Оюу толгой, Эрдэнэс таван толгой компанийн үйл ажиллагаатай танилцлаа

Эрдэнэт үйлдвэрийн Хүнсний аюулгүй байдал, эрүүл ахуйн орон тооны бус байнгын зөвлөлийн гишүүд, Үйлдвэрчний эвлэлийн болон ажилчдын төлөөлөл Оюу толгой, Эрдэнэс таван толгой компанийн үйл ажиллагаатай танилцлаа. Бидний аялал тав хоног үргэлжилэх байсан ч Төв аймгийн хойд, Дундговь, Өмнөговь аймгийн баруун хэсгээр цаг агаар хүндэрч, Онцгой байдлын газраас авто замын зорчих хөдөлгөөнийг хаасан тул аюулгүй байдлыг ханган Нийслэлд саатаж, төлөвлөсөн хөтөлбөр нэг хоногоор хойшилсон юм. 
Эрдэнэт үйлдвэрийн ажилчдын төлөөллийг найрсгаар хүлээн авч, компанийнхаа  үйл ажиллагаатай танилцах боломжийг олгосон говийн уурхайчдадаа юун түрүүнд талархаж явлаа. Бид дэлхийн зэсийн таван том уурхайн нэг “Оюу толгой”-н Ил уурхайг эхлээд үзсэн. Үйлдвэрийн бүс рүү нэвтэрч буй хүн бүр хөдөлмөр хамгааллын хувцас өмсөж, нүдний шил зүүдэг. Мөн биеийн байдал ажилд бэлэн эсэхийг тусгай төхөөрөмжөөр шалгадаг нь манайхтай адил. 12 дахь жилдээ олборлолт явуулж буй уг уурхайд 230 тоннын “Катерпиллар”-ууд ажиллана. Мөн хүдрийн тээвэрт 2.7 км туузан дамжуулга ашигладаг юм байна. Эрдэнэт үйлдвэр Ил уурхайдаа үүнийг нэвтрүүлэхээр зорьж, сүүлийн үед ажил нь урагштай байгаа талаар бид өөр хоорондоо ярилцаж явлаа. Эдний хүнд даацын тоног төхөөрөмжүүд нь нэг хормын ч сул зогсолтгүй, хөдөлмөр зохион байгуулалт сайтай харагдсан. Техникээ 24 цагаар тасралтгүй ажиллуулдаг гэж мэргэжлийн хүн тайлбарлана билээ. Харин хүнд даацын автомашинуудын операторуудад тусгай дуулга хэрэглүүлж, стресс болон ядарлын түвшинг нь хэмждэг юм байна. Шаардлагатай бол тухайн жолоочийг ээлжийн оператороор сэлгэдэг системтэй. “Оюу толгой” технологийн замаа Эрдэнэт үйлдвэр шиг асфальтлаагүй, одоо хэр нь хөрсөөрөө байгаа ч бороожуулалт, тусгай бэхжүүлэгч бодис ашиглаж шороо тоос дарж байна. Түүнээс гадна үйлдвэрийн бүсэд сүлжээ унагаагчууд байршуулан ажилчдын анхаарал саринахгүй байх нөхцөлийг бүрдүүлсэн нь онцлог байв. 


Үүний дараа бид спортын болон урлаг, соёлын үйл ажиллагаа явагддаг байгууламжуудтай танилцлаа. Ер нь “Оюу толгой” компанийн үйлдвэрлэлийн бүс кемп хэлбэрийн зохион байгуулалттай. Үндсэн барилгын хийцүүд нь зөөврийн, түргэн шуурхай буулгаж, угсрах боломжтой байгууламжууд байна. Цех, нэгжүүд нь спортын уралдаан тэмцээнээ сендвичэн зааландаа жилийн турш зохион байгуулдаг. Спорт цогцолбор, Соёл, урлагийн цогцолбор гэх ойлголт нь биднийхээс өөр. Цаашид олон жил ажиллах “Оюу толгой” компани капитал барилгуудаа төрөлжүүлэх, спорт заал, бассейн, фитнесс, бөх, бокс, сагс, туялзуур сэлэмний гэх мэт заал нь тусдаа, тухайн спортын хэрэглэл, техник нь иж бүрэн, уулын цанын баазтай болох боломж бүрэн бий санагдсан. Эрдэнэт үйлдвэр 46 жил ажиллах хугацаандаа уурхай дагасан орчин үеийн хот цогцлоож, нийгмийн чиглэлд цогц төгс шийдлүүд хийж хэрэгжүүлснийг өөрийн эрхгүй харьцуулан бодож явснаа нуух юун. 


