Цахим хуудас

Цахим хуудас


Notice: Undefined property: JObject::$description in C:\inetpub\wwwroot\erdenettoday\templates\ts_newsline\html\com_k2\templates\default\user.php on line 59
Цахим шуудан: This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.

ХМТАЦ-ийн бүтээмжийн зөвлөл 2015 онд хэрэгжсэн шилдэг төслүүдээ саяхан шалгаруулжээ.  Шилдэг төслөөр  ХМТАЦ-ийн Баяжуулах фабрикийн технологийн процессийн удирдлагын автоматжуулсан системийн хэсгийн  Б.Батбаатар ахлагчтай “Автоматжуулалт”, Д.Эрхэмбаяр ахлагчтай “Пресс-2”,  Рентген шуурхай шинжилгээний лабораторийн Ц.Орхон ахлагч-тай “Чанар” дугуйлангийн төсөл шалгарсан талаар цехийн бүтээмжийн чиглүүлэгч Ю.Даваадорж мэдээллээ. Эдгээр төслийг танилцуулж байна.

“Автоматжуулалт” дугуйлан-гийн “Баяжуулах фабрикийн Шүүн хатаах хэсгийн 11-р даралтат шүүл-түүрийн удирдлагын шкафыг шинээр хийх, оператортой холбох” төсөл:
-Баяжуулах фабрикийн Шүүн хатаах хэсгийн  Молибдений баяж-малын 11-р даралтат шүүлтүүрийн удирдлагын Siemens фирмийн S-7 313 маркийн контроллер нь цахилгааны шкафанд байрладаг. Үүнд  үйлчилгээ явуулахад хүндрэлтэй, тэжээл нь цуг салдаг, дэлгэц нь simatic operator panel op-7b жижиг оврын цөөн мөр текст мэдээлэл харуулдаг. Сүлжээгээр операторт холбогддоггүй, ээлжийн  хатаагч ажилчин мастер болон оператортай утсаар холбогдож үүрэг даалгавар авч мэдээлэл дамжуулдаг байсан. Өөрөөр хэлбэл автомат удирдлагын иж бүрэн систем бүр-дээгүй байв. Ингээд удирдлагын шкафыг шинээр хийж, оператортай холбосноор  дугуйлангийн гишүү-дийн  тухайн технологийн процес-сын удирдлагын системийн талаарх мэдлэг батжиж, сигналын бүртгэлээ шинэчлэх боломж гарсан. Түүн дээр ажилладаг ажилчид энэ  ажилд сэтгэл ханамжтай, ажлын байр цэвэрхэн болсон. Оператор, технологич нар  процессын турш параметрүүдийг тасралтгүй хянаснаар гологдол бү-тээгдэхүүн гаргахаас сэргийлэх боломжтой болов. Тусдаа удирдлагын  шкафтай болсноор засвар үйлчилгээ хийхэд бусдын ажилд саад болохгүй, аюулгүй ажиллагаа  эрс дээшилсэн.
“Пресс-2”   дугуйлангийн    “Зэсийн баяжмалын 8, 9, 10-р дарал-тат шүүлтүүрийн технологийн процессын дамжлага дахь мате-риалын хуваарилах хайрцгийг автоматжуулах” төсөл:
-Даралтат  шүүлтүүрийн нэг удаа хатаах хугацаа 16-18 минут байх үед материалын чан-ийн дүүргэлтийг гараар хуваарилахад 3-5мин зарцуул-даг. 2 даралтат шүүлтүүр ажиллах  үед 2 чан-ийн  хооронд хуваарилалт хийхийн тулд хатаагч ажилтан  биеийн хүч ихээр зарцуулдаг бай-сан. Хуваарилалтыг цаг тухайд нь хийгээгүйгээс болж чан хоосрох, даралтат шүүлтүүр түр хугацаагаар саатдаг байсан.
Хатаагч  нэг ээлжинд чан дээр хуваарилах механизмыг нээж хаахад ойролцоогоор 4  цаг  зарцуулдаг  байсан.   Энэ   байдлыг   засахаар    дээрх төслийг хэрэгжүүлсэн. Энэ хүрээнд ашиглахаа больсон гүйцэтгэх меха-низмыг засварлан улмаар № 64, 65-р чан-ийн хооронд материалыг хуваарилахдаа бүрэн автоматаар ажиллах шкаф угсарсан. Төсөл хэрэгжүүлснээр хөдөлмөр хөнгөвч-лөн,  сул зогсолтыг арилгасан. Тоног төхөөрөмжийн ашиглалтын хэвийн жигд ажиллагааг ханган  насжилтыг уртасгах, материал хэмнэх ач хол-богдолтой юм.
“Чанар” дугуйлангийн “АР-31М анализаторын шинжилгээний дээжийн ирэх явцыг сайжруулах нь” төсөл:
-Хүдэр баяжуулах технологийн үйл ажиллагааг удирдан явуулахад технологийн бүтээгдэхүүний метал-лын агуулгыг шингэн дээжийн АР-31М анализатораар шуурхай тодорхойлох шаардлагатай байдаг. Энэ шаардлагыг хангахын тулд технологийн бүтээгдэхүүний урс-галаас сорьц авах зориулалттай АР-31М анализатортай холбогдсон автоматаар дээж авах, дамжуулах тоног төхөөрөмжийн систем ажилладаг.   
Баяжуулах фабрикийн I-VI ээлж, селекцийн хэсгийн технологийн урсгалд  36 цэгт  автоматаар дээж авч,  30 минут тутам лабораторит илгээдэг.  
Бүх дээж авагч нь жижүүрийн ажилтны гараар тохируулж өгсөн тооны дагуу урсгалаас автоматаар дээж хутгаж аваад түүнийг БОП-3 төрлийн цуглуулах станцад юүлдэг. Боловсруулж буй хүдрийн хэмжээ, тээрэм болон хөвүүлэн баяжуулах машины ажиллагаа зэргээс хамааран  технологийн бүтээгдэхүүний урс-галын түвшин багасах, хэлбэлзэх тохиолдолд цуглуулах станцад дээж  дутуу ирдэг. Энэ нь  шинжилгээний дүнд сөргөөр   нөлөөлдөг. Энэ дутагд-лыг арилгахын тулд цуглуулах станц, болон АР-31М анализаторын насосуудад шинээр түвшний датчик суурилуулсан. Дээж цуглуулах стан-цын  дүүргэлт дутуу тохиолдолд автоматаар хутгаж авах үйлдэл  хийгдсээр байх ба түвшин дүүрч датчик дохио өгөхөд зогсоно. Ингэж БОП-3 станцад датчик суурилуулж түүнийг контролерт холбож, дээж хутгах үйлдлийг програмчилснаар дээж авах тоног төхөөрөмжүүдийн найдвартай, хэвийн ажиллагааг хангаж АР-31М анализаторт дээж ирэх явцыг  сайжруулна.  Ингэснээр  шинжилгээний үр дүн үнэн зөв гарч, улмаар технологийн процессыг  удирдахад  ихээхэн  ач холбогдолтой болсон.



 

Баяжуулах фабрикийн Өргөх механизмын албаны Г.Энхтайван ахлагчтай “Цахим өргүүр”, Цахилгаан хөтлүүр автоматжуулал-тын хэсгийн Г.Түвшин ахлагчтай “Энергомастер” бүтээмж чанарын дугуйлангууд Өөрөө нунтаглах хэсгийн 151-р кранд  соронзон шайбны удирдлагын шкаф  шинээр угсарч тохируулах төсөлт ажил хийжээ. Энэ талаар тус төслийн санаачлагч, удирдагч Баяжуулах фабрикийн Өргөх механизмын албаны автоматикийн инженер Г.Энхтайванаас тодрууллаа. 

