×

Анхааруулга

JUser: :_load: Unable to load user with ID: 927

Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн 2014 оны үйл ажиллагааны товч тайлан Онцлох

07 4-р сар 2015 12:00
5065 удаа үзсэн

 

ҮЙЛДВЭРЛЭЛ
 Хүдрийн ил уурхай 
   -Ил уурхайн хил хязгаарыг өргөтгөх зорилгоор 4А, 5 дугаар овоолгоос 1125 мян.м3 уулын цул тээвэрлэв.
   -Ордын Төвийн хэсгээс Баяжуулах фабрикийн ККД хүртэл хүдэр тээвэрлэх зам барих зорилгоор 820 мян.м3 уулын цул тээвэрлэсэн.
   -1250 метрийн түвшний шинэ үеийг нээх ажил гүйцэтгэв.
 
Авто тээврийн байгууллага
   Уулын цул 103.4, хүдэр тээвэрлэлт 101.8, хөрсний хоосон чулуулаг тээвэрлэлтийн төлөвлөгөөг 104.4 хувь биелүүллээ. Санхүү, эдийн засгийн хүндрэлтэй байдлыг харгалзан уулын цулын тээврийг ойрын зайд гүйцэтгэж (3.13 км гэж төлөвлөснөөс 2.88 км болгож бууруулсан) байна. 
 
Баяжуулах фабрик  
   2014 онд  үйлдвэрлэлийн  бүх үзүүлэлтийг төлөвлөгөөнөөс давуулан биелүүлж 126 мянган тонн хүдэр боловсруулж, 4525.21 тн зэс, 634.587 тн молибденийг тус тусын баяжмалд илүү үйлдвэрлэсэн байна. 
 
Засвар механикийн завод 
   2014 онд бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн төлөвлөгөөг 100.7 хувь биелүүлж, 230 тн жинтэй 40 нэр төрлийн  шинэ  цутгуур эзэмшиж, 73 шинэ нэр  төрлийн  цутгуурын хэв гаргав. Мөн бүх төрлийн 474 шахуурга, ГЦ1400 маркийн 38 гидроциклон засварлаж, 110 конус бутлуурын хуяг үйлдвэрлэв. Тус цех 2014 онд давхардсан тоогоор 31 нэр төрлийн импорт орлох 144 бүтээгдэхүүн үйлдвэрлэв.
 
Эрчим хүч
   2014 онд “Эрдэнэт” үйлдвэр өөрийн Дулааны цахилгаан станцад 39 сая 51  мянган  кВт цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж, 307 мянган гига-каллори дулаан хэрэглэлээ. Цахилгаан эрчим хүчний үнийн 3 тавилт тарифыг үндсэн үйлдвэрлэлийн цехүүд амжилттай хэрэглэсний дүнд 1 кВт цахилгаан эрчим хүчний дундаж үнийг 147.2 төгрөгт (НӨТ ороод) барьж чадсан юм. 
 
   Эрдэнэтийн-Овоо ордын Төвийн хэсгийг ашиглах техник, эдийн зэсгийн үндэслэл, инженерийн зураг төслийг гүйцэтгэн, хүдэр олборлож эхэллээ. 2014 онд 39000 тууш метр өрөмдлөг хийж үйлдвэрийн түүхэнд өрөмдлөгийн дээд амжилт тогтоолоо. 
 
 
Техник, технологи
   Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн үйлдвэрлэлийн үйл ажиллагааг хэвийн явуулах, хуучирч ашиглагдахгүй болсон тоног төхөөрөмжийг орчин үеийн  дэвшилтэт  технологи бүхий тоног төхөөрөмжөөр солих, шинээр тоног төхөөрөмж худалдан авах, техник технологийн шинэчлэл хийхэд зориулж худалдан авалтын төлөвлөгөө гарган ажиллалаа. Үйлдвэрийн санхүүгийн байдлыг харгалзан 2014 онд шинээр тоног төхөөрөмж худалдан авах захиалгыг 58 хувьд хүргэн буурууллаа.
 
 
 
ЭДИЙН ЗАСАГ, САНХҮҮ, БҮРТГЭЛ
Орлого
   Өнгөрсөн  онд манай хамт олон орлогын төлөвлөгөөг 200 тэрбум төгрөг буюу 18 хувиар давуулан биелүүлсэн. 2014 онд дэлхийн зах зээл дээр цэвэр зэсийн үнэ өмнөх онтой харьцуулахад 467 ам.доллараар бага байсан боловч нийт орлого өмнөх оноос даруй 113,5 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн.
 
