Оросын ард түмний хайртай хүү Владимир Путин дахин үнэмлэхүй ялалт байгуулав Онцлох

20 3-р сар 2018 12:00
624 удаа үзсэн

     Ням гарагт болж өнгөрсөн ОХУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд одоогийн ерөнхийлөгч Владимир Путин үнэмлэхүй ялалт байгууллаа.Тэрээр нийт сонгогчдын 76.5 хувийн саналыг авсан байна.
     Дэд байранд Коммунист Намаас анх удаа нэр дэвшиж байгаа Павел Грудинин 12 хувийн саналыг авсан бол гутгаар байранд Либерал Ардчилсан Намын ахмад улс төрч Владимир Жириновский 6 орчим хувьтай удаалжээ.  Үлдсэн таван нэр дэвшигч 2-оос дээш хувийн санал авч чадаагүй байна.
     Сонгуулийн Төв Хорооноос эхний дүнг зарласны дараа Владимир Путин Москвагийн Улаан Талбайд цугларсан олны өмнө гарч, дэмжигчиддээ талархал илэрхийлжээ.Путин анх 2000 онд ОХУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдож байв. Дөрвөн жилийн дараа дахин сонгогдож ажиллаад 2008 онд үндсэн хуулийн хязгаарлалтаас шалтгаалан сонгуульд өрсөлдөөгүй юм. Тухайн жил үндсэн хуульд өөрчлөлт оруулж ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг дөрвөөс зургаан жил болгож сунгасан байна. 2012 онд тэр 63.6 хувийн саналаар ерөнхийлөгч болж байжээ. Энэ удаа дахин сонгогдсоноор Путин 2024 он хүртэл буюу 72 нас хүртлээ Орос орныг удирдах юм.
 

Сүүлд өөрчлөгдсөн Мягмар, 20 3-р сар 2018 01:54
Үнэлэх
(0 Саналууд)

Мэдээний төрөл

Календарь

« 9-р сар 2019 »
Да Мя Лх Пү Ба Бя Ня
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30            

Зургийн цомог