Автотээврийн цехийн Технологийн тээврийн авто засварын хэсэг буюу бидний нэрлэж заншсанаар Белазын гараашийн ажилчид техник үйлчилгээ болон урсгал засварын нарядын өрөөгөө засаж тохижуулжээ. Тэд өөрсдийн дотоод нөөц бололцоогоо ашиглан, ажлынхаа зав чөлөөгөөр, сэтгэл зүтгэлээ нэгтгэн энэ ажлыг хийсэн байна. Өмнө нь сэлбэг хадгалах тавиур бүхий агуулахын зориулалтаар ашиглаж байсан өрөөг засварлан, тохижуулж техник үйлчилгээний нарядын өрөө болгожээ.
Түүнчлэн Урсгал засварын өрөөний гэрэлтүүлгийг нэмж, ханыг дуу намсгагч хавтангаар доторлон, бүргэд хаалга хийсэн байна. Ингэснээр заалны дуу, чимээ, тоос, шороо орохоос сэргийлж, цэвэр цэмцгэр болжээ.
Наряд даалгавар авах өрөө эмх цэгцтэй, цэвэрхэн, тохитой байснаар ажилчдын сэтгэл ханамж дээшилнэ гэж үзэж бид бригад хамт олноороо ярилцан ингэж тохижуулсан юм. Үйлдвэрийн бусад цехийнхэн дотоод нөөц бололцоогоо ашиглан юу хийж болдог тухай туршлага судлахаар ирж байна гэж АТЦ-ийн Технологийн тээврийн авто засварын хэсгийн мастер Т.Цэрэнбат ярилаа.
Засварчид дотоод нөөц бололцоогоо ашиглан нарядын өрөөнүүдээ тохижуулжээ
Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0