×

Анхааруулга

JUser: :_load: Unable to load user with ID: 927

“ЭрдСүлж”-ийн уран үйлчид Онцлох

09 6-р сар 2015 12:00
1791 удаа үзсэн
-“Эрдэнэт” үйлдвэрийн дэргэ-дэх “ЭрдСүлж” компани үүсэн байгуулагдсаны 25 жилийн ой энэ онд тохиож буй. 2014 онд тус компани 1,4 тэрбум гаруй төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж 100 сая гаруй  төгрөгийн цэвэр  ашигтай  ажиллажээ. Өнгөрөгч онд төлөвлөсөн зорилтуудыг хэрэгжүүлэх зорилгоор хэд хэдэн шинэ нэр төрлийн бүтээг-дэхүүн үйлдвэрлэснээс “Эрдэнэт” үйлдвэрийн захиалгын дагуу удирд-лагын болон ИТА-ны өвөл зуны  шинэ загварын ажлын хувцас, үйлдвэрийн ажилтнуудын хэрэгцээнд зориулан өвлийн дотуур хувцас, ажилчдын зуны цамц үйлдвэрлэсэн байна. Тус цех  үйлдвэрлэлийн үнд-сэн материалын эсгүүрээс гарсан  хаягдал өөдөс  ашиглан 30 гаруй нэр төрлийн зүймэл даавуун бүтээгдэхүүн урлаж зах зээлд худалдан борлуулж байна. Өнгөрсөн хугацаанд “Эрд сүлж” компани хэрэглэгчийн найд-вартай түнш байгууллагаар удаа дараа  шалгарчээ. Тус цехийн уран гартнуудын оёсон хувцсыг Монгол улсын Ерөнхийлөгч  өмсөж, анх удаа манай үйлдвэрийн хамт олны дундаас шинэ оны мэндчилгээг ард түмэнд дэвшүүлсэн билээ. Бид үйлчин бүсгүйчүүдтэй уулзаж сэтгэгдлийг нь сонслоо.
Д.Баасанжав: 1985 онд би НААҮ-ний Техник мэргэжлийн сургууль  төгссөн.  28 дахь жилдээ оёдолчноор   ажиллаж  байна.   Манай
цех “Эрдэнэт” үйлдвэрийг ашиглал-танд орсон цагаас ажиллагчдын хөдөлмөр хамгааллын хувцас  үйлдвэрлэсэн гэж болно. Учир нь тухайн үеийн Ахуйн үйлчилгээний оёдлын 2-р тасаг Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн хөдөлмөр хамгааллын хувцас бусад хэрэгцээтэй  зүйлийг оёдог байсан. Би 1991 оны 1-р сарын 9-нд Оёдлын цехэд ажилд орж байлаа. 1991 оны 1-р сард цех байгуулагдахад машин, тоног төхөөрөмж, материалгүй байв. Тех-нологийн сургуулийн 1 давхрын 2 өрөөнд оёдлын 3 машинтай, 6 оёдолчин 1 эсгүүрчин, мастертайгаа 8-уулаа үйлдвэрлэлээ эхлүүлж байсан юм. Оёдлын 3 машин дээр 6 оёдолчин 2 ээлжээр 2 сар орчим ажилласан. Б.Ууганцэцэг, Д.Дэнс-маа, Б.Эрдэнэчулуун, Д.Эрдэнэчимэг, Т.Алтантуяа нар манай цехийн анхны оёдолчид. Бусад 20 гаруй хүн нь нэг тушаалаар ажилд орсон. 1991 оны 3-р сард цех бүрэн ашиглалтанд орж 40 гаруй оёдолчин 3 ээлжээр оёдлын 10 машин дээр ажиллаж байлаа. 8-р сард шинэ оёдлын машинууд ирж ажил жигдэрсэн дээ. 