-Та бүхний төслийн санаа хэрхэн төрсөн бэ?
 -БФ-ийн Өөрөө нунтаглах хэс-гийг өргөтгөсөнтэй холбоотойгоор 3-р ээлжийн том, жижиг 2 тээрэмд ган бөөрөнцөг хийх зориулалттай   кран зайлшгүй шаардлагатай болсон. Ган бөөрөнцөг  зөөх зориулалттай  соронзон шайбтай краныг худалдаж авахад маш өндөр үнэтэй. Бид ярилцаад эдийн  засгийн хямралтай  энэ үед хуучин кран ашиглан сорон-зон шайбтай краныг тоноглох боломжтой гэсэн шийдэлд хүрсэн.
-Энэ ажлыг хийхэд ямар ажиллагаа шаардагдсан бэ?
-1989 онд ӨНХ хэсэгт угсарсан 10 тн-ын даацтай 151  дугаартай гүүрэн кран байдаг. Энэ  краныг өргөтгөлийн хойд зах руу  шилжүүлэн шинээр соронзон шайбтай болгож, соронзон шайбны удирдлагын шкаф угсарч, тохируулж тавихаар зорьж, ажлын төлөвлөгөө гаргасан. Соронзон шайбтай кран нь тусгай тоноглол хийцтэйгээр үйлдвэрлэгддэг. Иймээс өөрсдийн нөөц бололцоогоор соронзон шайбны удирдлагыг уг-сарч  тохируулан, програмчлал хийх болсон. Энэ ажлыг гүйцэтгэхэд бидэнд соронзон шайбны удирдлагын шкаф, соронзон шайб, кабель эвхэх барабан шаардлагатай болсон.   
-Соронзон шайбны удирдлагын шкаф, соронзон шайб зэргийг хэрхэн шийдэв?
-Соронзон шайбны удирдлагын шкаф  худалдаж  авахад  21  мянган   ам.доллар буюу 41 сая 832 мянган төгрөг болох тооцоо гарсан. Бид   соронзон шайбны удирдлагын  шкафыг  дотоод нөөц бололцоогоо ашиглан  бага зардлаар угсрах болом-жийг судалсан. Хамгийн дөхөмтэйгээр хийх нь синхрон хөдөлгүүрийн воз-будителийн шкаф ашиглах байсан. Ингээд судлахад Эрчим хүчний  цехийн ус өргөх станцуудад  синхрон хөдөлгүүрийн возбудитель ТЭП-400-г ашиглаж байсан. Ус өргөх станцуудад асинхрон хөдөлгүүр тавьсан тул  возбудитель ашиглахаа больсон. Иймээс олон жил МТХБ-ын агуулахад хадгалагдсан нөөцний  10   возбудителийг  актлуулж авсан. Үүнийг соронзон шайбанд зориулан угсарч, стэнд дээр туршиж үр дүнг баталгаажуулсан юм. Соронзон шайбыг манайд хийх боломжгүй тул  8000 $ буюу 15 сая 936 мянган  төгрөгөөр  захиалан авсан.  Кабель эвхэх дамарны араа шүд механик хийцийн зургийг ИЗТТ-өөр, эд ангиу-дыг ЗМЗ-д захиалан хийлгэсэн. Эдгээрт 4 сая төгрөг зарцуулсан.
-Кранд аюулгүй ажиллагааг хангах үүднээс хяналтын албаар баталгаажуулсан байх?
-Кран дээр хийсэн угсралт тохируулгад  ЗУЦ-ийн тохируулагч инженерүүд хэмжилт,  туршилт  хийж,
ӨТММ-ын хяналтын албаар батал-гаажуулсан.
-Одоо хэвийн ажиллаж байгаа юу? Энэ төслийг хэрэгжүүлэхэд ямар цаг хугацаа зарцуулсан бэ?
-Бид шуурхай ажиллаж, судалгаа, захиалга, угсралт, тохируулга, тур-шилтыг 4 сарын хугацаанд гүйцэтгэж, өнгөрсөн оны 8-р сард ажилд оруулсан. Одоог хүртэл кранд эвдрэл гэмтэл гарахгүй, сул зогсолтгүйгээр хэвийн ажиллаж байна. Бидний төсөлт ажил маш оновчтой, цаг үеэ олсон ажил болсонд бид их баяртай байгаа.
-Соронзон шайбтай кран ямар үнэтэй вэ?
-Соронзон шайбтай краныг худалдан авах  үнэ өртгийг судалж үзэхэд ОХУ-ын зах зээл дээр арай хямд буюу 14 сая 303000 рубль  буюу тээвэрлэлт угсралтын зардалтайгаа  429 сая 90 мянган  төгрөгөөр  манайд нийлүүлэгдэхээр байсан.  Бусад орны  зах зээл дээр  бүр ч өндөр үнэтэй, цаг хугацаа,  тээврийн зардал  их зарцуулах юм билээ.
-Эдийн засгийн үр ашгийг нь тооцож үзвэл?
-Зориулалтын соронзон шайбтай краныг  429 сая 90 мянган төгрөгөөр  худалдаж авах байсныг  бид дотоод нөөц бололцоогоо ашиглан 19 сая 936 мянган төгрөгөөр тоноглож, үйлд-вэрт 406 сая 154 мянган  төгрөгийн хэмнэлт гаргалаа. Бид энэ бүх ажлыг чанартай, хямд зардал гарган  гүйцэтгэсэндээ сэтгэл хангалуун байна.
-Эдийн засгийн өндөр үр ашигтай төсөл болжээ. Төслийн ач холбогдол юу вэ?
-Төсөл маань олон талын ач холбогдолтой. Мэдээж импорт орлох бүтээгдэхүүн, зардал ихээхэн хэмнэс-нээрээ хамгийн их ач тустай. Түүнээс гадна тоног төхөөрөмж, машин механизмын механик болон бусад шалтгаантай сул зогсолтыг тодорхой хэмжээгээр багасгана. Засварын зардал хэмнэснээр эдийн засгийн үр ашиг авчирна. Бусад цех нэгжид нэвтрүүлэх боломжтой. Энэхүү тоноглолыг хийснээр манай хамт олонд улам ихийг хийх урам, сэдэл төрүүлсэн.
-Та бүхний шинийг санаачлан бүтээх их үйлсэд амжилт хүсье.
-Баярлалаа.



 

Энэ оны 4-р сараас 11 сар хүртэлх хугацаанд “Эко орчин-2016” уралдаан зохион байгуулахаар боллоо. Үйлдвэрийн Ерөнхий захирлын 143 тоот тушаалын дагуу байгаль орчноо нөхөн сэргээх, зохистой ашиглах, хамгаалах, компанийн ажилчдын байгаль орчинд хандах хандлагыг сайжруулах, бүтээлч сэтгэхүйг хөгжүүлэх зорилгоор энэ уралдааныг зарлажээ. Энэ ажлын хүрээнд 2016 оны Эрдэнэт үйлдвэрийн байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөө, хэмжилт шинжилгээний хөтөлбөрт тусгасан арга хэмжээний хэрэгжилтийг хангах, үйлдвэрийн бүсийн ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, нөхөн сэргээх, хог хаягдлын менежментийг сайжруулах ажилд компанийн цех, нэгжийн хамт олныг өргөнөөр оролцуулах юм. Технологийн дагуу тарьсан мод, арчилгаа усалгаа, цех, нэгжийн гадна талбайн тохижилт, орчны зүлэгжүүлэлт, шинээр санаачилж хийсэн ажил, хогийн сав байршуулсан байдал зэргийг шүүгчид харгалзаж 100 хүртлэх оноо өгч уралдааныг дүгнэх ажээ.




 

Эрдэнэт үйлдвэрийн ажилчид, ахма-дууд, МШӨ-ний улмаас хөдөлмөрийн чадвар алдалтын хувь  тогтоолгосон хүмүүсийг Медипас эмнэлэгт эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах тухай Ерөнхий захирлын А/140 тоот тушаал гарсан. Үүнтэй холбогдуулан Медипас эмнэлгийн Урьд-чилан сэргийлэх үзлэг, эрүүл  мэндийг  хамгаалах албаны дарга Т.Мягмар-сүрэнгээс үйлчилгээний онцлогийн та-лаар тодрууллаа.

-Танай эмнэлгийн урьдчилан сэргийлэх үзлэгийн онцлог юу вэ?
-Манай эмнэлэг  нь япон эм-нэлгүүдээс иргэдэд эмнэлгийн урьд-чилан сэргийлэх үзлэг явуулдаг аргачлал удирдамжийн дагуу анх удаа Монгол хүмүүст үйлчлэх гэж байна. Манай эмнэлгийн Урьд-чилан сэргийлэх төвд уг үзлэг хийгдэнэ. Үзлэг эхлэхээс 2-3 хоно-гийн өмнө үйлчлүүлэгчдийн гарт зааварчилга, асуумж өгч үзлэгт орох бэлтгэл хангуулна. Үзлэг шинжилгээнд орсноос 10-14 хоно-гийн дараа үйлчлүүлэгчийн гарт битүүмжилсэн дүгнэлт хүргүүлнэ. Мөн ЭМ-ийн сайдын 2015 оны 340 тоот тушаалын дагуу тодорхой мэдээллийг байгууллагад нь хүр-гүүлнэ. Байгууллагад хүргүүлэх, хувь хүнд өгөх мэдээлэл ялгаатай. Хувь хүнд өөрийн эрүүл мэнд, хувь хүний нууцтай холбоотой мэдээлэл, цаашид хэрхэн анхаарах, заавар зөвлөмжтэй дэлгэрэнгүй байдлаар хүргүүлнэ.
-Медипас эмнэлэг Эрдэнэт үйлдвэрийн ажиллагчдад ямар хөнгөлөлт үзүүлэх вэ?
-Медипас эмнэлэг Эрдэнэт үйлд-вэрийн ажиллагчдад хөнгөлөлт-тэй үйлчлэх хэд хэдэн заалт бий. Тухайлбал, Мэргэжлээс  шалтгаалах өвчний улмаас хөдөлмөрийн чад-вараа алдсан хүмүүс эмнэлгийн шинжилгээ, үйлчилгээнд жилд 2 удаа, үйлдвэрийн ажиллагчид жилд 1 удаа үзлэгт үйлдвэрийн зардлаар хамрагдана.  Ажиллагчид урьдчилан сэргийлэх үзлэгт тодорхой багцаар шинжилгээ хийлгэхээс гадна,  урьдчилан сэргийлэх үзлэгээс гадуур өөрийн-хөө хүсэлт, эмчийн зөвлөмжөөр нарийвчилсан өндөр технологийн шинжилгээ хийлгэхэд тодорхой хөнгөлөлт үзүүлэх заалт байгаа.
-Манай үйлдвэрийнхэн  урьд-чилан сэргийлэх үзлэгт ямар шинжилгээ, үйлчилгээ хийлгэх вэ?
-Манай Урьдчилан сэргийлэх үзлэгийн төв  жилд 10000 орчим хүнд үйлчлэх хүчин чадалтай. Өдөрт 40-50 хүнд үйлчлэх боломжтой.  Бид Эрдэнэт үйлдвэрийн ажиллагчид, ахмад, МШӨ-ний улмаас хөдөлмө-рийн чадвар алдагчдад олон төрлийн шинжилгээ хийж  үйлчилнэ. Хүлээн авах хэсэг дээр  иргэний үнэмлэхээр  манай эмнэлгээр үйлчлүүлэх цахим карт өгнө. Түүн дээр өтгөний болон шээсний шинжилгээг урьд өдөр нь өгсөн зааварчилгааны хамт хүлээн авч, бүртгэсний дараа асуумжийн хэсэгт очно. Түүний дараа амин үзүүлэлтүүдийг хэмжинэ. Даралт, пульс, биеийн жин, биеийн хэмжилт хийж, цусаа авахуулах ёстой. Биеийн хэмжилт хийхээс өмнө 5-10 минут сууж амарна. Ингэснээр даралтыг зөв хэмжих боломжтой болно. Цус авсны дараа сонсголын бичлэг  хийнэ. Сонсголын бичлэгийн дараа нүдний үзлэгт орно. Нүдийг бид нүдний хараа, өнгө ялгалт, нүдний уг, даралт гэсэн 4 үе шатаар үзнэ.  