Цэвэр усны шинэ шугам татаж 1,3 тэрбум төгрөг хэмнэнэ Онцлох

13 3-р сар 2019 12:00
135 удаа үзсэн

     Эрдэнэт үйлдвэр тэртээ 40 жилийн өмнө хотоо цэвэр усаар хангаж, үйлдвэрийн хэрэгцээний ус авах хоёр хос шугамыг Сэлэнгэ мөрнөөс татсан байдаг. Олон жилийн насжилтаар эдгээр шугам зэвэрч, элэгдэж, мууджээ. Эрдэнэт хотын хүн ам өсөхийн хэрээр цэвэр усны эрэлт хэрэгцээ өсөн нэмэгдэж байгаа өнөө үед хос шугам ачаалал ихтэй байгаа гэж үйлдвэрийн удирдлагууд үзэж, гурав дахь шугам хоолойг татах шийдвэр гаргалаа. Ус дамжуулах станцуудын хооронд тавигдсан нийт шугам 119 км урттай бөгөөд шинэ шугам ашиглалтад орсноор шахах усны хэмжээ нэмэгдэж, үйлдвэр цахилгаан эрчим хүчний зардлаа жилд дунджаар 10 хувиар буюу 1,3 тэрбум төгрөгөөр бууруулах урьдчилсан тооцоо хийгээд байна. Энэ ажлын хүрээнд хууль эрх зүйн бичиг баримтыг боловсруулж, геодези, маркшейдэрийн зураг гаргах, хэмжилт хийгдэхээр боллоо.


И.ЧИНТОГТОХ

Сүүлд өөрчлөгдсөн Лхагва, 13 3-р сар 2019 09:45
Үнэлэх
(0 Саналууд)

Мэдээний төрөл

Календарь

« 8-р сар 2019 »
Да Мя Лх Пү Ба Бя Ня
      1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31  

Зургийн цомог