна. Учир нь энэ өндөр давтамжийн нөлөөгөөр хүний тархины бүх хэсгүүд нь идэвхтэй хүүхдүүд төрж байна. “Шинэ эрчим хүчний хүүхдүүд”-ийг Индиго хүүхдүүд, Кристал хүүхдүүд, Солонгон хүүхдүүд, Алмазан хүүхдүүд гэх мэт олон янзаар нэрлэж байгаа. Давтамж нэмэгдсэний нөлөөгөөр хүний тархины хэсгүүд идэвхжин олон зууны турш унтаа байсан генийн кодууд сэрж байна. Үүний үр дүнд маш ухаалаг хүүхдүүд төрж байгаа бөгөөд хүн төрөлхтөн илүү хүнлэг энэрэнгүй болох таамаглал дэвшүүлж байгаа. Тархины хэсгүүд ямар долгионоор ажилладаг болохыг мэдэж байж шинэ цагийн хүүхдүүдийн тархи оюун сэтгэхүйн гайхалтай чадамжийг ойлгоход нэмэртэй юм. Тархины долгион нь үндсэн таван бүлэгтэй.
-Дельта (0,4-4Гц): Гүн нойрсолтын үе. Энэ үед гипнозид орно, зүүдгүй унтана.
-Тета (4-7Гц): Унтах үе, гүн амралт, сэтгэлийн блок арилдаг. Санах ойн багтаамж нэмэгддэг, урт хугацааны ой тогтоолт буюу дүрсэн болон үгэн ой тогтоолт байдаг. Анхаарал төвлөрөх, төсөөллийг хөдөлгөх, тод мөрөөдлийг бий болгодог.
-Альфа (8-12Гц): Сэрүүн, унтаагийн завсар нойрмог байдал. Амралтын байдал гэж ч үздэг. Энэ үед ой тогтоолт сайн байна.
-Бета (13-30Гц): Бодох, харах сонсох гэх мэт мэдрэхүйн систем идэвхтэй байна. Гадаад ертөнц рүү анхаарал чиглэдэг. 
-Гамма (30-100Гц): Хүчтэй оюун ухаан, маш их идэвхтэй байдлын үе. Энэ хэсэгт анхаарал төвлөрөлт, эргэцүүлэн бодох, богино хугацааны ой тогтоолт, бүтээлч байдал, хүнлэг энэрэнгүй мэдрэмжтэй байх гэх мэт. Тиймээс тархины бүх хэсэг нь идэвхтэй, энерги өндөртэй хүүхдүүд төрөөд эхэлсэн байна. 
-Та олон хүмүүст лекц уншсан байх. Ихэвчлэн хүмүүс ямар асуудлыг илүү сонирхож байна. Монголчуудын бусдаас ялгарах онцлог юу вэ?
-Улс үндэстэн бүхэн өөрсдийн уламжлалт ёс заншил, өв соёлоо дээдэлж амьдарвал хүмүүс сэтгэлийн уур бухимдалгүй аж төрөх юм. Олон зуун жил хөгжиж ирсэн манай урлаг, соёл, дуу хуур бидний уураг тархийг тэнцвэртэй байлгах үндэс, суурь боловсрол юм. Тухайлбал, уртын дуу тархины урд хэсгийн хөгжлийг дэмждэг. Өөрөөр хэлбэл ларго буюу удаан хэмнэлийн аялгуу нь тархины урд хэсгийг идэвхжүүлдэг гэдгийг судлан тогтоосон байгаа. Наадмаар уртын дуу сонсохоор монгол хүн сайхан мэдрэмж авдаг даа. Хүний тархины урд хэсэгт анхаарал төвлөрөлт, богино хугацааны ой тогтоолт, шийдвэр гаргах хэсэг, хүнлэг энэрэнгүйн төв, тархины бүх үйл ажиллагааг удирдах хэсэг, мэдрэмжүүд байдгийг эрдэмтэд тогтоосон. Уураг тархины хөгжил дорой хүний урд хэсэг нь хатангиршсан байдаг гэнэ. Монголчууд ирээдүй рүүгээ тэмүүлсэн өөдрөг үзэлтэй. Монгол хүний ноён нуруу, чөлөөтэй сэтгэх чадвар, сайхан сэтгэл нь хэвээрээ байна. Ихэнх хүмүүс үр хүүхдийнхээ тархи оюун сэтгэхүйг хэрхэн хөгжүүлэх вэ гэж асууж байх жишээтэй. Аливаа юмыг логиктой, мэдлэгтэй асуудаг. Системтэй, бүхэллэг сэтгэлгээтэй. Монголчуудын тусч, энэрэн хайрлах сэтгэл хэвээрээ байна. Монгол хүн 1000 хонь дундаа явж байгаад л бүгдийг нь зүсээр нь им, тамгаар нь тогтоон нэрлэж чаддаг. Ганц гүйлгэж хараад л тийм зүстэй хонь хааччихав гээд үгүйлнэ. Тэгвэл тариачин удмын хүмүүс ургамлаа ширхгээр тарина. Энэ нь нарийн чимхлүүр юмыг арай сайн хийдэг гэсэн үг. Тэгвэл монголчуудын харааны ой тогтоолт, ахуй соёлтой нь холбоотой. Энэ утгаараа ой тогтоолтын тэмцээнд манлайлж байна л даа. Иймээс бид нүүдэлчин удмынхаа соёл иргэншлийг хайрлан хамгаалах, ёс заншил, өв уламжлалаа хадгалж, түгээн дэлгэрүүлэх зорилт тавин ажиллаж гэмээнэ Монголоороо үлдэнэ. Даяаршлын үед ондооших юм бас байна. Монгол залуус боловсролоор хоцроогүй. Өнөөдөр хүний оюун ухаан, ур чадварын итгэлцүүрийг олон төрлөөр томьёолох болсон. Энэ цаг үед манай залуус хэрэгтэй мэдлэг, мэдээллээ хаанаас ч олоод өөрсдийгөө чадваржуулаад явж байгаа нь бахархууштай.
-Тэгвэл тархины урд хэсгийг хөгжүүлэх энгийн ямар аргууд байна вэ?
-Тархины урд хэсэг нь идэвхтэй, төрөлхийн хүнлэг, энэрэнгүй хүүхдүүд төрж байгаа. Эдгээр хүүхдүүдийг эцэг, эх нь ямар нэгэн байдлаар дарамт мэдрүүлэх юм бол идэвхтэй байдалд байгаа тархи нь идэвхгүй хэлбэрт орох магадлалтай. Харин ийм идэвхтэй тархийг хөгжүүлж чадвал нийгмээрээ хүнлэг энэрэнгүй чадварлаг иргэдтэй байх ирээдүй харагддаг. Иймийн тулд таван мэдрэхүйн мэдрэмжийг таатай нөхцөлд байлгах хэрэгтэй. Учир нь мэдрэмж нь эцэстээ үйлдэл болдог. Таатай мэдрэмжтэй хүний үйлдэл эерэг байна. Таагүй мэдрэмжтэй хүний үйлдэл сөргөөр гарч ирнэ. Жишээлбэл, хөгжим сонсоход таатай, хүний биед нийцсэн давтамжтай байх ёстой. 
-Хөгжим хүний сэтгэл мэдрэмжид нөлөөлдөг учраас хүний уураг тархийг хөгжүүлэх онцгой увдистай юм болов уу?
-Хөгжим хүний тархины бүх хэсэгт нөлөөлдөг. Хурдан хэмнэлтэй хөгжим хөдөлгөөнд нөлөөлнө. Ийм хэмнэлийн хөгжимд хүн бүжиглэмээр болохоос биш, юм цээжлээд суухгүй. Тэгвэл уянгын намуухан хөгжимд хүн тайвширч, эргэцүүлэн бодох тархины чадварыг өдөөх жишээтэй. Өдөрт хүн найман төрлийн хэмнэлийн хөгжим сонсох зүгээр гэж үздэг. 
-Ер нь хүний таван мэдрэхүйн мэдрэмжийг хэрхэн эерэг байлгах вэ? Жишээ нь харах гоо сайхны талаарх таны бодлыг сонсъё? 