Д.Ганцэцэг: Би анх Дэнсмаа эгчийн дагалдангаар ажиллаж явлаа. Тэр үед Сургалтын төвийн байрны нэг жижиг өрөөнд хэдэн хүн ажиллаж комбинзон, ажлын дан хослол оёдог байв. 1991 оны 1-р сарын 16-нд бидний хэдэн нөхөд Оёдлын цехийн жинхэнэ ажилтан болсон. Дарга Т.Рагчаа, мастер Гүндсүрэн нар “Эрдэнэт” үйлдвэрийн Оёдлын цехэд ажилчин бүртгэж эхэлсэн юм. Тэгээд манай  цех   2-р   ДГТ-ийн  1, 2, 3  давхарт засвар хийж орж байлаа.  28 ажилтан цехийн анхдагч гэсэн гэрчилгээ гардсан. Манай цехийн удирдлагууд анхдагч ажилчдаа гадаад, дотоодын аялалд явуулан шагнаж урамшуулдаг. Манайд олон шилдэг тэргүүний ажиллагчид тогтвор суурьшилтай ажиллаж  байна. Миний хөдөлмөрийг үнэлж Үйлдвэр хоршоодын болон Ахуй үйлчилгээний салбарын  “Тэргүүний ажилтан” цол тэмдэг,  “Эрдэнэт“ үйлдвэрийн  20, 25, 30, 35 жилийн ойн  медалиар шагнасанд баярлаж явдаг. Манай цех  “Эрдэнэт” үйлдвэрийн ажиллагчдыг хөдөлмөр хамгааллын  хувцсаар  25 жил хангаж ирсэн. Цаашид ч сайн чанарыг даавуугаар хувцас оёж  ажилчдын хэрэгцээг ханган ажиллана.  Манай үйлдвэрийн давуу тал бусад газраас сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдсан, ажилчид болон удирдлагууд ажлаа сайн мэддэг чадварлаг боловсон хүчинтэй.
Р.Бадамцэцэг: Би 1991 оны 1-р сард “Эрдэнэт” үйлдвэрийн Оёдлын цех анх байгуулагдахад  оёдолчноор орж байлаа. Энэ цехэд 25 жил ажиллаж байна. Манай  цех үйлдвэрийн ажиллагчдын хөдөлмөр хамгааллын хувцас үйлдвэрлэхээс гадна хувь хүн, албан байгуул-лагын захиалгаар хувцас үйлдвэрлэл явуулдаг. Эрдэнэт хотод төдийгүй улсад томд тооцогддог Оёдлын үйлдвэр. Манай цехээс олон үйл-чин бүсгүй “Эрдэнэт” үйлдвэрийн хөдөлмөрийн  аваргаар тодорсон.  Мөн цехийн болон чанарын аварга олон  бий. Энэ  завшааныг ашиглаад тус компанийн тулгын чулууг  тавилцсан  ахмадууд,  үе  үеийн  ажил- 
саг үйлчин бүсгүйчүүддээ “Эрд-Сүлж” ХХК-ийн 25 жилийн ойн баярын  мэнд  хүргэж эрүүл энх, аз жаргал хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Б.Ууганцэцэг:   1991    оноос
өнөөг хүртэл манай цех “Эрдэнэт” үйлдвэрийн ажиллагчдын хөдөл-мөр хамгааллын хувцас болон оёмол бүтээгдэхүүний хэрэгцээг хангахын зэрэгцээ Орхон аймгийн оршин суугчдын болон албан байгууллагуудын захиалгат бүтээг-дэхүүнийг үйлдвэрлэж ирлээ. 2006 оны 10-р сард Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн охин компани “Эрдсүлж” ХХК болсон юм. 2009 онд манай цех ажлын хувцасны шилдэг үйлдвэрлэгчээр шалгарч байлаа. Би Оёдлын цехийн анхдагч. 1999 оноос захиалгын оёдолчноор өнөөг хүртэл ажиллаж байна. Миний ажил амьдралын амжилт ололт бүхэн энэ цехийн хамт олонтой салшгүй холбоотой. 2008 онд “Чанарын аварга”, 2009 онд “Эрдэнэт” үйлд-вэрийн хөдөлмөрийн аварга ажилчин болсон.  Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн  Яамны хүндэт жуух бичиг, Нийтийн ахуйн үйлчилгээний тэргүүний ажилтан,  Хөдөлмөрийн хүндэт медалиар тус тус шагнагдаж байлаа. Манай цехийн үе үеийн удирдлагууд  техник технологийн шинэчлэлт, бүтээгдэхүүний чанар стандарт, материалын чанар, ажил-лагчдын мэргэжлийн ур чадварт онцгой анхаарч ажиллаж ирснийг хэлэх ёстой.
Л.Алтанчимэг:    Би     “Эрд-
Сүлж” ХХК-нд ХАБЭА-н инже-нерээр ажилладаг. 1987 онд ОХУ-ын Москва хотын Технологийн дээд сургуулийг хөнгөн үйлдвэрийн ин-женер механик мэргэжлээр төгссөн. 1991 оноос Оёдлын цехэд ажиллаж байна. 1991 оны 1-р сарын 2-ны Ерөнхий захирлын тушаалаар Оёдлын цех байгуулагдсан түүхтэй. Анх цэцэрлэгүүдийн цагаан хэрэг-лэлийн оёдолчдыг оёдлын машинтай нь авч цехийн зохион багуулалтанд оруулан ажиллуулж эхэлсэн юм. 1991 оны намар шинэ тоног төхөөрөмж нэмж суурилуулан ажилчдын тоо нэмэгдсэн. Би энэ цехэд анх мастераар ажилд орсон. Нягтлан, эдийн засагч, хүний нөөц гэсэн оронтоо байхгүй. Дарга, технологич, мастер, эсгүүрийн тооцоологч, ня-рав, оёдолчид, жижүүр, үйлчлэгчид гэсэн бүрэлдэхүүнтэй үйлдвэрлэл явуулж байлаа. Мастер нь ажилчдын хийсэн ажлын нарядыг нягтланд бичиж өгснөөр цалин бодогдоно. Бүтээгдэхүүн үйлдвэрлэлтийн тай-лангийн маягтгүй байсан. Т.Рагчаа даргатай зөвлөлдөн тайлан хийх маягт боловсруулж цехийн  анхны бүтээгдэхүүн үйлдвэрлэлтийн тай-лан гаргаж байлаа. Үйлдвэрлэж буй бүтээгдэхүүний нэр төрөл ердөө хоёр. Ажлын нимгэн костюм, хөвөнтэй бээлий үйлдвэрлэнэ. Мөн цэцэрлэгүүдийн цагаан хэрэглэл оёно. 1991 оны өвлөөс дулаалгатай ажлын хувцас үйлдвэрлэж эхэлсэн. 1994 онд үйлдвэрлэлээ өргөтгөн захиалгын тасаг нээсэн юм. Тусгай зориулалтын тоног төхөөрөмж болох товчны нүх хэрэх болон наалтны машин, уурын индүү зэргийг Чех улсаас  нийлүүлж байв.  Мөн ноосон даавуу, цагаан хэрэглэлийн материал, суудлын бүрээс, ажлын хувцасны зарим төрлийн материалыг Чех улсаас нийлүүлэн үйл ажиллагаагаа өргөтгөсөн. Тухайн үед манай улс зах зээлд шилжиж байсан болохоор нийтийн хэрэгцээний бэлэн хувцас, оёмол бүтээгдэхүүний сонголт байхгүй. Харин цехийн хувьд захиалагч ихтэй байлаа. 2000, 2012 онд техникийн шинэчлэл хийж тусгай зориулалтын тоног төхөөрөмж авч үйлдвэрлэлээ явуулан  бүтээгдэхүүний нэр төрөл, загвар шинэчлэх, бүтээмж  нэмэгдэх, чанар сайжрах зэрэг олон давуу тал бий болсон доо. Энэ цехэд би 24 жил ажиллахдаа мастер, технологич, инженер зэрэг алба хашиж ирлээ. 
   Тэд ийн ярив. Хурдан шуурхай байдал, эв дүй, ур ухаан шаардсан  “ЭрдСүлж”-ийн уран үйлчдийн  ажил үйлс өөдрөг байг.
 
Т.БАТЧУЛУУН
 
Сүүлд өөрчлөгдсөн Лхагва, 19 7-р сар 2017 07:30
Үнэлэх
(0 Саналууд)

Сэтгэгдэл бичих

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenettoday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

 

Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн

Олон нийттэй харилцах албаны цахим хуудас

           

 

 

Зургийн цомог