“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн захиргаа, удирдлагын багийнхан Эрдэнэт үйлдвэрт ажиллалаа Онцлох

19 11-р сар 2019 12:00
199 удаа үзсэн

     “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэн, “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг нарын үзэглэсэн хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд туршлага солилцох уулзалтыг зохион байгуулсаар байна. “Эрдэнэс-Тавантолгой” ХК-иас энэ удаад 31 хүний бүрэлдэхүүнтэй Улаанбаатар хот дахь Захиргааны багийнхан хүрэлцэн ирж, захиргаа, хүний нөөц, маркетингийн чиглэлээр хийж хэрэгжүүлж буй Эрдэнэт үйлдвэрийн тэргүүн туршлагаас судаллаа. Мэдлэг мэдээллээ харилцан солилцож, шилдэг арга туршлагаасаа хуваалцаж байгаа эдгээр уулзалтын эцсийн зорилго нь Монголын уул уурхайн салбарын чадавхийг дээшлүүлэх, хариуцлагатай уул уурхайг төлөвшүүлэхэд чиглэж байгаа юм. Энэ ч утгаараа Эрдэнэт үйлдвэрээс мэргэжлийнхээ хүрээнд туршлага судлахаас гадна орон нутагт спорт, соёл урлаг, эрүүл мэнд, зөөлөн оёдлын салбарт хэрхэн хөрөнгө оруулалт хийж, нийгмийн цехүүдийг цогцоор нь авч яваа тэргүүн туршлагыг олж харах, үзэж танилцах нь цаашдын хэрэгжүүлэх ажлуудад үнэтэй санаа өгснийг зочид онцлон хэлж байлаа.

И.Чинтогтох

Фото: Б.Баттөгс

Сүүлд өөрчлөгдсөн Лхагва, 20 11-р сар 2019 01:03
Үнэлэх
(0 Саналууд)

Мэдээний төрөл

Календарь

« 12-р сар 2019 »
Да Мя Лх Пү Ба Бя Ня
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31          

Зургийн цомог