Өнгөрсөн амралтын өдрүүдэд Эрдэнэт үйлдвэрийн ахмадууд болон ажилтнуудын дунд Шатрын аварга шалгаруулах тэмцээн боллоо. Энэхүү шатрын стандарт тэмцээн эрэгтэй, эмэгтэй төрлөөр зохион байгуулагдаж, дүнгээ гаргасан юм.
Үйлдвэрийн газрын бүтцийн нэгжүүдийн ажилтнууд болон ахмадууд оюун ухаан, авьяас билиг, сэтгэн бодох чадвараараа өрсөлдөж аваргуудаа тодруулахад тэргүүн байрыг Санхүү, нягтлан бодох бүртгэлийн хэлтсийн тэргүүлэх мэргэжилтэн, спортын мастер Г.Отгонпүрэв эзлэв. Удаах байруудад Баяжуулах үйлдвэрийн ахмад, спортын мастер Ч.Ганболд, Ил уурхайн Уулын тоног төхөөрөмжийн засварын хэсгийн ажилтан Г.Баярманлай нар шалгарлаа.
Эмэгтэйчүүдийн төрөлд “Эрдэнэт цогцолбор" дээд сургуулийн ахмад багш, спортын дэд мастер Ч.Уранчимэг түрүүлж, Орос цэцэрлэгийн багш, спортын дэд мастер Б.Даваасүрэн, Баяжуулах үйлдвэрийн инженер Б.Алтанцэцэг нар дэд, гутгаар байрыг эзлэв.
Үйлдвэрийн ажилтнууд болон ахмадуудын дунд зохион байгуулсан энэ удаагийн шатрын тэмцээнд нэг гэр бүлийн 4 шатарчин оролцсон нь онцлог байв. Тодруулбал, шатрын спортын мастер Ч.Ганболд, дэд мастер Ч.Уранчимэг, даамын спортын дэд мастер Ч.Ганхуяг, ач хүү Г.Баярманлай нар тус тэмцээнд амжилттай оролцож оюунлаг гэр бүл болохоо харуулав.
Шатрын спортын мастер Г.Отгонпүрэв тэргүүн байр эзлэв
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0