“Хүүхдээ сонсъё” чуулган боллоо

Орхон аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын газар, Баяжуулах үйлдвэрийн Гэр бүл, эцэг эхийн зөвлөлтэй хамтран “Хүүхдээ сонсъё” чуулганыг өнөөдөр зохион байгуулав. Энэхүү чуулганы зорилго нь тус цехийн ажилтнуудын хүүхдийн эрхийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлыг хэлэлцэх, тэдний үзэл бодол, байр суурийг сонсоход чиглэж байв. Чуулганд Баяжуулах үйлдвэрийн 13 хэсгийн ажилтнуудын 12-17 насны 120 хүүхэд оролцлоо. 
Орхон аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын газрын дарга А.Наранболд чуулганыг нээж хэлсэн үгэндээ: “Эрдэнэт үйлдвэр бол манай хотын гол цөм. Энэ том байгууллага ямагт манлайлагч байдаг. Өнөөдөр Баяжуулах үйлдвэрийн ажилтнууд “Хүүхдээ сонсъё” чуулганыг анх санаачлан зохион байгуулсан нь онцлог юм. Монгол Улсын Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн 2018 оны 01 тогтоолын дагуу хүүхдийн өмнө үүрэг хүлээх байгууллага болон Эцэг, эхийн зөвлөлүүд байгуулагдсан. Энэ байгууллага, зөвлөл нь хүүхдийн өмнө үүрэг хүлээж буй насанд хүрэгч хүн бүрийг идэвхжүүлэх, гэр бүлийн үйл ажиллагааг анхан шатны нэгж дээр дэмжих, хүүхэд хамгааллын тогтолцооны чухал нэгж юм. Мэдээж, хүүхдийг эцэг, эхчүүд насанд хүрэгчид хамгаална. Хүүхэд хамгааллын ямар ч хууль тогтоомж гарсан ч аав, ээжээс нь давж, хүүхэд багачуудыг хамгаалдаг тогтолцоо роботыг зохион бүтээж чадахгүйг дэлхий нийт хүлээн зөвшөөрсөн. Тэгэхээр эцэг, эхчүүд хүүхэд хамгааллын тогтолцооны төгс хувилбар юм. Хүүхэд хамгааллын тогтолцоог сайжруулахад өөр нэг гол оролцогч, манлайлагч нь хүүхэд, багачууд. Өнөөдөр энд хуран цугларсан хүүхдүүд Орхон аймгийн 32 мянган хүүхдийн өмнөөс өөрсдийн дуу хоолойг олон нийтэд хүргэхээр цаг зав гарган ирсэнд баяртай байна. Та бүхэн асран хамгаалагч эцэг, эхчүүдээрээ дамжуулан өөрсдийн дуу хоолойгоо хүргэснээр хүүхэд хамгааллын хууль тогтоомж бодлого шийдвэр хэрэгжвэл хүүхдийн эрх дархлагдан хамгаалагдана. Иймээс энэ үйл ажиллагааг санаачлан зохион байгуулсан Баяжуулах үйлдвэрийн Эцэг, эхийн зөвлөлд талархал илэрхийлье” хэмээн онцлов. 

Харин Баяжуулах үйлдвэрийн Хүний нөөцийн товчоон дарга Т.Тунгалагтамир хэлэхдээ: “Дэлхийн гэр бүлийн өдрийг угтан манай цехийн Эцэг, эхчүүдийн зөвлөлөөс олон талт ажил зохион байгуулж байна. Энэ ажлын хүрээнд Орхон аймгийн ЗДТГ-ын дэргэдэх Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын газартай хамтран “Хүүхдээ сонсъё” сэдэвт Баяжуулах үйлдвэрийн ажилтнуудын хүүхдийн чуулганыг зохион байгууллаа. Ер нь нийгэмд хүүхдийн эрх зөрчигдөх тохиолдол бий. Манай цехийн хувьд ээлжийн ажилтай хүмүүс олон. Ажлын ийм нөхцөлөөс шалтгаалан үр хүүхдэдээ чөлөөт цаг гаргах, тэднийг сонсох нь хязгаарлагдмал байдаг гэсэн судалгаа гарсан. Үүнтэй холбогдуулан үйлдвэрлэлийн тасралтгүй үйл ажиллагааг ханган ажиллаж буй ажилтнуудын хүүхдүүд ямар бодол санаа тээж явдаг, эрх ашиг нь хэрхэн хөндөгддөг талаар бүлгийн ажлаар хүүхдүүд санал бодлоо солилцлоо. Эндээс гарсан санал санаачилгад дүн шинжилгээ хийж, бид цаашдынхаа ажилд тусган ажиллана. Манай хамт олон 2024 онд “Хайр хүндлэл, хариуцлага амжилтын үндэс” уриан дор үйл ажиллагаагаа явуулахаар зарласан. Хайр хүндлэл, хариуцлагыг бид зөвхөн ажилтнууд руугаа биш, тэдний гэр бүл, үр хүүхэд рүү чиглүүлэн ажиллаж байна. Бид ажилтнуудынхаа ар гэрийн 160-аад гишүүдийг үйлдвэрлэлийн үйл ажиллагаа, орчин нөхцөлтэй танилцуулах аяллыг зохион байгууллаа. Ер нь гэр бүлийн анхаарал халамж сайжирснаар ажилтнууд бие сэтгэлээ ажилдаа сайн бэлтгэх, хөдөлмөрийн бүтээмж нь нэмэгдэнэ. Нөгөө талаар ажил, амьдралын тэнцвэрийг хадгалж ажиллана. Өөрөөр хэлбэл ажилтнуудынхаа гэр бүл, үр хүүхдэдээ зарцуулах цагийг нэмэгдүүлж, амралтын өдрүүдэд аль болохоор олон нийтийн ажил зохион байгуулахгүй байхаар төлөвлөн ажиллаж байна” гэв.


 

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Т.ГАНБОЛД: Шинэ санаачилгыг хэрэгжүүлэхэд эв нэгдэл, уйгагүй хөдөлмөр, ур чадвар хэрэгтэй
Х.ОЛЗБААТАР: Цахимд бүртгэлтэй бараа материалыг сонирхсон хүмүүс худалдан авах боломж бүрдсэн
Г.Ёндон: Би баяжмал борлуулах гэрээ хийхгүй
  • .
  • 10/05/2024
Д.БАЯРМАА: Энэ онд 524 тэрбум төгрөгийн өртөг бүхий 117 ажил хийнэ
С.БАТТӨР: Хүслээ дагаж ирсэн үйлдвэртээ 40 жилийн хөдөлмөрөө зориулж явна
Ш.Даваахүү: Биеийн ерөнхий хөгжлийн судалгааны дүнг үндэслэн төсөлд хамруулна
Х.ҮНЭНЗОРИГ: Соёл, урлагийн бүтээгдэхүүн үйлчилгээг бизнесийн эргэлтэд оруулж ажиллана
Т.БАТМӨНХ: Ирэх онд хүдэр боловсруулах үйлдвэрлэлийн хүчин чадлыг 40 сая тоннд хүргэнэ
Л.ЭНХТУЯА: Орчин цагийн хүүхдүүдийн сэтгэхүйн чадамжийг ойлгох шинэ зуунд бид амьдарч байна
Б.Булган: Нутаг ус минь түшиж, жаргалтай сайхан явна

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2023-12-31
-6°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
-13°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %