Жил бүр уламжлал болгон зохиогддог “Монголын инновацын долоо хоног” энэ сарын 25-27-нд Орхон аймагт болно. Шинжлэх ухаан-технологи, үйлдвэрлэл, инновацын хөгжлийг тодорхойлогч уг үйл ажиллагааны Ерөнхий зохион байгуулагч нь Монгол Улсын Боловсрол шинжлэх ухааны яам юм.
“Инновацын долоо хоног”-ийн хүрээнд “Эрдэм Хакатон” тэмцээн болно. Уг тэмцээн Монгол Улсын нийгэм эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулах, шинжлэх ухаанд суурилсан, цаашид үйлдвэрлэлд нэвтрүүлэх боломжтой инновацын төслийг шалгаруулж хөрөнгө оруулалтаар дэмжих зорилготой.
Тэмцээнд аж үйлдвэрийн оюуны өмч, зохиогчийн гэрчилгээ эзэмшдэг, залуу судлаач, инженер техникийн ажилтан, иргэн аж ахуйн нэгж, сургалт судалгааны байгууллагын төлөөлөл “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлэх зорилтын хүрээнд бүтээлээ бэлтгэж оролцох юм.
Оролцогч баг 3-10 хүний бүрэлдэхүүнтэй байх бөгөөд эхний шатнаас шалгарсан багуудыг хөгжүүлэлтийн сургалтад хамруулна. Хоёрдугаар шатны шалгаруулалт 4-р сарын 27-нд дүнгээ гаргаж, шалгарсан гурван багт гарааны хөрөнгө оруулалтын грант дэмжлэг үзүүлэх юм. БШУЯ-ны сайдын нэрэмжит 20 сая, ШУА-ийн Ерөнхийлөгчийн нэрэмжит 10 сая, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын нэрэмжит 10 сая төгрөгийн дэмжлэг олгоно.
“Инновацын долоо хоног” Орхон аймагт болно
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0