Ажлын байраа аюулгүй, ая тухтай байдлаар тохижуулжээ Онцлох

02 7-р сар 2019 12:00
407 удаа үзсэн

   Автотээврийн цехийн Технологийн тээврийн автомашины засварын хэсгийнхэн “Өглөөний ХАБ” үйл ажиллагааны хүрээнд хоёр дахь ажлын байраа тохижуулжээ. Ажлын байр бол аюул осолгүй ажиллах талбар хэмээн үзсэн Мотор агрегатын бригадын хамт олон сэтгэл зүтгэл гарган, үлгэр жишээ ажиллаж байна. Тэд хаягдал төмрөөр хийсэн эргэдэг сандал, шилэн тавцантай ширээ, автомат удирдлагатай хөшиг, гоёмсог цаг, ханын чимэглэл, номын тавиур гээд нүдэнд тусах олон зүйлийг урлан бүтээжээ. Нарийн ажиллагаатай ангилан ялгалтын өрөөг тохижуулж дуусаад, дараагийн ажлын байраа өнгө үзэмжтэй болгоход анхаарна гэдгээ тус бригадын мастер Т.Ганболд хэллээ. “Өглөөний ХАБ”-аар дамжуулан бүтээлч санаачилга өрнөсөөр байна.  

И.Чинтогтох
Фото: Б.Баттөгс

      

      

     

Сүүлд өөрчлөгдсөн Мягмар, 02 7-р сар 2019 05:40
Үнэлэх
(1 Санал)

Мэдээний төрөл

Календарь

« 9-р сар 2019 »
Да Мя Лх Пү Ба Бя Ня
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30            

Зургийн цомог