×

Анхааруулга

JUser: :_load: Unable to load user with ID: 927

Цөөн шигшмэл морьд уралдаж байна Онцлох

11 7-р сар 2017 12:00
262 удаа үзсэн

     Орхон аймгийн баяр наадам өчигдөр эрлийз морьдын уралдаанаар эхэллээ. Хоёр жилийн өмнөөс морьдын сэрвээний өндрийг хэмжиж шинэ цагийн монгол адуу болох эрлийз дээд, дунд бага насны хүлгийг ийнхүү тусад нь уралдуулах болсон. Энэ жил эрлийз гурван насанд нийт 60 гаруй хурдан хүлэг “Хүрэн шандын хөндий”-дтоосооөргөлөө. Газрын гарц тааруу, гандуу зун болж байгаагаас цөөн тооны шигшмэл морьд уралдаж буй нь энэ жилийн Эрдэнэтийн наадмын онцлог байв. Эрлийздээднасныморьдынуралдаанд20 шахам хурдан буян шандас сорьсноос Аймгийн алдарт уяач Ч.Батжаргалын зээрэн хүрэн магнайдаа тоосгүй түрүүлж, Б.Мишигжавын хүрэн аман хүзүүдэж, С.Нямжавын бор, С.Гантөмөрийн хул, Хөвсгөл аймгийн Тариалан сумын уяач О.Батбаярын халтар айрагдав. Харин эрлийз дунд насанд 20 гаруй морь уралдаж, “Засагт хааны хурд”галынтэргүүлэгч, Баян-Өндөр сумын уяач Э.Эрдэнэбилэгийн хүрэн түрүүлж, Булган аймгийн уяач Х.Элдэв-Очирын хүрэн аман хүзүүнд, Монгол улсын гавьяат дасгалжуулагч Д.Баясгалангийн хул гуравт, Б.Гантулгын хүрэн дөрөвт, Дашнямсүрэнгийн хүрэн тавд хурдаллаа. Эрлийз бага насны морьдын уралдаанд Архангай аймгийн Эрдэнэмандал сумын уугуул Ц.Мөнхбаярын бор даага өнгөлж, “Хангайн хурд”галын уяач О.Гомбын таван цагаан хээр аман хүзүүдсэн бол А.Энхтөрийн хээр, Г.Өлзийбүрэнгийн цавьдар, Жамъяндоржийн хүрэн удаалж айрагдан наадамчин олноо баясгасан юм.      
     Өнөөдөр азарганы уралдаанд нийт 20 гаруй ажнай шандас сорьсноос Монгол улсын гавьяат дасгалжуулагч Д.Баясгалангийн хүрэн түрүүлж, Аймгийн алдарт уяач Ж.Золбоогийн бөөдий хүрэн аман хүзүүнд хурдалж, “Эрдэнэт” үйлдвэрийн Дулаан цахилгааны төвийн ээлжийн цахилгаанчин, Аймгийн алдарт уяач Ж.Батсайханы хонгор халзан гурвалж, М.Мөнхбаярын үүлэн бор, П.Анарын хар азарга айрагдав. Дараа нь 50 шахам хязаалан гарааны зурхайгаас нэгэн зэрэг хөдөлж Баян-Өндөр сумын уяач Цэвээнсүрэнгийн хээр түрүүлж, Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын уяач Я.Нямдоржийн хүрэн аман хүзүүнд хурдалж, Л.Амарсайханы хар гурвалж, Хөвсгөлийн Тариалангийн Б.Сэр-Одын халзан дөрвөлж, Орхон аймгийн Баян-Өндөр сумын уяач Дамнямсүрэнгийн халзан үрээ таваллаа. Харин шүдлэн насны морьдын уралдаанд 40 гаруй хурдан буян тоосоо өргөснөөс Аймгийн алдарт уяач Ч.Батжаргалын хүрэн магнайд ирж, Ганзоригтын хул аман хүзүүдэж, О.Эрдэнэбаярын халтар, Хөвсгөлийн Тариалан сумын уяач Г.Мөнхболдын хүрэн, “Төгөл групп”-ийн захирал Д.Гантөмөрийн хээр айрагдав. Наадамчин олны хайрыг татсан дааганы уралдаанд 30-аад хүлэг эх рүүгээ зүтгэж уралдсанаас Б.Цэвээнсүрэнгийн хүрэн түрүүлэн, Д.Батхишигийн хүрэн аман хүзүүдэж, Т.Бямбаагийн бор гуравт, Баянхонгор аймгийн уяач Золбоотын хээр дөрөвт, Л.Алтангадасын бор халзан тавд хурдалж унасан хүүхэд, уясан эзнээ баярлуулав. Маргааш соёолон, их насны морьд уралдана.

М.ОДГЭРЭЛ

Үнэлэх
(0 Саналууд)

Сэтгэгдэл бичих

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenettoday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

 

Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн

Олон нийттэй харилцах албаны цахим хуудас

           

 

 

Зургийн цомог