“МЭРГЭЖЛИЙН ТАСРАЛТГҮЙ ХӨГЖИЛ-2024” СЭДЭВТ ХАНГАЙН БҮСИЙН ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

“Мэргэжлийн тасралтгүй хөгжил-2024” сэдэвт хангайн бүсийн аймгуудын нягтлан бодогч, санхүүч, эдийн засгийн ажилтны сургалт, зөвлөгөөн Соёл, урлагийн цогцолборт өнөөдөр боллоо. Энэхүү зөвлөгөөнд Орхон аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Ш.Ганболд, Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институтийн Ерөнхийлөгч Б.Түвшин, Монголын Мэргэшсэн Нягтлан Бодогчдын Институтийн Гүйцэтгэх захирал Б.Оюунбаатар, Орхон аймгийн Аудитын газрын дарга Ц.Нармандах, "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын Ерөнхий нягтлан бодогч, Санхүү, нягтлан бодох бүртгэлийн хэлтсийн дарга Д.Баярбат, Монголын Мэргэшсэн Нягтлан Бодогчдын Институтийн Удирдах зөвлөлийн гишүүн Л. Энх-Амгалан, НҮБ-ын хөгжлийн хөтөлбөр, төслийн зөвлөх Г.Цэрэнжаргал, “Coach lab” сургагч багш Э.Чинзориг нар болон бүсийн аймгуудын нягтлан бодогч, санхүүч, эдийн засагчдын төлөөлөл 450 орчим хүн оролцлоо. Уг зөвлөгөөнийг Орхон аймгийн ЗДТГ, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, ММНБИ-тэй хамтран зохион байгуулав. Тус зөвлөгөөнд “Мэргэжлийн байгууллагын үйл ажиллагааны тухай танилцуулга”, “Амжилт бол сонголт”, “Хайрцаггүй сэтгэлгээ”, “Санхүүгийн салбарын цахим шилжилт” зэрэг сэдвээр илтгэл тавьж, санал бодлоо солилцлоо. Энэ үеэр бид зарим хүмүүсийн сэтгэгдлийг сонссон юм. 


 

 -"Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий нягтлан бодогч, Санхүү, нягтлан бодох бүртгэлийн хэлтсийн дарга Д.БАЯРБАТ:

“Монгол Улсын Засгийн Газраас 2024 оныг “Бүсчилсэн хөгжил”-ийг дэмжих жил болгон зарласан. Энэ ажлын хүрээнд хангайн бүсийн нягтлан бодогч санхүүч, эдийн засаг нар Орхон аймагт ээлжит сургалт зөвлөгөөндөө оролцож байна. 2019 онд Эрдэнэтэд энэ зөвлөгөөнийг зохион байгуулж, маш үр дүнтэй үйл ажиллагаа болсон. Тэгэхээр НҮБ-ын хөгжлийн сан гэж байдаг. Энэ байгууллагын мэргэжилтнүүд хөгжлийнхөө хандлага, чиглэлийн талаар ярилаа. Мөн МНБИ-ийн эрдэмтэн багш нар бүсчилсэн хөгжилд санхүү нягтлан бодох бүртгэлийн ажилчид хэрхэн яаж оролцох талаар хөндлөө. “Coach lab” компанийн төлөөлөл олон улсад бүсчилсэн хөгжилд санхүүгийнхан хэрхэн яаж оролцох талаар ярилаа. Өмнө нь аймаг бүр Сангийн яамаар төсвөө батлуулаад явдаг байсан. Одоо бүсчилсэн хэлбэрээр төсвөө батлуулна гэж ойлгож байгаа. Тэгэхээр бүсчилсэн хөгжлийн тухайн жилд гарах зардлыг хэрхэн яаж төлөвлөх, бүртгэх, шинэ үйл ажиллагаа явж байгаатай холбогдуулан ямар нэгэн эрсдэл байгаа эсэхийг дотоод хяналтынхан хяналт тавиад явбал тодорхой хэмжээний зардал хэмнэгдэнэ гэсэн үг.”


 

-Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институтийн Ерөнхийлөгч Б.ТҮВШИН:

“Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг манай мэргэжлийн тасралтгүй хөгжлийн сургалт Орхон аймагт зохион явагдаж байна. Нэг талаас Монголын мэргэшсэн нягтлан бодогч гишүүддээ олон улсад өрнөж буй өөрчлөлт болон мэргэжлийн чиглэлийн шинэчлэлтийг таниулдаг. Нөгөө талаас дэлхий нийтийн болон манай улсад  гарч буй өөрчлөлттэй уялдуулаад санхүүгийн мэргэжилтнүүдэд мэргэжлээ дээшлүүлэх боломж олгодог. Энэ удаагийн зөвлөгөөнөөр мэргэжлийн нягтлан бодогчдын барих тактикийн талаар ярьсан нь онцлог байлаа. Мөн мэргэжлийн байгууллагын төлөвшлийн талаар хэлэлцэж байна. Тэгэхээр нийгэмд үйлчилдэг, мэргэжлийн байгууллагуудыг хөгжүүлэх зайлшгүй шаардлагатай. Энэ эрх зүйн орчныг бүрдүүлэх талаар хэлэлцэж байна. Зөвлөгөөнд оролцогчид технологийн дэвшлийн талаар ойлгоц авлаа. Тусдаа статустай байгууллага манай нийгэмд зайлшгүй хэрэгтэй. Энэ төлөвшлийг Монголын мэргэшсэн нягтлан бодогч нар олж авах ёстой.”

-Эрдэнэт үйлдвэрийн Дотоод хяналт, мониторингийн хэлтсийн дарга Б.ЭНХЖИН:

“Өнөөдрийн зөвлөгөөнөөр зөвхөн Орхон аймгийн асуудлыг бус бүсийн хэмжээний асуудлыг  ярилцаж байна. Энэ утгаараа цаг үеэ олсон үйл ажиллагаа, маш зөв шийдэл. Тэгэхээр санхүү, нягтлан бодогч, эдийн засагч нарын хууль эрх зүйн орчинтой зэрэгцэн дотоод хяналтын асуудлыг хөндөж ярих нь зөв байдаг. Энэ хоёр асуудал хамт явах ёстой. Тиймээс зөвлөгөөнд төрийн аудитынханы төлөөлөл оролцож байгаа нь давуу тал гэж харж байна. Цаашид ийм арга хэмжээнд аудитынхан нэгдсэн журмаар оролцох нь зөв юм.”


 

-Сэлэнгэ аймгийн Мандал сумын ЗДТГ-ын ерөнхий нягтлан бодогч Б.ЭНХТУЯА:

“Миний бие мэргэжлээрээ 33 дахь жилээ ажиллаж байна. Мэргэшсэн нягтлан бодогчдын зөвлөгөөнд оролцсондоо сэтгэл хангалуун явна. Энэ сургалт зөвлөгөөнийг зохион байгуулсан мэргэжил нэгт нөхөддөө баярлалаа гэж хэлье. Аливаа сургалт хүнд тодорхой мэдээ, мэдээлэл өгдөг. Мэргэшсэн нягтлан бодогчдын институт чадварлаг мэргэжилтнүүдийг эгнээндээ нэгтгэх зорилт тавьсан байна. Түүнчлэн салбартаа илүү өндөр мэдлэг, чадвартай хүмүүсийг ажиллуулснаар бусдыг манлайлаад явах талаар хөндсөн нь их ач хлбогдолтой зүйл юм. Төгсгөлд нь хэлэхэд мэргэшсэн нягтлан бодогчдын баримтлах нэг чухал зарчим бол ёс зүйн асуудал байдаг. Тэгэхээр ямар ч салбарт ёс зүйг дээдлэх ёстой. Иймээс манай салбарынхан ёс зүйтэй мэргэшсэн няглан бодогч нар байхын төлөө хичээж ажиллахыг уриалах байна”.


Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
1
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Т.БАТМӨНХ: Ирэх онд хүдэр боловсруулах үйлдвэрлэлийн хүчин чадлыг 40 сая тоннд хүргэнэ
Л.ЭНХТУЯА: Орчин цагийн хүүхдүүдийн сэтгэхүйн чадамжийг ойлгох шинэ зуунд бид амьдарч байна
Б.Булган: Нутаг ус минь түшиж, жаргалтай сайхан явна
Ц.БАТБОЛД: Молибдены даралтат шүүлтүүр суурилуулснаар Эрдэнэт үйлдвэрийн төлөвлөгөөт зорилтыг ханган биелүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ
Р.ЭНХБОЛД: Үерийн усны сувгуудад үзлэг шалгалт хийж, далан шуудууг засварлан цэвэрлэж байна
Г.БАТМӨНХ: Хүний амь настай дүйцэхүйц чандмань эрдэнэ усаа дээдлэн хайрлаж амьдарцгаая
Б.БАТЖАРГАЛ: Бэлтгэлийн цүнхээ үүрээд зааландаа очиход л ажлын ядаргаа арилчихдаг
С.УУГАНБАЯР: Манайх аваарын бригад болохоор илүү хариуцлагатай, чадвартай байхыг шаарддаг
Г.ГАНБОЛД: Шинэ үйлдвэржилтийн байнгын хороо нь хүнд, хөнгөн, жижиг, дунд үйлдвэрийн бодлогыг тодорхойлно
Л.МӨНХБААТАР: Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудын нийгэм, эдийн засаг, хууль эрх зүйн баталгааг хангахад УИХ онцгой анхаарч ажиллана

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2023-12-31
-6°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
-13°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %