Д.ЭРДЭНЭБААТАР: Ил уурхайд Мөчлөгт урсгалт тээврийн технологи нэвтрүүлэх төслийн ажил эрчимжиж байна

Эрдэнэт үйлдвэрийг 2031 он хүртэл хугацаанд хөгжүүлэх Үндсэн чиглэлийн хүрээнд хэрэгжиж буй том төслүүдийн нэг нь Ил уурхайд мөчлөгт урсгалт тээврийн технологи нэвтрүүлэх юм. Уг төслийн ажлын явц байдлын талаар Ерөнхий уурхайчин Д.Эрдэнэбаатараас тодрууллаа. 

-Ил уурхайд хэрэгжиж буй энэ төслийн ажлын явцын талаар мэдээлэл өгнө үү? 
-Ил уурхайн хөрсний тээвэрт Мөчлөгт урсгалт тээврийн технологи нэвтрүүлэх төслийн ажил 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдөр ХБНГУ-ын “3BTEC Aufbereitungssysteme” GmbH компанитай “түлхүүр гардуулах” нөхцөлтэй гэрээ байгуулснаар эхэлсэн гэж хэлж болно. Мөчлөгт урсгалт тээвэр Ил уурхайн баруун урд хажуугийн дагуу +1355 метрийн түвшнээс эхлээд, дээшээ +1385 метр хүртэл налуу конвейероор яваад, цаашаа наймдугаар овоолгоор тэгш конвейероор явах зураглалтай. Конвейерын системийн нийт урт 2740 метр. Жилд долоон сая м3 хөрс тээвэрлэх хүчин чадалтай байх юм. Хөрсийг бутлуурын байгууламж буюу хөрс хүлээн авах хэсэг, туузан конвейер, овоолго үүсгэгч, автосамосвалд ачих бункер гэсэн тоног төхөөрөмжүүдээр дамжуулан овоолгын талбай руу тээвэрлэнэ. Тэндээсээ БелАЗ-д ачаад, овоолго руу буулгах процесстой. Ажлын явцад Ковид-19 цар тахлын үеийн тээвэр ложистикийн сүлжээний зогсонги байдал, бараа материал шилжүүлэхэд хил гаалийн хориг саад, мөн тоног төхөөрөмж, металл хийцүүдийн үнэ нэмэгдсэн зэрэг шалтгаанууд нөлөөлсөн ч гүйцэтгэгч компани маань боломжоороо ажлаа урагшлуулсан. Гэсэн ч нэг хэсэг зогсонги байдалтай байсан төслийн ажил 2023 оны долдугаар сарын 21-нд талууд хэлэлцээр хийж, нэмэлт өөрчлөлт оруулж гэрээгээ сунгаснаар одоо эрчимтэй өрнөж байна. 
-Энэ хугацаанд газар дээрээ юу хийгдсэн бэ? 
-Бутлуурын байгууламжийн суурийн хэсгийг цутгасан. Конвейерын трасс бэлтгэх ажлын хүрээнд уулын цулыг шилжүүлэн тэгшлэх ажил хийгдсэн. Мөн Ил уурхай талаасаа конвейерын трассын дээд хэсгүүдэд нуралт гулсалт үүсэх магадлалтай доголын хажууг шилжүүлэн зөөвөрлөх замаар аюул эрсдэлгүй болгосон. Бутлуурын байгууламжийн түшиц ханын хавтан, суурь угсрах ажлын хүрээнд өнгөрсөн онд 2128 м3 бетон цутгалтын ажил хийгдсэн. Энэ ажил үргэлжлэн өнгөрсөн долоо хоногт төмөр бетон бүтээцийн хоёр талаар хаших ажлын хүрээнд 16 м3 бетон цутгалаа. Мөн Овоолго №8 дээр байгуулагдсан “3BTEC Aufbereitungssysteme” GmbH компанийн агуулах дээр урьдчилсан угсралтууд хийгдсэн. Конвейерын 252 модулийг угсарч бэлтгэсэн. Өөрөөр хэлбэл, конвейерын суурь хэсгүүдийг угсарч байна гэсэн үг. Хамгийн урт хэсгүүд болох конвейер №2, конвейер №3-ын модулийг угсарч дууссан. Мөн ХБНГУ-ын Beumer/FAM группын мэргэжилтнүүд төгсгөлийн овоолго үүсгэгч болон цахилгаан автоматжуулалтын зураг төслийн ажлыг эцэслэн гүйцэтгэж байна. 
-Цаашид ямар ажлууд хийгдэх вэ? 
-Ирэх долоо хоногоос Ил уурхай дээр трассын өндөржилтийг эцсийн байрлалд хүргэж уулын ажил хийгдэнэ. Зүсэх газар нь зүсээд, өндөрлөх газар нь өндөрлөөд, конвейерын трассын түвшинд тааруулна гэсэн үг. Гүйцэтгэгч компанийн геодезийн мэргэжилтнүүд ирж, бидэнтэй хамтран хэмжилт хийж ажиллах юм. Дараа нь конвейер №2-оос угсралт эхэлнэ. Үүний зэрэгцээ бутлуурын байгууламжийн суурь хэсгийн цутгалтыг гүйцээнэ. Мөн бутлуурын байгууламжийн буцаан булалтын ажил буюу дороос хөрс тээвэрлэж ирсэн хүнд даацын автомашинууд ачаагаа буулгах орцны хэсгийг тэгшилж, дүүргэх ажил хийгдэнэ. Үйлдвэрийн агуулах, талбайд нийтдээ 92 вагон, машин бүхий металл хийц, конвейерын эд ангиуд ирсэн байгаа. Түүнээс гадна бутлуур, конвейер хоослогч, тоосгүйжүүлэх систем, чулуу бутлагч, тэжээгч конвейер, конвейерын роликуудыг 100 хувь үйлдвэрлээд ачилтад бэлэн болсон. Ер нь бид энэ төслийн ажлыг гэрээний хугацаанаас өмнө дуусгахаар зорьж байгаа. 


