Уурхайчид наймдугаар сарын эхний 10 хоногийн төлөвлөгөөг 100-122.3 хувийн гүйцэтгэлтэй биелүүлжээ Онцлох

12 8-р сар 2019 12:00
246 удаа үзсэн

   Баялаг бүтээгч Эрдэнэт үйлдвэрийн бүтээлч хамт олон оны эхнээс өнөөдрийг хүртэлх хугацаанд үйлдвэрлэлийн төлөвлөгөөт үзүүлэлтүүдийг биелүүлэн амжилттай ажиллаж байна. Энэ сарын 10-нд маркшейдер хэмжилт хийж наймдугаар сарын эхний арав хоногийн үйлдвэрлэлийн төлөвлөгөөний бодит гүйцэтгэлийг хэлэлцлээ.
   Тайлант хугацаанд уулын цул гаргалт 111.1 хувь, хөрс хуулалт 122.3 хувь, хүдэр олборлолт 104.5 хувь, хүдэр боловсруулалт 102.3 хувиар тус тус биелжээ. Металл авалт зэсээр 100.0 хувь, молибденоор 82.9 хувь, баяжмал дахь металлын агуулга зэсээр 101.0 хувь, молибденоор 104.1 хувь биелжээ.
   Харин ачигдсан зэсийн баяжмалын чанар 101.0 хувь бол ачигдсан зэсийн баяжмал дахь металл 105.3 хувьтай байна. Ийнхүү наймдугаар сарын эхний арав хоногийн байдлаар үйлдвэрлэлийн үндсэн үзүүлэлтийн гүйцэтгэл 100-122.3 хувийн биелэлтэй байна.

                                        А.Бямбамаа

Үнэлэх
(0 Саналууд)

Мэдээний төрөл

Календарь

« 9-р сар 2019 »
Да Мя Лх Пү Ба Бя Ня
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30            

Зургийн цомог