Эрдэнэт үйлдвэрийн Автотээврийн цехийн ахмад ажилтан, спортын мастер Х.Тогтохдалай, Ж.Өлзийсүрэн нарын нэрэмжит волейболын аварга шалгаруулах уламжлалт тэмцээн өчигдөр боллоо. Энэхүү тэмцээнийг Эрдэнэт үйлдвэрт ажиллаж байгаад гавьяаныхаа амралтад гарсан нийт ахмад тамирчдын дунд 7 дахь жилдээ зохион байгуулав.
Тэмцээнд 23 багийн 140 гаруй ахмад тамирчид оролцон, хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн юм. Эрэгтэйчүүдийн төрөлд тэргүүн байрыг Спорт цогцолбор, “Сэлэнгэ” амралт, аялал жуулчлалын цогцолборын хамтарсан баг эзлэв.
Дэд, гутгаар байрт Баяжуулах үйлдвэр, Дулааны цахилгаан станцын баг тамирчид шалгарлаа. Эмэгтэйчүүдийн төрөлд Чанарын хяналтын хэлтсийн баг түрүүлсэн бол удаах байруудыг Засвар, механикийн завод, Барилга засварын цехийн баг эзлэв.
Ахмадын волейболын аварга шалгаруулах тэмцээн боллоо
Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0