Борлуулалтын орлого болон Лондонгийн металлын бирж дэх зэсийн үнэ
 
Төсвийн төлбөр 
   Манай компани Монгол улсын манлай татвар төлөгчийн хувьд 2014 онд улс, орон нутгийн төсөвт нийт 462 тэрбум төгрөг төвлөрүүлсэн нь эх орныхоо өмнө хүлээсэн нийгэм, эдийн засгийн хариуцлагаа амжилттай биелүүлснийг харуулж байна. 
 
 
Улс, орон нутгийн төсөвт төлсөн татвар
 
 
2014 онд улс, орон нутгийн төсөвт төвлөрүүлсэн төлбөр
 
 
 
Улс, орон нутгийн төсөвт төлсөн татварын ангилал
 
 
 
 
 
ГАДААД ХУДАЛДАА, ХАНГАМЖ
 
Зэсийн баяжмал
   Манай үйлдвэр 2014 онд 120.5  мянган  тонн зэс агуулсан 573,266 тонн зэсийн баяжмал ачуулсан бөгөөд баяжмалын борлуулалт 2013 онтой харьцуулахад 5394 тонноор өсч, ачилтын төлөвлөгөө 101,6 хувиар биеллээ.  
 
Молибдений баяжмал
   2014 онд 2010 тонн  молибден  агуулсан 4463 тонн  молибдений баяжмал  ачуулсан нь  2013 онтой харьцуулахад 479 тонноор өсч  ачилтын төлөвлөгөөг 140 хувиар давуулан  биелүүлсэн байна. 
 
Зэс, молибдений баяжмалын  экспорт
   2014 онд  зэс,  молибдений баяжмалын  борлуулалтын орлого 743 сая ам. доллар   болсон ба борлуулалтын төлөвлөгөөг 104,4 хувиар биелүүллээ.  
 
Импорт орлох бүтээгдэхүүн 
   Бид 2012 онд 15 компанийн 8.3 тэрбум төгрөгийн, 2013 онд 19 компанийн үйлдвэрлэсэн 27,6 тэрбум төгрөгийн   импорт  орлох бүтээгдэхүүн  худалдан  авсан.  2014  онд импорт орлох  бүтээгдэхүүн  үйлдвэрлэгч 33 компаниас  45,7 тэрбум төгрөгийн  бараа бүтээгдэхүүн  худалдан  авсан байна.  
 
Нийт худалдан авалтанд импорт орлох бүтээгдэхүүний 
эзлэх хувь, хэмжээ
 
 
 
 
УУЛ УУРХАЙН ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ, ХААЛТЫН МЕНЕЖМЕНТ
 
“Эрдэнэт” үйлдвэрийг 2015-2025 онд хөгжүүлэх концепц
     “Эрдэнэт” үйлдвэрийг 2010-2015 (2020) онд хөгжүүлэх концепцийн гүйцэтгэлд дүн шинжилгээ хийж, үр дүнг хэлэлцэн компанийг 2015-2025 онд хөгжүүлэх шинэ концепц боловсруулахаар ажиллаж байна. Ингэхдээ уул уурхайн тогтвортой хөгжил, хаалтын менежментийн  хөтөлбөрийг шинэ концепцтой уялдуулан, хөрөнгө оруулалт,  санхүүгийн  эх  үүсвэрийг   тодорхойлон  Эрдэнэт хотын   нийгэм,   соёлын  асуудалтай  цогцоор  нь шийдвэрлэх  бодлого баримталж байна.
 
Өөөрөө нунтаглах хэсгийн өргөтгөл
     Баяжуулах фабрикийн Өөрөө нунтаглах хэсгийн өргөтгөл 2015 оны 2-р улиралд ашиглалтанд орсноор хүдэр боловсруулалт 6 сая тонноор нэмэгдэнэ.  
 
Оношилгоо, эмчилгээний  “Эрдэнэт медикал” төв
     Олон улсын стандартад нийцсэн эрүүл мэндийн оношилгоо, эмчилгээг Монгол улсын иргэд эх орондоо хийлгэх боломж бүрдүүлэх, Орхон аймгийн эдийн засгийн цаашдын тогтвортой хөгжлийг дэмжих зорилгоор 2008 онд “Эрдэнэт” үйлдвэрийн хамтарсан Зөвлөлийн хурлаар “Эрдэнэт медикал” оношилгоо, эмчилгээний төвийг Эрдэнэт хотод барьж байгуулах төслийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн. Энэ төслийг 2011-2022 оны хооронд 3 үе шаттай хэрэгжүүлэх юм. Өнгөрсөн онд “Эрдэнэт” үйлдвэрийн  Ерөнхий захирлын тушаалаар тус төвийн бүтэц, орон тоо, дүрмийг шинэчлэн баталж, эрх зүйн баримт бичгүүдийг боловсруулан мөрдөж байна. 2014 онд “Эрдэнэт медикал” төвийн барилга, дэд бүтэц, тоног төхөөрөмжийг хүлээн авсан. Өдөрт 500 хүн хүлээн авч эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх хүчин чадалтай тус төвд MRI, компьютер томограф, хэт авиан,  ангиографи, рентген, дуран оношилгооны  аппарат  гээд эрүүл мэндийн 3-р шатлалын эмнэлэгт шаардлагатай сүүлийн үеийн тоног төхөөрөмжүүд суурилуулаад байна. Тус төв бүрэн хүчин  чадлаар ажиллах үед 150-иад  хүн  шинэ ажлын байртай болох юм. 
 
 
Хамтын ажиллагаа
   Эрдэнэт үйлдвэр ХХК  Орхон аймгийн жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид болон үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжин ажиллаж байна.
 
Молибдений үйлдвэр 
   “Эрдэнэт” үйлдвэрийн молибдений баяжмал боловсруулах “Шим технолоджи” ХХК 2014 онд үйл ажиллагаагаа дахин сэргээсэн. Тус компани жилд 3600 тн молибдений баяжмал боловсруулж, уул уурхайн гүн боловсруулсан, нэмүү өртөг шингэсэн экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэж, 170 хүнийг ажлын байраар хангасан. 
 
Катодын зэсийн үйлдвэр 
   “Ачит Ихт” ХХК 2014 онд катодын зэсийн шинэ үйлдвэр ашиглалтанд орууллаа. “Эрдэнэт” үйлдвэрийн балансын бус хүдрийн 2-р овоолгыг түшиглэн байгуулсан тус үйлдвэр гидрометаллургын аргаар жилд 10.000 тонн цэвэр зэс гаргана. Тус үйлдвэр 200 гаруй хүнийг ажилтай болголоо. 
 
Амны хаалтны үйлдвэр
   Монгол улсад анхных болох “Цагаан жим” маскны үйлдвэр дэлхийн стандартад нийцсэн, импорт орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Тус үйлдвэр 20-иод ажилтантай, өдөрт 3-5 мянган маск үйлдвэрлэх хүчин чадалтай бөгөөд тэдний үйлдвэрлэсэн маскийг “Эрдэнэт”  үйлдвэр худалдан авах гэрээ байгуулан хамтран ажиллаж байна. 
 
LED гэрлийн үйлдвэр
   Орхон аймагт 2014 оны 9-р сард  үүдээ  нээсэн “Эрдэнэт LED” гэрлийн үйлдвэрийг “Эрдэнэт” үйлдвэрийн цахилгаан электроникийн инже-нерүүд хамтран байгуулсан. Дэвшилтэт тех-нологид суурилсан тус үйлдвэр цахилгааны зарцуулалт 8 дахин бага, байгальд ээлтэй нэг гэрлийг 3 минутад үйлдвэрлэх хүчин чадалтай. “Эрдэнэт” үйлдвэр хэрэгцээт LED гэрлээ эндээс худалдан авч, импорт орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжиж байна. 
 
Резинэн бүтээгдэхүүний үйлдвэр
   “Мэйнспринг” ХХК-ийн Түүхий резиний үйлдвэр өдөрт 200-1500 кг, жилд 300 тн импорт орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай. Тус үйлдвэрээс “Эрдэнэт” үйлдвэрийн Засвар механикийн завод 2014 онд 30 тонн бүтээгдэхүүн худалдан авсан байна.  
 
Нано технологийн даавууны үйлдвэр
   “Эрдэнэт хивс”  ХХК 2014  оны 2-р  улирлаас Монгол улсын зах зээлд анх удаа нийлүүлж эхэлсэн нано технологийн даавуугаар “Эрдэнэт” үйлдвэрийн “ЭрдСүлж” компани хүнд нөхцөлд ажилладаг засварын ажилчдын зуны  ажлын хувцсыг үйлдвэрлэж байна.  
 
Төмөрлөгийн цогцолбор үйлдвэр
   “Бэрэн” группийн Ширэмний үйлдвэр 2014 оны 11-р сарын 29-нд Эрдэнэт хотод нээгдсэн. Сүүлийн 10 жилд төмрийн хүдрийн баялаг нөөцийг ашиглан эх орондоо өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх гангийн цогцолбор үйлдвэрийн эхний ээлжийг ийнхүү ашиглалтанд оруулсан. Ширэмний үйлдвэрт 115 хүн ажиллаж байна. 2015 онд нэмж гурван домен зуух ашиглалтанд оруулснаар  500-аад хүн, энэ оны эхний хагас жилд  ашиглалтанд орох Гангийн үйлдвэрт 500 гаруй хүн, нийтдээ 1000  гаруй хүний ажлын байр шинээр бий болно. 
 
 
 
 
НИЙГМИЙН ХАРИУЦЛАГА
 
• Өнөөдөр “Эрдэнэт” үйлдвэрт нийт 5841 хүн ажиллаж байна. 
• 2014 онд халуун хоол болон хор саармагжуулах бүтээгдэхүүн үйлчилгээний тендер явагдав. Тендерийн үр дүнгээр 4 компани 4200 ажилтанд халуун хоол, 5 компани 4140 ажилтанд 8 нэр төрлийн хор саармагжуулах бүтээгдэхүүнээр үйлчилсэн байна.
• 2007-2014 онд компанийн цалин хөлсийг боловсронгуй болгон нэмэгдүүлэх талаар Ерөнхий  захирлын 7 тушаал гарснаар компанийн ажилтнуудын бодит орлого, амьжиргааны түвшин нэмэгдлээ.
• 2014 онд компанийн 1382 ахмад настанд 2,6 тэрбум гаруй төгрөгийн тусламж, үйлчилгээ үзүүлснээс Нийгмийн асуудал эрхэлсэн орлогчийн шийдвэрээр 141 ахмадад 27,7 сая төгрөгийн нэг удаагийн буцалтгүй тусламж олгов. 
• Технологийн сургуулийн бакалавр, магистр, мэргэжлийн анхан шатны боловсрол олгох 1 жилийн, түр болон захиалгат, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтанд 9700 хүн хамрагдсан. 2014 онд бакалаврын сургалтын бүх хөтөлбөрийг олон улсын жишигт нийцүүлэн шинэчиллээ.
• 2014 онд нийт ажилтны 96,2 хувь нь эрүүл мэндийн хугацаат үзлэгт хамрагдсан нь өмнөх оноос 3 хувиар нэмэгдсэн байна. 
• 2014 онд “Уурхайчин” соёлын ордон 206 удаагийн  соёлын үйл ажиллагаа зохион байгуулж 64 мянга гаруй хүн, 228 удаагийн урлаг, уран сайхны тоглолт зохион байгуулж нийт 70 мянга гаруй хүнийг  хамруулжээ. 
• Үйлдвэрийн ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, нөхөн сэргээх зорилгоор Байгаль орчныг хамгаалах хэлтсээс санаачлан хэрэгжүүлж буй “Ногоон төгөл” төслийн хүрээнд 19 төрлийн 9761 мод тарилаа.
• “Эрдэнэт” үйлдвэрийг 2015-2025 онд  хөгжүүлэх Концепцид анх удаа Нийгмийн хөгжлийн бүлэг оруулахаар болов.
• “Эрүүл мэндийн зам” төсөл хэрэгжүүлэх “Зөв залуус” клубын санаачилгыг дэмжсэнээр Монгол улсын хэмжээнд хамгийн урт 5.6 км дугуйн зам тавигдав.
 
• Хүүхдээ 3 нас хүртэл асарч буй 110 ээжид 467,1 сая төгрөгийн дэмжлэг олгож, байрны 8 сая төгрөгийн дэмжлэгээр 472 хүнийг байртай болоход нь туслав.
• “Хангарьд” спорт клубын шигшээ багийн амжилт
 
 
 
Сүүлд өөрчлөгдсөн Лхагва, 19 7-р сар 2017 07:28
Үнэлэх
(0 Саналууд)

Сэтгэгдэл бичих

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenettoday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

 

Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн

Олон нийттэй харилцах албаны цахим хуудас

           

 

 

Зургийн цомог