-Тархины хөгжилд таван мэдрэхүйн мэдрэмж маш чухал. Амтлах мэдрэмж дээр хүн үндэснийхээ хоолны 70 хувийг нь хэрэглэж байвал эрүүл байна. Шинэ хоолыг 45 граммаар амталж тархиндаа таниулж амсаж идэхийг зөвлөдөг. Харах мэдрэмжийн тухайд манай өв соёлд цэцгээр өнгийг таниулдаг байж. Ахуйн соёлтойгоо уялдуулж малын зүсээр өнгө таниулдаг. Монголчуудын өнгөний мэдрэмж асар өндөр хөгжсөн. Түүнчлэн харах ойн мэдрэмж сайтай. Яагаад гэхээр тал дүүрэн малаа монгол хүн мэлмийгээрээ бүртгэдэг. Харах талбай өргөн. Энэ утгаараа монгол хүн нүдний ур сайтай. Хүмүүсээр морь зуруулахаар монгол хүн морио яг л зурдаг. Хүний тархины 4,5 Гц-ээр ажилладаг хэсэгт зураглан санах ой санамж бий. Энэ хэсгийн голограмм дүрсэнд морины дүрс хадгалагдсан гэсэн үг. Харах мэлмийгээр тархийг хөгжүүлэхэд юмыг бүтэн зурах явдал чухал. Ийм чадварыг хүнд багаас нь суулгачихвал юмыг системтэй хийдэг зан төлөв төлөвшдөг. Үнэрлэх мэдрэмж гэхэд монгол хүн байгалийн үнэр, аргалын утаа, өвсний болон тал нутгийнхаа үнэрийг хадгалж байдаг. Энэ бүхэн тархины хөгжилд нөлөөтэй. Хүрэлцэхүйн мэдрэмжийн хувьд эмээ, өвөө нар ач зээгийнхээ духан дээр үнэрлэдэг. Найз нөхдөө сандарч тэвдэж явахад нь гарыг нь атгах үйлдэл үзүүлдэг. Энэ бүх хүрэлцэхүйн мэдрэмжүүд хүмүүсийг таатай гоё болгодог. Тухайлбал, жаахан хүүхэд нуруугаа илүүлэх дуртай. Энэ нь хүүхдийн тархины хөгжилд бас сайн нөлөө үзүүлдэг байна. 
-Та хүний уураг тархийг хөгжүүлэх зорилгоор “Бэлчээрийн тоглоом” зохиосон. Энэ талаар тодруулахгүй юу?
-Энэ нь Таван хошуу малын бэлчээрийн тоглоом юм. Шоо хаяад тойрч тоглох тоглоом. Хэрвээ шуурга гарвал нүүхгүй өнжинө. Нар гарвал бэлчээртээ гардаг дүрэмтэй. Хамгийн сүүлд таван хошуу мал маань хотондоо ороод хождог тоглоом юм. Энэ тоглоомын ач холбогдол нь ардын ёс заншлаа хадгалах, хүүхдүүдэд байгалийн үзэгдлийн талаарх мэдлэг олгох, малч ухаанд суралцах юм. Нарсаар хийсэн тоглоом л доо. Тэгэхээр манай ардын ёс заншил дотор хамаг эрдэм ухаан байна. Нарс, хуш модыг шинжлэх ухаанд өглөгч мод гэж үздэг. Сайн энерги түгээдэг. 
-Цаг зав гарган ярилцсанд баярлалаа.

Ш.Лхамсүрэн
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Т.БАТМӨНХ: Ирэх онд хүдэр боловсруулах үйлдвэрлэлийн хүчин чадлыг 40 сая тоннд хүргэнэ
Л.ЭНХТУЯА: Орчин цагийн хүүхдүүдийн сэтгэхүйн чадамжийг ойлгох шинэ зуунд бид амьдарч байна
Б.Булган: Нутаг ус минь түшиж, жаргалтай сайхан явна
Ц.БАТБОЛД: Молибдены даралтат шүүлтүүр суурилуулснаар Эрдэнэт үйлдвэрийн төлөвлөгөөт зорилтыг ханган биелүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ
Р.ЭНХБОЛД: Үерийн усны сувгуудад үзлэг шалгалт хийж, далан шуудууг засварлан цэвэрлэж байна
Г.БАТМӨНХ: Хүний амь настай дүйцэхүйц чандмань эрдэнэ усаа дээдлэн хайрлаж амьдарцгаая
Б.БАТЖАРГАЛ: Бэлтгэлийн цүнхээ үүрээд зааландаа очиход л ажлын ядаргаа арилчихдаг
С.УУГАНБАЯР: Манайх аваарын бригад болохоор илүү хариуцлагатай, чадвартай байхыг шаарддаг
Г.ГАНБОЛД: Шинэ үйлдвэржилтийн байнгын хороо нь хүнд, хөнгөн, жижиг, дунд үйлдвэрийн бодлогыг тодорхойлно
Л.МӨНХБААТАР: Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудын нийгэм, эдийн засаг, хууль эрх зүйн баталгааг хангахад УИХ онцгой анхаарч ажиллана

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2023-12-31
-6°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
-13°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %