Үйлдвэрийн бүс дэх зам талбайд ариутгал, халдваргүйтгэлийг тогтмол хийнэ Онцлох

16 3-р сар 2020 12:00
219 удаа үзсэн

Дэлхийн олон улсад тархаж, хүн төрөлхтнийг түгшээж буй шинэтөрлийн коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх, хамгаалах талаар гаргасан Улсын онцгой комиссын чиглэлийн дагуу Эрдэнэт үйлдвэр өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. Үүний хүрээнд үйлдвэрийн бүх цех нэгжийн ажлын байранд ариутгал, халдваргүйтгэлийг холбогдох мэргэжлийн байгууллагууд хамтран гүйцэтгэж буй. Тэгвэл үйлдвэрийн бүс дэх зам, ойр орчмын  гадаах талбайд ариутгал, халдваргүйтгэлийн ажлыг Эрдэнэт үйлдвэрийн Гамшгаас хамгаалах штаб, Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 058 дугаар ангийн албан хаагчид зохион байгуулж байна. Мөн үйлдвэрийн ажилчдын өглөө, өдөр, оройн ээлжийн бүх автобусанд ариутгал халдваргүйтгэлийг тогтмол хийж байгаа гэж Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 058 дугаар ангийн захирагч А.Отгонбаяр хэлэв.

Ариутгал, халдваргүйтгэл болон ажилтнуудын биеийн халууныг хэмжих явцад амны хаалт зүүх, гар болон бусад эд зүйлсийг ариутгах хэвшил жигдэрч байгаа хэдий ч тухайн ажилтан ажлын үнэмлэх, бичиг баримтаа тогтмол биедээ авч явахыг Онцгой байдлын албанаас анхаарууллаа. Ингэснээр үйлдвэрийн ажилтан бүр коронавирусээс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд эмх цэгцтэй, бүрэн дүүрэн хамрагдаж, болзошгүй аюулаас хамтдаа сэргийлэх боломжтойг Гамшгаас хамгаалах штабын ажилтан онцлов.

М.Балжинням

Фото: Б.Ялалт

 

Сүүлд өөрчлөгдсөн Даваа, 16 3-р сар 2020 08:19
Үнэлэх
(0 Саналууд)

Мэдээний төрөл

Календарь

« 7-р сар 2020 »
Да Мя Лх Пү Ба Бя Ня
    1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31    

Зургийн цомог