 

-Ил уурхайн уулын цул тээвэрлэлтэд мөчлөгт урсгалт тээврийн технологи буюу авто тээвэр–конвейер хосолсон систем нэвтрүүлснээр Эрдэнэт үйлдвэрт ямар давуу тал, боломжууд нээгдэх вэ? 
-Манай Ил уурхайн гүн 230 метр байна. Цаашид +905 м-ийн түвшин хүртэл ашиглах тохиолдолд хүдэр олборлолт, уулын цул тээвэрлэлтийн зардал жилээс жилд өснө. Одоогоор Ил уурхайн олборлолтын зардлын 45-50 хувийг технологийн тээвэр эзэлдэг. Уурхай гүнзгийрэх тусам тээвэрлэлтийн дундаж зай уртсаж, тэр хэрээр технологийн тээврийн зардал өсөн нэмэгдэж байна. Тиймээс уулын цул тээвэрлэлтийн ажилд мөчлөгт урсгалт тээврийн технологи буюу хосолмол тээврийн систем нэвтрүүлэх шийдэлд хүрсэн. Энэхүү төсөл амжилттай хэрэгжсэнээр хөрсний тээврийн зардал 25-30 хувиар буурах тооцоолол бий. Мөн хүдрийн тээвэрт конвейерын систем нэвтрүүлэх тухай яригдаж байна. Яг ямар тээвэрлэлтийн систем сонгох вэ гэдэг дээр судалгаа хийгдэж байж эцэслэн шийднэ.
-Монголын уул уурхайн компаниуд хөрсний тээвэрт конвейерын систем нэвтрүүлсэн туршлага байдаг уу? 
-Хэд хэдэн газар бий. “Шивээ Овоо” ХК-ийн нүүрсний уурхай 2013 оноос нүүрс тээвэртээ 2.1 км-ийн урттай конвейер нэвтрүүлсэн. Завхан аймгийн “Баян Айраг”-ийн алтны уурхай мөн ийм хэмжээний урттай конвейерын систем ашиглаж байна. Оюутолгой дээр мөн адил бий. Ер нь БелАЗ-ын тоог цөөлснөөр дизель түлшний хэрэглээ багасаж, нүүрс хүчлийн хийн ялгаралтыг бууруулна. Байгаль орчинд ээлтэй гээд маш олон талын ач холбогдолтой шийдэл л дээ. 
-Баярлалаа. 

Ш.Лхамсүрэн
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Т.БАТМӨНХ: Ирэх онд хүдэр боловсруулах үйлдвэрлэлийн хүчин чадлыг 40 сая тоннд хүргэнэ
Л.ЭНХТУЯА: Орчин цагийн хүүхдүүдийн сэтгэхүйн чадамжийг ойлгох шинэ зуунд бид амьдарч байна
Б.Булган: Нутаг ус минь түшиж, жаргалтай сайхан явна
Ц.БАТБОЛД: Молибдены даралтат шүүлтүүр суурилуулснаар Эрдэнэт үйлдвэрийн төлөвлөгөөт зорилтыг ханган биелүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ
Р.ЭНХБОЛД: Үерийн усны сувгуудад үзлэг шалгалт хийж, далан шуудууг засварлан цэвэрлэж байна
Г.БАТМӨНХ: Хүний амь настай дүйцэхүйц чандмань эрдэнэ усаа дээдлэн хайрлаж амьдарцгаая
Б.БАТЖАРГАЛ: Бэлтгэлийн цүнхээ үүрээд зааландаа очиход л ажлын ядаргаа арилчихдаг
С.УУГАНБАЯР: Манайх аваарын бригад болохоор илүү хариуцлагатай, чадвартай байхыг шаарддаг
Г.ГАНБОЛД: Шинэ үйлдвэржилтийн байнгын хороо нь хүнд, хөнгөн, жижиг, дунд үйлдвэрийн бодлогыг тодорхойлно
Л.МӨНХБААТАР: Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудын нийгэм, эдийн засаг, хууль эрх зүйн баталгааг хангахад УИХ онцгой анхаарч ажиллана

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2023-12-31
-6°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
-13°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %