УОК: Улаанбаатар хотоос болон аймгуудаас гарах хөдөлгөөнийг зогсоох шийдвэр гаргалаа Онцлох

10 3-р сар 2020 12:00
372 удаа үзсэн

Монгол Улсад шинэ төрлийн коронавируст халдварын анхны тохиолдол Дорноговь аймагт илэрсэн талаар Улсын онцгой комисс мэдээллээ.
Тиймээс Улаанбаатар хот руу орох, хотоос гарах хөдөлгөөнийг, аймаг сумаас гарах болон хот хоорондын зорчигч тээвэр, суудлын галт тэрэг, орон нутгийн хуваарьт нислэгийг өнөөдрөөс эхлэн ирэх даваа гараг буюу гуравдугаар сарын 16-ны 07:00 цаг хүртэл түр зогсоох шийдвэрийг Улсын онцгой комисс өнөөдөр өглөө 06.00 цагт хийсэн шуурхай хуралдааны үеэр шийдвэрлэлээ.

Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан:

"Монгол Улсад олон улсын нислэгийн хоёр урсгал, төмөр замын олон улсын урсгал, авто замын олон улсын тээврийн хойд хилийн урсгал нээлттэй байгаа. Цагаан сар өнгөрсний дараа хөдөлгөөнийг нээсэн. Нэгдүгээр хавьтлын хүмүүс ийш тийш тарах магадлалтай учраас бид аймаг хотын хөдөлгөөнийг хязгаарлаж байна" гэлээ.  

 
Сүүлд өөрчлөгдсөн Мягмар, 10 3-р сар 2020 00:57
Үнэлэх
(0 Саналууд)

Мэдээний төрөл

Календарь

« 5-р сар 2020 »
Да Мя Лх Пү Ба Бя Ня
        1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31

Зургийн цомог