Эндээс бид ажилчдын амардаг кемпэд зочиллоо. Зөөврийн сууц давхарласан барилгууд, гэр кемпүүд ч энд байна. Цомхон бүтэцтэй, дотроо зөвхөн унтаж амрах нөхцөлийг тав тухтай бүрдүүлсэн. Бидний төсөөлдөг орон сууц, гэр бүлээрээ амьдрах цэцэрлэг, сургууль, худалдааны төв гээд манай “Уурхайчин” хороолол шиг зохион байгуулалт энд байхгүй, өөр менежменттэй. 


    Ингээд бид нэг ээлжиндээ 1500 хүн хүлээн авдаг “Мазаалай” хоолны газарт үдийн зоог барьсан юм. Энэ байгууламж нэг чигийн урсгалтай, агааржуулалт сайтай, орчин үеийн тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдсан бөгөөд тэр нь “Оюу толгой”-н үндсэн хөрөнгө байдаг юм байна. Энд “Bluefin катеринг” ХХК хоол үйлдвэрлэл, үйлчилгээг өндөр түвшинд үзүүлдгийг үзлээ. “Оюу толгой” компани 7000 гаруй ажилтантай бөгөөд Баяжуулах үйлдвэр, Хүнд машин механизмын засварын төвийн ажилтнууд танхимаар, Ил уурхайн ажилтнууд мармед, Гүний уурхайнхан нэг бүрийн савлагаатай зөөврийн хоолоор үйлчлүүлдэг гэж танилцуулсан. Түүнээс гадна ажилчид өөрсдөө идэх хэмжээгээ тааруулж авдаг нь хаягдал бага гарах сайн талтай. Мөн тэд гар утсанаасаа ОТ info апплейкешн ашигладаг бөгөөд аюулгүй ажиллагаа, нэгдсэн хуваариуд, уурхайн талбай хариуцагч, хоолны цэс, судалгаа, асуулт хариулт, өдөр бүр хүндэтгэе гэх цэс харагдсан. 


    Бидний дараагийн “өртөө” Эрдэнэс таван толгой компани. Суурьшлын бүс шинээр бий болгох хот төлөвлөлтэй. Шинэ залуу хотод хэрэгтэй бүхнийг төлөвлөж байгаа гэж танилцуулсан нь олзуурхууштай. Аялалын багийнхан эдний ажилчдын хоол үйлдвэрлэл, үйлчилгээтэй түлхүү танилцахыг хүссэн юм. Тус компани 1000 ажилтантай бөгөөд тэд Эрдэнэс, Цанх, Уурхай, Нүүрс ачилтын хэсэгт дөрвөн ээлжээр, 14:14 хоногийн давтамжтай, 12 цагаар ажилладаг. Энд “Рэд рок катеринг” ХХК нэг жилийн гэрээтэй, 23 хүний бүрэлдэхүүнтэйгээр халуун хоол үйлдвэрлэлийн үйлчилгээ үзүүлж байна. Цанх кемпээс Уурхайн хэсэг, Нүүрс ачилтын хэсэгт зөөврийн мармедан үйлчилгээг 200 орчим ажилтанд үзүүлдэг. Зөөвөрт майонезаар амталсан салат явуулахгүй. Давс, амтлагч багатай эрүүл хоол ногоон өнгөөр, чанах жигнэх аргаар болгосон амтлагчтай хоол шар өнгөөр, шарах хуурах аргаар болгосон амтлагчтай хоолыг улаан өнгөөр мэдээлж, салат, шөл, үндсэн хоол, цай, нарийн боовны нэр төрлөөр үйлчилнэ. Мөн ажилчид RED апплейшин ашиглан захиалга өгч болно. Хоол үйлдвэрлэл, үйлчилгээнд ашиглагдаж буй тоног төхөөрөмж нь мөн Эрдэнэс таван толгой ХК-ны үндсэн хөрөнгө байгаа нь онцлог байв. 


