Эрдэнэт үйлдвэрийн ТУЗ-ийн гишүүд найрамдлын сарын хаалтын үйл ажиллагаанд оролцлоо Онцлох

08 11-р сар 2016 12:00
1515 удаа үзсэн

Монгол Оросын найрамдал хамтын ажиллагааны сарын аяны хаалтын үйл ажиллагаа Уурхайчин соёлын ордонд боллоо. Уг ёслолын ажиллагаанд Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд оролцсон нь онлог байв.  Орхон аймгийн хэмжээнд монгол оросын найрамдлын сарын аянг жил бүр зохион байгуулдаг уламжлалтай. Аяны хүрээнд олон ажил зохион байгуулж, монгол оросын найрамдлыг бататган, хоёр орны ёс заншил, үндэсний өв уламжлалыг  харилцан түгээн дэлгэрүүлсэн чухал үйл ажиллагаа болов. Сарын аяны хүрээнд зохион байгуулсан ажлуудыг  дүгнэж, амжилттай оролцсон орос, монгол иргэдийг шагнаж урамшууллаа. Монгол оросын найрамдлын сарын хаалтын үйл ажиллгаанд Орхон аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга  П.Пүрэвлхагва,  ОХУ-аас Орхон аймагт суугаа ерөнхий консул Ракшаев Рыгзын Ракшаевич,  Эрдэнэт үйлдвэрийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн Д.Ганболд, М.Мөнхбаатар, Эрдэнэт үйлдвэрийн ерөнхий захирлын үйл ажиллагаа хариуцсан дэд захирал бөгөөд ерөнхий инженер Д.Даваасамбуу нар  хүрэлцэн ирж монгол оросын хамтын ажиллагааны талаарх  сэтгэгдлээ хуваалцлаа. Монгол оросын найрамдлын сарын хаалтын үйл ажиллагаанд зориулан монгол улсын урлаг соёлын алдартнууд хүрэлцэн ирж уран бүтээлийн тоглолтоо Эрдэнэтчүүдэд өргөн барив.

Сүүлд өөрчлөгдсөн Лхагва, 19 7-р сар 2017 06:59
Үнэлэх
(0 Саналууд)

Мэдээний төрөл

Календарь

« 5-р сар 2019 »
Да Мя Лх Пү Ба Бя Ня
    1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31    

Зургийн цомог