Санхүүгийн сахилга баттай ажиллаж байна

Дөрөвдүгээр сарын эхний 21 хоногийн байдлаар, уурхайчид 123 мянган тонн хүдэр төлөвлөснөөсөө илүү боловсруулж, 530 вагон зэсийн баяжмал үйлдвэрлэн экспортод ачуулаад байна. Сарын үлдэж буй долоо хоногт хүдэр өгөлтийг 749 мянган тонн, хүдэр боловсруулалтыг 733 мянган тоннд хүргэхээр төлөвлөж, нийт 174 вагон зэсийн баяжмал нэмж ачуулахаар ажиллаж буйг Үйлдвэрлэлийн хэлтсээс даваа гаригийн шуурхай зөвлөгөөнд мэдээллээ.  Хавар, зуны бэлтгэл ажлын явц 42 хувийн гүйцэтгэлтэй байгаа аж. 
Нийгмийн чиглэлийн үйл ажиллагааны хүрээнд Эрдэнэт үйлдвэр, Орхон аймгийн ЗДТГ-тай хамтран бүжгийн сарын ажлыг зохион байгуулж байна. Бүжгийн сарын өдрүүдэд Орхон аймагт  бүжгийн спорт үүсэж хөгжсөний 30 жил, “Эрдэнэтийн бал” наадмын 28 дахь удаагийн шалгаруулалт үргэлжилж байна. Энэ үйл ажиллагаанд үйлдвэрийн бүтцийн нэгжийн удирдлагууд ажилтнуудынхаа эв санааг нэгтгэн, авьяасыг хөгжүүлэхэд идэвх санаачилгаатай оролцож байгаад Соёл урлагийн цогцолборын зүгээс талархал илэрхийлэв. Мөн бүжгийн спортын 30 жил, “Эрдэнэтийн бал” наадмын ойд зориулан гэрэл зургийн үзэсгэлэнг тус цогцолбороос Ерөнхий захиргааны 1-р байранд дэлгэн үзүүлж байна.  
Үндэсний аудитын газраас Эрдэнэт үйлдвэрийн санхүүгийн үйл ажиллагаанд “хязгаарлалтгүй”  дүгнэлт өгч, үнэлсэн байна. Энэ нь хуулийн хүрээнд санхүүгийн сахилга батыг ханган ажиллаж буйг үнэлсэн дүгнэлт юм. Энэ нь үйлдвэрлэл эдийн засаг, бусад үйл ажиллагааны мэдээлэл, тайлангаа сайн гаргаж, хамгаалсан бүх цех нэгж, ажилтнуудын ажлын үр дүн, идэвх зүтгэл хэмээн Ерөнхий захирал Г.Ёндон шуурхайн төгсгөлд онцоллоо.  

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Ш.Даваахүү: Биеийн ерөнхий хөгжлийн судалгааны дүнг үндэслэн төсөлд хамруулна
Х.ҮНЭНЗОРИГ: Соёл, урлагийн бүтээгдэхүүн үйлчилгээг бизнесийн эргэлтэд оруулж ажиллана
Т.БАТМӨНХ: Ирэх онд хүдэр боловсруулах үйлдвэрлэлийн хүчин чадлыг 40 сая тоннд хүргэнэ
Л.ЭНХТУЯА: Орчин цагийн хүүхдүүдийн сэтгэхүйн чадамжийг ойлгох шинэ зуунд бид амьдарч байна
Б.Булган: Нутаг ус минь түшиж, жаргалтай сайхан явна
Ц.БАТБОЛД: Молибдены даралтат шүүлтүүр суурилуулснаар Эрдэнэт үйлдвэрийн төлөвлөгөөт зорилтыг ханган биелүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ
Р.ЭНХБОЛД: Үерийн усны сувгуудад үзлэг шалгалт хийж, далан шуудууг засварлан цэвэрлэж байна
Г.БАТМӨНХ: Хүний амь настай дүйцэхүйц чандмань эрдэнэ усаа дээдлэн хайрлаж амьдарцгаая
Б.БАТЖАРГАЛ: Бэлтгэлийн цүнхээ үүрээд зааландаа очиход л ажлын ядаргаа арилчихдаг
С.УУГАНБАЯР: Манайх аваарын бригад болохоор илүү хариуцлагатай, чадвартай байхыг шаарддаг

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2023-12-31
-6°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
-13°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %