Эрдэнэт үйлдвэрийн ҮЭ-ийн шилдэг хороод тодорчээ

     Эрдэнэт үйлдвэрийн хэмжээнд ҮЭ-ийн холбооны 27 салбар, хороо ажилладаг. Саяхан ҮЭХ-ны тэргүүлэгчид хуралдаж, 2020 оны шилдэг хороодыг тодруулсан байна. Энэ жилийн шилдгүүдээр үйлдвэрлэлийн цехүүдээс Авто тээврийн цех, Засвар угсралтын цех, Цахилгаан цех, Холбоо мэдээллийн технологи, автоматжуулалтын цех, нийгмийн цехүүдээс Спорт цогцолбор, Эрдэнэт сувиллын цогцолборын ҮЭ-ийн хороод шалгарсан байна. 

    Мөн оны “Онцлох хороо”-гоор Тээвэр ложистикийн төвийн үйлдвэрчний эвлэлийн байгууллага тодорчээ. Үйлдвэрчний эвлэлийн шилдэг нэгжийг шалгаруулахдаа тухайн жилийн ажлын төлөвлөгөөний биелэлт, санхүүгийн сахилга бат, идэвх санаачилга, ажилчдын эрх ашгийг хамгаалах чиглэлээр хийсэн ажлын үр дүн зэрэг найман үзүүлэлтээр тодруулдаг байна. Тухайлбал, шилдэг ҮЭ-ний хороотой цехээр шалгарсан Засвар угсралтын цехийнхэн энэ онд ажилтнуудынхаа цалингийн зэрэглэлийг ангилал  дээшлүүлснээр нийт ажилчдынхаа бодит орлогыг нэмэгдүүлжээ. Өөрөөр хэлбэл, цехийнхээ нийт 162 ажилтанд хүрч ажиллаж, нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд санал, санаачилгатай ажилласан үзүүлэлтээр шилдэг хороо болжээ. Харин Цахилгаан цехийн ҮЭ-ний хороо гурван чиглэлийн сургалтыг тогтмолжуулж, Холбоо мэдээллийн технологи, автоматжуулалтын цехийнхэн 100 хувь ҮЭ-ийн гишүүн болсон байна.  

     Эрдэнэт үйлдвэрийн ҮЭ-ийн холбооны  Гүйцэтгэх зөвлөлийн ээлжит 3 дугаар хурал энэ сарын 25-нд цахим хэлбэрээр зохион байгуулагдана. Хурлаар 2020 оны үйл ажиллагааны тайлан, санхүүгийн тайлан, Хяналтын зөвлөлийн тайлан болон бүтэц зохион байгуулалтын асуудал хэлэлцэнэ. Мөн ирэх 2021 оны ажлын төлөвлөгөө, түүнд зарцуулах төсвийг хэлэлцэж, батлах аж. Энэ удаагийн Гүйцэтгэх зөвлөлийн хурал “ковид-19” цар тахлын дэглэмийн үед болж буйгаараа онцлог бөгөөд цех нэгжүүдийн ҮЭ-ийн хорооны дарга нар цахимаар оролцоно.

М.Балжинням
Фото Б.Баттөгс

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
3
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Т.БАТМӨНХ: Ирэх онд хүдэр боловсруулах үйлдвэрлэлийн хүчин чадлыг 40 сая тоннд хүргэнэ
Л.ЭНХТУЯА: Орчин цагийн хүүхдүүдийн сэтгэхүйн чадамжийг ойлгох шинэ зуунд бид амьдарч байна
Б.Булган: Нутаг ус минь түшиж, жаргалтай сайхан явна
Ц.БАТБОЛД: Молибдены даралтат шүүлтүүр суурилуулснаар Эрдэнэт үйлдвэрийн төлөвлөгөөт зорилтыг ханган биелүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ
Р.ЭНХБОЛД: Үерийн усны сувгуудад үзлэг шалгалт хийж, далан шуудууг засварлан цэвэрлэж байна
Г.БАТМӨНХ: Хүний амь настай дүйцэхүйц чандмань эрдэнэ усаа дээдлэн хайрлаж амьдарцгаая
Б.БАТЖАРГАЛ: Бэлтгэлийн цүнхээ үүрээд зааландаа очиход л ажлын ядаргаа арилчихдаг
С.УУГАНБАЯР: Манайх аваарын бригад болохоор илүү хариуцлагатай, чадвартай байхыг шаарддаг
Г.ГАНБОЛД: Шинэ үйлдвэржилтийн байнгын хороо нь хүнд, хөнгөн, жижиг, дунд үйлдвэрийн бодлогыг тодорхойлно
Л.МӨНХБААТАР: Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудын нийгэм, эдийн засаг, хууль эрх зүйн баталгааг хангахад УИХ онцгой анхаарч ажиллана

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2023-12-31
-6°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
-13°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %