Эрдэнэт сувилалд оношилгооны шинэ төхөөрөмжүүд ирлээ Онцлох

18 2-р сар 2019 12:00
317 удаа үзсэн

     Эрдэнэт сувилал цогцолборын Дүрс оношилгооны кабинетад  Япон улсад үйлдвэрлэсэн Shimadtsu-Flexavision FD маркийн дижитал рентген аппарат, FUJINON  маркийн улаан хоолой, ходоод, 12 хуруу гэдэс, бүдүүн, шулуун гэдэсний дурангийн аппарат, UUSS-H60  загварын хэт авиан оношилгооны  ЭХО аппарат хүлээн авлаа.
     Дижитал рентген аппаратаар толгой, хүзүү, сээр бүсэлхий нугалмууд,  уушиг, зүрх, үе мөчний рентген зураг авах юм. Энэ аппаратын тусламжтайгаар  рентгенээр харах,  ходоод, улаан хоолой хэвлийн хөндийн эрхтэнүүдийн  тодосгогч бодистой рентген  шинжилгээ хийх боломжтой боллоо.  
     Эхо аппаратаар хэвлийн хөндий болон бага аарцгийн хөндийн  эрхтэнүүдийн хэт авиан шинжилгээ, зүрх судас, эмэгтэйчүүдийн оношилгоо хийхээс гадна  шинээр бамбай булчирхай, хөх, үе мөч, булчин шөрмөсийг   үзэж оношилно.
     Мөн Лабораторит  цагт 200 шинжилгээ хийх хүчин чадалтай Герман улсын HumaStar-200 маркийн Биохимийн бүрэн автомат анализаторыг суурилуулсан байна.
     Ингэснээр  шинжилгээний нэр төрөл олширч, чанар сайжрах төдийгүй шинжилгээний хариу автомат-аар гарах юм. Нүдний кабинетад KOWA VX10 маркийн нүдний дурангийн аппарат шинээр суурилагдсан байна. Уг аппарат нь нүдний уг дурандан оношилж, зургийг нь авдгаараа өмнөхөөсөө давуу талтай юм. Шинэ тоног төхөөрөмжүүдээс ЭХО аппарат ажиллаж эхэлсэн бөгөөд  бусдыг нь ажиллуулахад бэлтгэж, эмч мэргэжилтнүүдийг сурган дадлагажуулж байна. Ийнхүү Эрдэнэт сувилал  цогцолборт орчин үеийн дэвшилтэт технологи бүхий тоног төхөөрөмжүүд  ашигласнаар  ажиллагчдын эрүүл мэндийн оношилгоонд дэвшил гарна гэж эмч мэргэжилтнүүд үзэж байна.


Я.ЭНХТУЯА

Сүүлд өөрчлөгдсөн Пүрэв, 21 2-р сар 2019 09:14
Үнэлэх
(0 Саналууд)

Мэдээний төрөл

Календарь

« 4-р сар 2020 »
Да Мя Лх Пү Ба Бя Ня
    1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30      

Зургийн цомог