С.УУГАНБАЯР: Манайх аваарын бригад болохоор илүү хариуцлагатай, чадвартай байхыг шаарддаг

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2023 оны Шилдэг шинийг санаачлагч ажилтнаар шалгарсан Ил уурхайн Уулын тоног төхөөрөмжийн засварын хэсгийн механикч Сүхбаатарын Ууганбаяртай уулзлаа. Өөрийгөө өрмийн машины тоног төхөөрөмжийн засвар дээр илүү гаршсан гэж ярих тэрээр өнгөрсөн онд СБШ-250МНА-32 маркийн өрмийн машинд ашиглагддаг хуучин 35 штанг, 24 хошууг сэргээн засварласны үр дүнд үйлдвэрт 733 сая төгрөгийн эдийн засгийн хэмнэлт гарган ажиллажээ. Мөн гагнуурын утаа сорох вентилятор санаачлан бүтээж, өрмийн машины гидросистемийн эд ангийн эвдрэл гэмтлийг бууруулах, сэргээн засварлах, орлуулах, металл хийцийн бат бөх чанарыг сайжруулах арга боловсруулж үйлдвэрлэлд нэвтрүүлсэн байна. Түүнээс гадна уг өрмийн машины засварын ажилбаруудын эрсдэлийн үнэлгээ гаргах, аюулгүй ажиллагааны болон технологийн картыг шинэчлэн боловсронгуй болгосныг журмын нөхөд нь үнэлдэг. 
С.Ууганбаяр Уулын тоног төхөөрөмжийн засварын хэсгийн инженер техникийн ажилтнуудтай хамтран экскаватор ЭКГ-10-ын урсгал засварын үед хоёр хөлт тулгуур сум баригчид ган тавцан, хашлага хийснээр угсрах үеийн ажлын цагийг хоёр дахин бууруулж, гарч болзошгүй аюул эрсдэлийг багасгасан нь сайн саналын системд бүртгэлтэй байна. Энэ мэт түүний санаачилж хэрэгжүүлсэн, зохион бүтээсэн, үйлдвэрлэлийн тасралтгүй ажиллагаанд үр өгөөжөө өгсөн олон ажлыг нэрлэж болох ч тэр ярихдаа тун маруухан нөхөр юм. Зүгээр л хамтран зүтгэж, үлгэрлэж үзүүлээд, их ажлын ард эгэл даруу инээж зогсдог уурхайчин юм.

-Та аль нутгийн хүн бэ? 
-Би 1978 онд Булган аймгийн төвд төрсөн. Аав, ээж маань Булган аймгийн холбоонд насаараа ажилласан ахмад холбоочид. Би айлын том хүү л дээ. Ерөнхий боловсролын сургуулиа нутагтаа төгссөн. Тооны талын хичээлд сонирхолтой хүүхэд байсан. Тэгээд ШУТИС-ийг Уулын цахилгаан механик мэргэжлээр таван жил сурч төгссөн дөө. 
-Ажлын гараагаа хаанаас эхэлсэн бэ? 
-2002 оны нэгдүгээр сард Эрдэнэт үйлдвэрийнхээ Ил уурхайд тоног төхөөрөмжийн засварчнаар ажилд орж, гараагаа эхэлсэн. Одоо энэ л газраа 23 дахь жилдээ ажиллаж байна. Анх ажилд орохдоо, “Их том үйлдвэр бараадлаа даа. Мэргэжлээрээ ажиллах юм чинь алзахгүй ээ” гэж өөртөө итгэл өгч байсан. 
-Эхнээсээ л өрмийн машин дээр гаршсан уу? 
-Үгүй. Эхний үед залуу хүн болохоор хаана очиж ажилла гэнэ, экскаватор, өрөм гэлтгүй очиж ажилладаг, бүхнийг хийж сурахыг хичээдэг байсан. Тухайн үед мэддэг чаддагаа хэлж, зааж сургадаг сайхан ах нар олон байлаа. Одоо ихэнх нь гавьяаны амралтдаа суусан байна. 
-Үйлдвэрлэлийн тасралтгүй найдвартай ажиллагаа уурхайчин хүн бүрээс шалтгаална. Тэр тусмаа тоног төхөөрөмжийн засварын механикууд амин судсыг нь атгаж байдаг шиг санагддаг..? 
-Анхны өрөмдлөг, тэсэлгээ энд явагдаж байна. Тийм учраас сул зогсолт байх ёсгүй. Манайх аваарын бригад болохоор бүр ч илүү хариуцлагатай, чадвартай байхыг шаарддаг. Эвдрээд зогсчихсон тоног төхөөрөмжийг ажилд оруулаад, үйлдвэрлэлийн тасралтгүй найдвартай ажиллагааг хангах бахархалтай шүү. 
-Гар сэтгэл нийлсэн сайн баг ажлыг сайн нугалдаг даа..? 
-Тийм шүү. Он солигдох мөчид би Эрдэнэт үйлдвэрийнхээ Шилдэг шинийг санаачлагч ажилтан болохдоо манай хамт олны хийж бүтээсэн ажлын амжилтыг надаар төлөөлүүлэн үнэлж урамшууллаа гэж ойлгосон. Ер нь ганц хүний ажил, амжилт гэж хаана ч байхгүй. Ажил хамт олны хүчээр бүтдэг шүү дээ. 
-Яаж ч “ноцолдоод”, барахгүй тохиолдол байх уу? 
-Хоёр гурав хоног үзээд барахгүй, хонон өнжин “ноцолдох” үе байлгүй яах вэ. Гэртээ хариад тархи амрахгүй, нөгөөхөө бодно. Манай өрмийн засварын хэсэг гурван механиктай. Тэдэн рүүгээ ярина. Заримдаа шөнө унтуулахгүй утас хангинуулна. Тэслэх гэж байгаа блок дотор өрөм эвдрээд зогсчихвол яаж ийгээд гаргахаас өөр аргагүй. Нэгэнт эвдэрсэн тоног төхөөрөмжийг ажилд оруулах нь л үнэн гэдэг утгаар ажиллана даа. 
-Ямар зарчмаар ажилладаг вэ?  
-Сүүлийн үед манайд залуус их болсон. Тэдэнтэйгээ ярилцана, санаа оноог нь сонсоно. Тэгээд л хамтын шийдэлд хүрнэ дээ. Бүр болохгүй бол, “Хийгээд л үзье” гэдэг. 
-Шавь нартаа юуг чухалчилж захидаг вэ? 
-Аливаа хандлага нь зөв байгаасай гэж хүсдэг. Ажлыг дуустал нь чин сэтгэлээсээ хийх чухал. Оромдож болохгүй гэж хэлдэг. 
-Эрдэнэт үйлдвэрийнхээ ирээдүйг хэрхэн хардаг вэ? 
-Намайг 2002 онд ажилд ороход 30 жилийн нөөцтэй гэж байсан. Тэтгэвэртээ гарах үеэр үйлдвэр зогсох юм байна гэж бодож байлаа. Гэтэл одоо нөөц нэмэгдсэн, дараагийн бүтэн үе ажиллаад ч барагдахгүй. Эрдэс баялгийн нөөц өсгөх хайгуулын судалгаа үе шаттай хийгдэж байгааг харах сайхан байдаг. Удахгүй зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэр баригдаж, Монгол Улсынхаа хөгжилд олон арван жил өшөө илүү хувь нэмэр оруулна гэдэгт итгэдэг.         
-Баярлалаа.

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
1
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Т.БАТМӨНХ: Ирэх онд хүдэр боловсруулах үйлдвэрлэлийн хүчин чадлыг 40 сая тоннд хүргэнэ
Л.ЭНХТУЯА: Орчин цагийн хүүхдүүдийн сэтгэхүйн чадамжийг ойлгох шинэ зуунд бид амьдарч байна
Б.Булган: Нутаг ус минь түшиж, жаргалтай сайхан явна
Ц.БАТБОЛД: Молибдены даралтат шүүлтүүр суурилуулснаар Эрдэнэт үйлдвэрийн төлөвлөгөөт зорилтыг ханган биелүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ
Р.ЭНХБОЛД: Үерийн усны сувгуудад үзлэг шалгалт хийж, далан шуудууг засварлан цэвэрлэж байна
Г.БАТМӨНХ: Хүний амь настай дүйцэхүйц чандмань эрдэнэ усаа дээдлэн хайрлаж амьдарцгаая
Б.БАТЖАРГАЛ: Бэлтгэлийн цүнхээ үүрээд зааландаа очиход л ажлын ядаргаа арилчихдаг
С.УУГАНБАЯР: Манайх аваарын бригад болохоор илүү хариуцлагатай, чадвартай байхыг шаарддаг
Г.ГАНБОЛД: Шинэ үйлдвэржилтийн байнгын хороо нь хүнд, хөнгөн, жижиг, дунд үйлдвэрийн бодлогыг тодорхойлно
Л.МӨНХБААТАР: Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудын нийгэм, эдийн засаг, хууль эрх зүйн баталгааг хангахад УИХ онцгой анхаарч ажиллана

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2023-12-31
-6°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
-13°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %