Ээж ээ, хүү нь сайн явна...

        Засвар, угсралтын цехийнхэн “Ээж ээ, хүү нь сайн явна” хэмээн, нэрнээсээ л энхрий дотно, сэтгэл уярам үйл ажиллагаа зохион байгуулаад гурав дахь жилийн нүүр үзэж байна. Энэ удаад ажил үйлс нь гялалзаж яваа 14 үрс, тэдгээрийн элбэрэлт 14 ээж уригджээ. Ээжүүдийн зарим нь хот, хөдөөгөөс ч зорин ирсэн. Тэднийг цехийн удирдлагууд Соёл, урлагийн цогцолборт хүндэтгэн хүлээн авч, Эрдэнэт үйлдвэрийн цахим музейг сонирхуулав. Хүндэтгэлийн үйл ажиллагааг нээж цехийн Ерөнхий инженер Т.Атарбаяр хэлсэн үгэндээ, “Эх хүн үр хүүхдээ сайн яваасай гэж хүсдэг, залбирдаг. Сайн, сайхан явахад нь хамгийн ихээр баярладаг. Манай цехийн хүний нөөцийн мэргэжилтэн Ц.Цолмонгийн санаачилсан энэхүү үйл ажиллагаанаас хүү нь ямар ажил хөдөлмөр эрхэлж, ямар хамт олны дунд хэрхэн нэр төртэй яваа, ажилдаа ямар амжилт үзүүлж буйг ээжүүд мэдэрч үрсээрээ бахархдаг юм” гэж онцолсон юм.

        Зохион байгуулагч нар цехийн ажлын онцлог хийгээд, залуус хэрхэн хөдөлмөрлөдгийг харуулсан баримтат кино, ажлын байрнаасаа ижийдээ илгээсэн хүүхдүүдийнх нь чин сэтгэлийн үгийг сонсгов. Түүнчлэн, ажилтан болгоны амжилт бүтээл, гавьяа шагналыг хөтлөгч бахархалтайгаар алдаршуулан дуудав. Үүнийг үзэж суугаа ижий бүрийн нүдэнд баярын нулимс хураастай. Ижий нарыг ч дэлгэрэнгүй танилцуулав. Насаараа мал малласан сайхан ижийгээс, оёдолчин, эмч, багш, төр, нийгмийн зүтгэлтэн гээд төрөл бүрийн мэргэжлээр олон жил хичээнгүйлэн ажилласан, олон сайхан хүүхдийн ижий бурхад байв. Хүүгээрээ ээж нь, ижийгээрээ хүү нь бахархав. Эрдэнэт хэмээх энэ их айлын аварга том тоног төхөөрөмжийг угсрах, засах гээд хүнд, бас хариуцлагатай ажлыг нуруундаа үүрсэн хүчирхэг залуус хэдий ч ээжийнхээ дэргэд эрх хонгор хөвгүүд болсон байхыг харахад л сэтгэл уясах. Эдний дунд нэг л бүсгүй байгаа нь ээжээсээ ажил мэргэжлийг нь өвлөн авч, амжилттай үргэлжлүүлж буй хөдөлмөрийн эдийн засагч Ц.Оюунчулуун. Ижийдээ үнсүүлж, хамтдаа зургаа татуулж, хөтлөлцөн алхах тэднийг харахад эх үрийн эгнэшгүй, хувиршгүй хайр “үнэртэв”.

                Эх үрсийн энэрэл хайр, баяр, жаргалтай мөчийг бүтээх үйлсийг санаачилсан Хүний нөөцийн мэргэжилтэн Ц.Цолмон: “Би Засвар угсралтын цехийн Хүний нөөцийн мэргэжилтнээр дөрөв дэх жилдээ ажиллаж байна. “Ээж ээ, хүү нь сайн явна” үйл ажиллагааг гурав дахь жилдээ зохион байгуулж байна. Манайхан хамгийн эрсдэлтэй ажлыг хамгийн сайн гүйцэтгэдэг, хамгийн их эвдрэл, гэмтэлтэй газарт ханцуй шамлаад ордог алтан гартай хөвгүүдээс бүрдсэн сайхан хамт олон. Ийм хамт олны ард сайхан гэр бүл, үр хүүхэд, ээжүүд нь байдаг. Иймээс энэ сайхан ажилтнуудаа ижийг нь байлцуулан алдаршуулах ажил санаачилсан маань жилээс жилд өргөжиж сайхан байна. “Ээж ээ, хүү нь сайн явна” гурван удаагийн энэ үйл ажиллагаанд 58 ээж, хүүтэйгээ оролцлоо. Сайхан ээж нар минь үрсийнхээ сайн сайхныг үзэж, өнө мөнхөд жаргаарай, үрсийнх ажил, амьдрал гялалзаж, Баатар үйлдвэрийнхээ Баатар ажилчин болоорой” хэмээн ерөөв.

        Бид энэ үеэр зарим хүмүүстэй уулзаж, сэтгэгдлийг нь сонслоо.

 

У.Баярмагнайн ээж Ш.Насандулам:

-Өнөөдрийн үйл ажиллагаа сэтгэлийг минь маш их догдлууллаа. Миний хувьд хүн болсны, хүүгийн ээж байхын жаргалыг амссан бахархалт өдөр байлаа. Олон улсын тавцнаа Монгол Улсын нэрийн хуудас болсон Зууны манлай Эрдэнэт үйлдвэрийн Засвар, угсралтын цехэд миний хүү нэр төртэй ажиллаж байгаад би туйлаас баяртай байна. Би энэ үйл ажиллагааны эхнээс дуусах хүртэл нулимсаа барьж дийлсэнгүй. Баатар үйлдвэрт, бүтээлч хамт олон, гарамгай уурхайчдын эгнээнд хүүгээ элсүүлж, Монгол Улсынхаа үндэсний ажилчин ангид сайхан хүү төрүүлж өгсөндөө өнөөдөр би сэтгэл дүүрэн байна. Хүн бүр дээд боловсролтой, дарга, удирдагч байх албагүй. Миний хүү эгэл жирийн ажилчин, хос мэргэжилтэй, гагнуурчин залуу. Энэ үйлдвэрт 10 дахь жилдээ ажиллахдаа өмнө нь цехийн аварга болж ээжийгээ бас ихээр баярлуулсан. Энэ сайхан үйлдвэрт сайхан ажиллаж яваа хөвгүүдээ хараад ээж бидний сэтгэл үнэхээр тэнэгэр, маш баяртай байна. Энэ сайхан үйл ажиллагааг сэтгэл дүүрч, огштол зохион байгуулсан цехийн удирдлага, хамт олонд баярлалаа. 3-р сарын 14-ний өдөр 14 сайхан залуугийн 14 сайхан ээжийг баярлуулж, хүүгээр нь бахархууллаа. Би математикч хүн. Өнөөдөр олон улсын математикчдын өдөр. 3,14 буюу “Пи” тооны өдөр. Энэ өдөр миний ажил мэргэжлийн, амьдралын минь сайхан бүхнийг сануулсан аз жаргалтай өдөр байна. Энэ өдрийг би хэзээ ч мартахгүй. Баярласнаа үгээр хэлж баршгүй.

 

Ц.Оюунчулууны ээж, ЗУЦ-ийн ахмад ажилтан Л.Удвал:

-Энэ сайхан үйл ажиллагаанд биднийг урьж оролцуулсан цехийн удирдлага, хамт олондоо баярлалаа. Монгол Улсынхаа хөгжил цэцэглэлтэд маш том хувь нэмэр оруулж буй “Баатар” үйлдвэрийнхээ ЗУЦ-д сайхан ажиллаж, бидний үйл хэргийг үргэлжлүүлж байгаа залуусаараа үнэхээр их бахархаж байна. Тэдэндээ улам их амжилт хүсье. Ээж үрс хамтдаа Баатар үйлдвэрийнхээ хөгжил дэвшлийн төлөө сэтгэл зүрхээ нэгтгэхэд томоохон түлхэц болсон сайхан үйл ажиллагаа боллоо. Улам өргөжүүлж, энэ сайхан үйлсийг дэлгэрүүлээсэй. Сэтгэл маш их догдолж байна.

 

Засвар, угсралтын хэсгийн цахилгаан ба хийн гагнуурчин Б.Мөнхнасан:

-Өнөөдөр сэтгэл догдлуулсан сайхан үйл ажиллагаа боллоо. Ээжтэйгээ их сайхан дурсамжийг хамт бүтээлээ. Энэхүү үйл ажиллагааг зохион байгуулсан цехийн удирдлага, Хүний нөөцийн мэргэжилтэн Ц.Цолмонд болон хамт олондоо баярлалаа. Би “Баатар” үйлдвэртээ 30 дахь жилдээ ажиллаж байна. Ээжийгээ баярлуулахсан гэсэн бодол тээж явдаг. Миний ээжийг Л.Алтанцэцэг гэдэг. Насаараа хүүхэд багачуудын эрүүл мэндийн төлөө зүтгэсэн эмч хүн. Өнөөдөр бидний ээжүүд үр хүүхдээрээ бахархаж, баярласан сайхан өдөр байлаа. Удирдлага, хамт олондоо дахин баярласнаа илэрхийлье.

 

Тоног төхөөрөмжийн засварчин М.Бүргэдбаатар:

-Би Засвар, угсралтын цехэд хоёр дахь жилдээ ажиллаж байна. Манай цехээс зохион байгуулсан энэ үйл ажиллагаа үнэхээр сэтгэл хөдөлгөсөн сайхан болоо. Бид ээждээ хайртай, баярлалаа гэж тэр бүр хэлдэггүй юм байна. Энэ сайхан өдөр ээжтэйгээ хамт энэ сайхан үйл ажиллагаанд оролцоод, ээжийнхээ догдолсон царай, баярласан төрхийг харж байхдаа өөрийн эрхгүй сэтгэл хөдөлж баярласан. Ийм сайхан үйл ажиллагаанд урьж оролцуулсан цехийн удирдлага хамт олондоо баярлалаа.

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
1
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Т.БАТМӨНХ: Ирэх онд хүдэр боловсруулах үйлдвэрлэлийн хүчин чадлыг 40 сая тоннд хүргэнэ
Л.ЭНХТУЯА: Орчин цагийн хүүхдүүдийн сэтгэхүйн чадамжийг ойлгох шинэ зуунд бид амьдарч байна
Б.Булган: Нутаг ус минь түшиж, жаргалтай сайхан явна
Ц.БАТБОЛД: Молибдены даралтат шүүлтүүр суурилуулснаар Эрдэнэт үйлдвэрийн төлөвлөгөөт зорилтыг ханган биелүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ
Р.ЭНХБОЛД: Үерийн усны сувгуудад үзлэг шалгалт хийж, далан шуудууг засварлан цэвэрлэж байна
Г.БАТМӨНХ: Хүний амь настай дүйцэхүйц чандмань эрдэнэ усаа дээдлэн хайрлаж амьдарцгаая
Б.БАТЖАРГАЛ: Бэлтгэлийн цүнхээ үүрээд зааландаа очиход л ажлын ядаргаа арилчихдаг
С.УУГАНБАЯР: Манайх аваарын бригад болохоор илүү хариуцлагатай, чадвартай байхыг шаарддаг
Г.ГАНБОЛД: Шинэ үйлдвэржилтийн байнгын хороо нь хүнд, хөнгөн, жижиг, дунд үйлдвэрийн бодлогыг тодорхойлно
Л.МӨНХБААТАР: Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудын нийгэм, эдийн засаг, хууль эрх зүйн баталгааг хангахад УИХ онцгой анхаарч ажиллана

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2023-12-31
-6°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
-13°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %