Амьдралын утга учир нь үнэ цэнэтэй, аз жаргалтай итгэл төгс хүн байхад оршино Онцлох

20 8-р сар 2019 12:00
91 удаа үзсэн

“Эрдэнэ Зая бандида Гончиг сүмлин” хийд, “Срайдорж номун хан” сан, “Цогт Цагийн Хүрдэн” соёлын төвөөс хамтран “АМЬДРАЛЫН УТГА УЧИР БА ХҮМҮҮНИЙ ҮНЭ ЦЭНЭ” сэдвээр сүсэгтэн олонд лекц зохион байгуулах гэж байна. Амьдралын утга учир, хүмүүний үнэ цэнэ, жаргал зовлон, сайн мууг хэрхэн таних, хэрхэн өөртөө итгэл төгс болох тухай зөвлөгөө мэдээллийг үнэ төлбөргүй өгөх юм. Түүнчлэн аз жаргалтай амьдрах арга замын тухай жишээ баримтад тулгуурлан сонирхолтойгоор өгүүлэх болно гэж зохион байгуулагчид мэдээллээ. Энэ лекцийг “Цогт Цагийн Хүрдэн” соёлын төвийн багш, Буддын гүн ухааны магистр Бэхийн Дарамбазар унших юм. Сүсэгтэн олон та бүхэн түүний “Хувь хүний хөгжлийн тухай” болон Бясалгалын холбогдолтой номуудыг энэ үеэр худалдан авах боломжтой. “АМЬДРАЛЫН УТГА УЧИР БА ХҮМҮҮНИЙ ҮНЭ ЦЭНЭ” лекц энэ сарын 23-нд Эрдэнэт үйлдвэрийн Соёл, урлагийн цогцолборын их танхимд болно. 

 А.Бямбамаа

Сүүлд өөрчлөгдсөн Мягмар, 20 8-р сар 2019 03:02
Үнэлэх
(1 Санал)

Мэдээний төрөл

Календарь

« 10-р сар 2019 »
Да Мя Лх Пү Ба Бя Ня
  1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31      

Зургийн цомог