Нүдэнд эм дусааж хүүхэн харааг өргөсгөж даралт үздэг байсан бол манайд ингэхгүйгээр үздэг  аппарат  бий.  Мөн  зүрхний бичлэг хийнэ. Артерийн судасны нарийслыг үздэг орчин үеийн аппаратаар 30-аас дээш насны эрэгтэй, 40-өөс дээш насны эмэгтэйчүүдийг үзнэ. Энэ нь гаж нөлөө үзүүлэхгүй, зовиур өгөхгүйгээр үздэг сүүлийн үеийн аргын нэг. Үүгээр судасны хатуурлыг оношлохоос гадна эмчилгээний үр дүнг эргэж хянах боломжтой. Хэвлийн 3Д, 4Д  ЭХО-оор  түрүү булчирхай, эмэгтэйчүүдийн өвчлөлөөс гадна хэвлийн эрхтэнүүдийн өвчнийг илрүүлнэ. Мөн уушгины багтаамж үзэх шинжилгээг багтаасан. Цээжний рентген зургаар уушгины болон зүрхний эмгэг байгаа эсэхийг 2 проекцоор рентген зургаар харна. Доргион чичиргээтэй нөхцөлд ажил-ладаг хүмүүст ууц нуруу мэдрэл дагасан өвдөлт их байдаг болохоор ууц нурууны рентген зургийг 2 проекцоор харна. Лабораторийн шинжилгээг олон үзүүлэлтээр авч үзэх  зорилт тавьж ажиллаж байгаа. Захын цусны шинжилгээ, цусны дэлгэрэнгүй шинжилгээгээр цус  багадалтаас гадна  цусны үрэвслийн маркеруудыг үзнэ. Шээсний шин-жилгээ гэхэд тунадасын болон тестийн шинжилгээ 2-уулаа хийгдэж байгаагаараа онцлог, илүү олон мэдээлэлтэй. Энэ нь бөөр  давсагнаас болж гэмтэж үү, өөр эрхтэнээс үү гэдгийг эхний байдлаар харах боломжтой шинжилгээ юм. Вирусын маркер В, С-г тоон үзүүлэлтээр үзэж байгаа. Энэ нь В, С вирусыг тухайн үед эмчилгээ шаардлагатай байна уу, эмчилгээний дараа хэд болсныг хянах зориулалттай.  40-өөс дээш насныханд дурангийн, 50-иас дээш насныханд бүдүүн гэдэсний дурангийн шинжилгээ хийнэ. Манай  улсад  хоол боловсруулах өвчний хавдар хожуу үедээ оношлогдож байгаа. Үүнийг илрүүлэх зорилгоор дээрх насны хүмүүсийг дурангийн багцад оруулж байна. Өөх тос, саахарын  үзүүлэлтийг үзнэ. Мөн  ясны сийрэгжилт, кальцын хэмжээ, элэгний үйл ажиллагаа, уургийн задралын бүтээгдэхүүн, шээсний хүчил, тулай өвчтэй эсэхийг үзэж байгаа. Дээрх өвчин судсыг ихээр гэмтээдэг.  Судас гэмтсэн тохиолдолд зүрхний амин чухал эрхтэнүүдийн гэмтэл үүсдэг учраас энэ бүхнийг эхэлж үзээд, эмчилвэл урьдчилан сэргийлэх үзлэгийн үр дүн  харагдах  юм. Бас нэг шинэ үзүүлэлтээр  бөөр хэвийн ажиллаж байгаа эсэхийг үзэх юм. Саахараас юмуу өөх тосны ачааллаас болж бөөр гэмтжээ гэдгийг эрт хэлж өгөх учраас тухайн хүн эрт засах боломжтой. Эдгээрийг оруулж өгсөн нь манай багцын онцлог. Бусад шинжилгээ өгөх үйл ажиллагаа нээлттэй байгаа.





 

Нийгмийн даатгалын системийн хэмжээнд 2016 оныг “Ажил олгогч, даатгуулагчийг дэмжих жил” болгон зарласан. Энэ сарын 25-нд Нийслэлийн ажил олгогчдын Анхдугаар зөвлөгөөн Улаанбаатар хотноо болж  1000 аж ахуйн нэгж, байгууллагыг оролцуулсан юм. Тус анхдугаар зөвлөгөөнд Нийгмийн даатгалын байгууллагын 2012-2016 онд хийж хэрэгжүүлсэн ажлыг танилцуулж, Нийгмийн даатгалын оны шилдэг шимтгэл төлөгч ажил олгогчдыг шалгаруулан, шагнаж урамшууллаа. 2015 онд Нийгмийн даатгалын байгууллага 41.6 мянган ажил олгогчийг шимтгэл төлөгчөөр бүртгэсэн байна. Ажил олгогчдын дундаас Нийгмийн даатгалын хууль тогтоомжийг хэрэгжүүлж, даатгуулагч иргэдийн нийгмийн баталгааг ханган, нийгэм эдийн засгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан шимтгэл төлөгч 11 байгууллагыг шалгаруулсаны шилдгийн шилдгээр Эрдэнэт үйлдвэр ХХК, шилдэг шимтгэл төлөгч байгууллагаар “ҮНДЭСНИЙ ТЭРГҮҮЛЭГЧ АЖИЛ ОЛГОГЧ-НИЙГМИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛ ТӨЛӨГЧ”-өөр өргөмжлөн батламж гардууллаа.  Энэ оны үндэсний шилдэг 11 ажил олгогчоор: "Эрдэнэт үйлдвэр" ХХК, “Оюу толгой” ХХК,“Мобиком корпораци” ХХК, Худалдаа хөгжлийн банк, Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц ТӨХК, МИАТ ТӨХК, Дулааны гуравдугаар цахилгаан станц ТӨХК зэрэг байгууллагууд шалгарчээ.

Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн 2015 оны  “Мэдлэг-технологи-инновацийн үйлдвэрлэл, Оюуны өмч -  инновацийн арилжаа” уриан дор болсон 1000 инженерийн зөвлөлгөөний хаалтын  үеэр шилдэг инновацийн төсөл хэрэгжүүлэгч баг, хамт олныг  Ерөнхий захирлын нэрэмжит Инноватор цом, өргөмжлөл, 30 сая  төгрөгөөр шагнасан. Энэ нь Шинжлэх ухаан, техник технологийн дэвшлийг үйлдвэрлэлд нэвтрүүлэхэд дорвитой хувь нэмэр оруулсан мэргэжилтэн, инженер техникийн ажилтнуудын мэдлэг, ур чадварыг бодитойгоор үнэлсэн чухал үйл явдал болсон билээ.
Ерөнхий захирлын 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/656 дугаар тушаалаар Ерөнхий захирлын нэрэмжит ИННОВАТОР цомын эзэн баг, хамт олныг шалгаруулах, урамшуулах журам батлагдсан. Хөгжлийн хэлтсийн Инновацийн төв нь Инноватор-2016 цомд нэр дэвшсэн бүтээлүүдийг журмын дагуу хүлээн авч, судалгаа, тооцоог гүйцэтгэж байна.
Удахгүй болох “Шинжлэх ухаан-Үйлдвэрлэлд” сэдэвт 1000 инженерийн зөвлөлгөөнийн үеэр Инноватор-2016 цомын эзэн баг, хамт олон шалгарч 100 сая  хүртэлх төгрөгөөр шагнагдах юм.   


 

Боловсролын үнэлгээний төвөөс энэ оны элсэлтийн ерөнхий шалгалтын хуваарийг гаргажээ. Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл хоёрдугаар сарын 15-наас орон даяар эхэлсэн бөгөөд дөрөвдүгээр сарын 25-ны оройн 18:00 цагт дуусна.
Харин шалгалтууд зургаадугаар сарын 15-наас эхлэн 19-нийг хүртэл доорх хуваарийн дагуу явагдах юм. Энэ жил ЕБС-ийг 36,207 сурагч төгсч буй. Мөн өнгөрсөн жилийн төгсөгчидтэй нийлээд 40 мянга гаруй сурагч ЭЕШ өгөх юм.


 

2016 оны гуравдугаар сарын 29-наас дөрөвдүгээр сарын 2-нийг хүртэлх
 цаг агаарын урьдчилсан төлөв
29-нд баруун зүгийн нутгийн хойд хэсгээр, 30-нд баруун зүгийн нутаг, төвийн нутгийн зарим газраар, 31-нд ихэнх нутгаар, 1-нд нутгийн зүүн хагаст  хур тунадас, нойтон цас орно. Салхи 29-нд Алтайн салбар уулсаар, 30,31-нд зарим газраар, 1-нд говь, талын нутгаар секундэд 16-18 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Хугацааны эхээр Завхан голын эх, Увс нуурын болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 6-11 хэм хүйтэн, өдөртөө 3 хэм дулаанаас 2 хэм хүйтэн, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын сав газраар шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 4-9 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 15-20 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 4 хэм хүйтнээс 1 хэм дулаан, өдөртөө 10-15 хэм дулаан байна. 31-нд нутгийн хойд хэсгээр, 1-нд ихэнх нутгаар сэрүүснэ.

Эрдэнэтийн дулааны цахилгаан станц төрийн өмчит хувьцаат компаний үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэх өргөтгөлийн ажлын шав тавих ёслол өнөөдөр боллоо. Орхон аймгийн дулааны цахилгаан станц байгуулагдаад 29 дэх жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна. Дулааны цахилгаан станцын хүчин чадлыг  СС-50 мигаватын турбогенератороор өргөтгөх ажил нэг жилийн турш үргэлжилнэ. Нийт 53 сая долларын төсөвтэй юм байна.  Дулааны станцыг өргөтгөснөөр 2040 он хүртэл хотын цахилгаан дулааны хэрэгцээг найдвартай хангах боломжтой болно.

 

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр, Зэвсэгт хүчний 95 жилийн ой, Казах түмний Наурызын баярыг тохиолдуулан Ерөнхийлагч шагнал гардуулсан юм. Батлан хамгаалах, эрүүл мэнд, боловсрол, спорт, мал аж ахуй, зам тээвэр, барилга, хууль эрхзүй болон аж үйлдвэрийн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан хүмүүст Монгол Улсын гавьяат цол хүртээлээ.
 
Орхон аймгийн Баян-Өндөр сумын иргэн, төр захиргааны байгууллагын ахмад ажилтан Догсомын Тогоочийг Монгол Улсын аж үйлдвэрийн гавьяат ажилтан цолоор шагнасан байна.

Мэдээний төрөл

Календарь

« 2-р сар 2020 »
Да Мя Лх Пү Ба Бя Ня
          1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29  

Зургийн цомог