  

 

Энэ үеэр аялалын багийн зарим гишүүдээс санал, сэтгэгдэлийг нь сонслоо.

 
Хамтын ажиллагаа, нийгмийн харилцааны газрын хүнсний эрүүл ахуйч Ц.ОЮУНГЭРЭЛ:

 
    “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын албан даалгаврын дагуу Хүнсний аюулгүй байдал, эрүүл ахуйн орон тооны бус байнгын зөвлөл байгуулагдсан. Энэ зөвлөлийн гишүүд, ажилчдын төлөөлөл Оюу толгой компани болон Эрдэнэс таван толгой компанийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээтэй танилцлаа. Гэрээт болон туслан гүйцэтгэгч компаниуд үйлчилгээ үзүүлдэг. Гэсэн ч тоног төхөөрөмжүүд нь Оюу толгой, Эрдэнэс таван толгой компанийн өмч байдаг юм байна. Манайд гэрээт компаниуд тоног төхөөрөмжтэйгөө ирж, үйл ажиллагаа явуулдаг. Энийг судлах хэрэгтэй, сайжруулах боломжтой харагдсан. Эрүүл ахуйн хувьд ямар нэгэн хордлого, ажилтанд эрсдэлтэй нөхцөл үүссэн тохиолдолд шууд илрүүлэх шинжилгээ авах лаборатори байдаггүй юм байна. Манай үйлдвэрийн ажилтнууд гэрээсаа ажилладаг нь давуу тал санагдсан.  Хяналт шалгалт тогтмол хийгддэг онцлогтой. 


Засвар, механикийн заводын Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга Т.ТӨМӨРЦООЖ: 


    Манай үйлдвэрийн үйл ажиллагааг “Оюу толгой” ХХК-тай харьцуулашгүй. Манайх уурхай дагасан бүхэл бүтэн хот байгуулсан. Сургууль, цэцэрлэг, урлаг, спорт, амралт, аялал жуулчлалын цогцолборыг цогцоор нь бий болгосон байх жишээтэй. Тэнд зөвхөн уул уурхайн компанийн үйл ажиллагаа явагдаж байна. Харин Эрдэнэт үйлдвэр маань ажилчдынхаа хоолны чанарыг сайжруулахын тулд нэг ажилтанд ноогдох төсвийг нэмэх шаардлагатайг тэндээс харлаа. Эрдэнэс таван толгой бол төрийн өмчит үйлдвэрийн газар болохоор манайхтай адил. Гэсэн ч ажилчид нь халуун хоолны үйлчилгээн дээр сэтгэл хангалуун байсан.

 

Барилга, байгууламжийн хяналт, төлөвлөлтийн хэлтсийн хяналтын тэргүүлэх инженер Э.БОЛОРМАА:


“Оюу толгой” компани зөвхөн уурхайн ажилчид тав тухтай байх, амралт чөлөөт цагаа зөв зохистой өнгөрүүлэх орчин нөхцөлийг бүрдүүлсэн байна. Нэг болон гурван давхар амрах байр, хоол үйлдвэрлэлийн барилга, спортын болон соёл, урлагийн заал, эмнэлэг гэх мэт. Манайхтай харьцуулахад үнэндээ жаахан дутагдалтай санагдсан. Харин хоол үйлдвэрлэлийн хэсэгт компани өөрийн хөрөнгөөр евро стандарт шаардлага хангасан тоног төхөөрөмжүүд байрлуулан агааржуулалт, хөргөлтийн системийг бүрэн шийдсэн туршлагыг манай үйлдвэрийн хоол үйлдвэрлэлийн хэсэгт нэвтрүүлэх нь зүйтэй санагдсан.

 
“Эрдэнэт” сувиллын цогцолборын хоол зүйч С.БАЯРЦЭЦЭГ:

 
Эрдэнэт үйлдвэрийн хувьд хоол үйлдвэрлэл, үйлчилгээнд хяналт тавьдаг хэсэг маань хүнсний эрүүл ахуйн чиглэл нь Хамтын ажиллагаа, нийгмийн харилцааны газарт, шим тэжээл чиглэл нь “Эрдэнэт” сувиллын цогцолборт харьяалагдаж байгаа болохоор шийдвэр гаргахад түвэгтэй санагддаг. Түүнээс Оюу толгой, Эрдэнэс таван толгой компанийн ажилчдыг бодоход манайхан гэрээсээ ажилдаа явдаг болохоор асуудал бага. Нийгмийн бүх чиглэлийн үйлчилгээг газар дээрээ авах боломжтой, азтай хүмүүс. Холын уурхайд ажилладаг хүмүүс бүтэн үйлчилгээ авах боломж үнэндээ хомс юм байна гэж бодогдсон. Харин манайх хоол үлдвэрлэл, үйлчилгээний чиглэлээр угтвар нөхцөл, агааржуулалтыг сайжруулах, зарим газар засвар үйлчилгээ хийх хэрэгтэй. Уул уурхайн ижил төстэй компаниудын ажилчдадаа өгч буй хоолны нэр төрөл, чанар ижил түвшинд байгаа харагдсан.

 
Ил уурхайн Өрөмдлөг тэсэлгээний хэсгийн өрмийн машинч О.ОДОНГАРИГ:

 
    Бид Эрдэнэт үйлдвэрийнхээ Хүнсний аюулгүй байдал, эрүүл ахуйн орон тооны бус байнгын зөвлөлийн гишүүдтэй хамтран уул урхайн ижил төстэй компаниудын үйл ажиллагаатай танилцаж, харьцуулсан судалгаа хийлээ. Манай Ил уурхайн ажилчид зөөврийн хоолоор үйлчлүүлдэг бол Оюу толгой мөн адил. Ер нь манайх жишиг болохуйц үйлчилгээтэй юм байна гэдгийг мэдэрч, Эрдэнэт үйлдвэрээрээ бахархах сэтгэл эрхгүй төрж явлаа. Энэ хоёр компани ажилчдынхаа цагийг зохицуулж, халуун хоолоор үйлчилдэг юм байна. Ил уурхайн зөөврийн хоолны үйлчилгээг илүү сайжруулах боломжийг судалсан. Стандартын дагуу үйл ажиллагаа явуулбал боломж бий гэсэн бодол тээж ирсэн дээ.

 


 

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Т.БАТМӨНХ: Ирэх онд хүдэр боловсруулах үйлдвэрлэлийн хүчин чадлыг 40 сая тоннд хүргэнэ
Л.ЭНХТУЯА: Орчин цагийн хүүхдүүдийн сэтгэхүйн чадамжийг ойлгох шинэ зуунд бид амьдарч байна
Б.Булган: Нутаг ус минь түшиж, жаргалтай сайхан явна
Ц.БАТБОЛД: Молибдены даралтат шүүлтүүр суурилуулснаар Эрдэнэт үйлдвэрийн төлөвлөгөөт зорилтыг ханган биелүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ
Р.ЭНХБОЛД: Үерийн усны сувгуудад үзлэг шалгалт хийж, далан шуудууг засварлан цэвэрлэж байна
Г.БАТМӨНХ: Хүний амь настай дүйцэхүйц чандмань эрдэнэ усаа дээдлэн хайрлаж амьдарцгаая
Б.БАТЖАРГАЛ: Бэлтгэлийн цүнхээ үүрээд зааландаа очиход л ажлын ядаргаа арилчихдаг
С.УУГАНБАЯР: Манайх аваарын бригад болохоор илүү хариуцлагатай, чадвартай байхыг шаарддаг
Г.ГАНБОЛД: Шинэ үйлдвэржилтийн байнгын хороо нь хүнд, хөнгөн, жижиг, дунд үйлдвэрийн бодлогыг тодорхойлно
Л.МӨНХБААТАР: Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудын нийгэм, эдийн засаг, хууль эрх зүйн баталгааг хангахад УИХ онцгой анхаарч ажиллана

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2023-12-31
-6°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
-13°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %