Хаягдал хураах шинэ сангийн шав тавих ёслол боллоо

Баяжуулах үйлдвэрийн Хаягдал хураах шинэ сангийн шав тавих ёслол өнөөдөр боллоо. Энэхүү үйл ажиллагаанд Улсын их хурлын гишүүн Д.Батлут, Байгаль орчин аялал, жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ, Орхон аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Д.Мөнхбат, Засаг дарга М.Түмэнжаргал, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Г.Ёндон, Ерөнхий инженер Т.Батмөнх болон газар, хэлтсийн дарга нар, баяжуулагчдын төлөөлөл оролцлоо. 

Ерөнхий захирал Г.Ёндон: “Эрдэнэтийн уурхайчид бид эрдэс баялгийн нөөцөө олборлох, боловсруулах хүчин чадлаа нэмэгдүүлэх, техник, технологийн томоохон  шинэчлэл болон иж бүрэн дэд бүтэцтэй, үйлдвэрлэл технологийн парк, зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэр барьж байгуулах зэрэг Эрдэнэт үйлдвэрийг урт хугацаанд өндөр үр ашигтай ажиллуулах, улс орон нутгийн хөгжил дэвшилд бодитой хувь нэмэр оруулах томоохон бүтээн байгуулалтын төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажиллаж байна. Эдгээр ажлын дотор Баяжуулах үйлдвэрийн хаягдал хураах санг шинээр байгуулах ажил онцгой байр суурийг эзэлнэ. Учир нь Баяжуулах процесс явагдахад зайлшгүй үүсэх хаягдлыг хүрээлэн буй орчин, хүн зон, араатан амьтны амьдрах нөхцөл, суурьшлын бүс, байгаль орчинд  хор хохирол, сөрөг нөлөөгүй хадгалах, хураах байршил талбай олдохгүй бол уурхай, уулын үйлдвэр, Баяжуулах үйлдвэр маань оршин тогтнох боломжгүй юм. Цаашид 60-70 жилийн хугацаанд ашиглах хаягдал хураах шинэ сангийн асуудлаа шийднэ гэдэг нь мөн төдий хугацаанд ашиглах нөөц баялаг нээж илрүүлсэнтэй дүйцэхүйц хэмжээний ач холбогдолтой ажил болж байна” хэмээн онцлов. 


Баяжуулах үйлдвэрийн Хаягдал хураах шинэ санг Булган аймгийн Орхон сум, Орхон аймгийн Жаргалант сумын нийт 7048,39 га талбайд суурьшлын бүсээс 20 гаруй км-ийн зайд барьж байгуулах юм. Шинэ санд хаягдал өтгөрүүлэх шинэ технологиор хаягдлаа хураах бөгөөд үр дүнд нь цагаан тоосны дэгдэлтийг 80-90 хүртэл хувиар бууруулах тооцоо гарчээ. Хаягдлын шинэ сан барих ТЭЗҮ, зураг төсөл боловсруулах ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах олон улсын тендерт Австрали улсын АТС Williams компани шалгарч, 2023 оны 10-р сарын 24-ний өдөр гэрээ байгуулан ажиллаж байна. Шинэ хаягдлын сангийн  бүтээн байгуулалтын ажил 2028 онд дуусч, ашиглалтад орох юм. 

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Ш.Даваахүү: Биеийн ерөнхий хөгжлийн судалгааны дүнг үндэслэн төсөлд хамруулна
Х.ҮНЭНЗОРИГ: Соёл, урлагийн бүтээгдэхүүн үйлчилгээг бизнесийн эргэлтэд оруулж ажиллана
Т.БАТМӨНХ: Ирэх онд хүдэр боловсруулах үйлдвэрлэлийн хүчин чадлыг 40 сая тоннд хүргэнэ
Л.ЭНХТУЯА: Орчин цагийн хүүхдүүдийн сэтгэхүйн чадамжийг ойлгох шинэ зуунд бид амьдарч байна
Б.Булган: Нутаг ус минь түшиж, жаргалтай сайхан явна
Ц.БАТБОЛД: Молибдены даралтат шүүлтүүр суурилуулснаар Эрдэнэт үйлдвэрийн төлөвлөгөөт зорилтыг ханган биелүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ
Р.ЭНХБОЛД: Үерийн усны сувгуудад үзлэг шалгалт хийж, далан шуудууг засварлан цэвэрлэж байна
Г.БАТМӨНХ: Хүний амь настай дүйцэхүйц чандмань эрдэнэ усаа дээдлэн хайрлаж амьдарцгаая
Б.БАТЖАРГАЛ: Бэлтгэлийн цүнхээ үүрээд зааландаа очиход л ажлын ядаргаа арилчихдаг
С.УУГАНБАЯР: Манайх аваарын бригад болохоор илүү хариуцлагатай, чадвартай байхыг шаарддаг

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2023-12-31
-6°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
-13°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %