
Цахим хуудас
Notice: Undefined property: JObject::$description in C:\inetpub\wwwroot\erdenettoday\templates\ts_newsline\html\com_k2\templates\default\user.php on line 59
С.БУЛГАНТАМИР: “Эрдэнэт үйлдвэр” Волейболын дээд лигийг өндөр хэмжээнд зохион байгуулж буйд тамирчид талархалтай хандаж байна
06 12-р сар 2019










Аж ахуй, үйлчилгээний цехийн Хими цэвэрлэгээний машинист Ц.ГЭРЭЛМАА
“Энэ уулын буянд бид сайн сайхан амьдарч, хойч ирээдүйнхээ төлөө хөдөлмөрлөж, өөрсдийн аз жаргал, ирээдүйг бүтээж яваа шүү” гэж өглөө бүр Эрдэнэт уулаа сэтгэлдээ бодож сэрдэг дээ. Үйлдвэрээрээ бахархаж байна. Хүн ер нь сэтгэлийн үгээ хэлэх боломж тэр бүр гардаггүй бололтой. Эрдэнэт үйлдвэрийг бүтээн цогцлооход гар бие оролцсон үе үеийн уурхайчиддаа талархаж явдгаа энэ дашрамд илэрхийлье. Би Эрдэнэт үйлдвэрт 33 жил ажиллахдаа 17 жилийг нь энэ хамт олонтойгоо үдэж байна. Ээж шиг, эгч шиг нь байж, найз нөхөд болж ээнэгшин дассан хамт олондоо хайртай. Та бүхнийхээ хүчинд өдий зэрэгтэй яваа юм шүү. Тэтгэврийн нас ойртох тусам сэтгэлд нэг зүйл тороод ч байх шиг. Хамт олноо их санах байх. Эрдэнэтийн уурхайчдын сүлд дуу “Уурхайчин би”-г амандаа аялж, автобусны цуваагаа хараад огшиж суудаг би жирийн л нэг уурхайчин. Үйлдвэрийнхээ удирдлагууд, нийт уурхайчиддаа, тэдний үр хүүхэд, ач зээ нар, гэр бүлд сайн сайхныг хүсье.
Засвар механикийн заводын Уул уурхайн хүнд механизм, тоног төхөөрөмжийн засварчин С.БАТЗОРИГ
Монгол улсдаа төдийгүй дэлхийд үнэлэгдсэн, ТОП 10 үйлдвэрийн нэг болох уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрт 15 дахь жилдээ ажиллаж байгаадаа баяртай байна. Үйлдвэрийн газраас тоног төхөөрөмжийн шинэчлэл хийж, орчин үеийн уул уурхайн хөгжилтэй хөл нийлүүлэхийн зэрэгцээ ажилчдаа мэргэжлийн талбар дээр мэргэших, хөгжихөд ихээхэн анхаарч байгаа нь сайшаалтай юм. Би мэргэжлийнхээ дагуу ур чадвараа нэмэгдүүлэн, цаашдаа улам хичээж ажиллах болно. Хамт олондоо халуун баяр хүргэе.
Тээвэр ложистикийн төвийн Бүтээмж, инновацын мэргэжилтэн З.БАТЦЭНГЭЛ
1978 онд илгээлтээр Эрдэнэт хотод ирэх шийдвэр гаргасан аав, ээждээ маш их баярлалаа. Өнөөдөр би аав, ээжийнхээ үргэлжлэл болж, хүүтэйгээ мөр зэрэгцэн үйлдвэртээ ажиллаж байна. Бид удам дамжсан уурхайчид. Тийм ч учраас үйлдвэртээ маш их хайртай. Аав ээж минь, “Бор ууландаа залбирч яваарай” гэж захидаг. Бор ууландаа, Эрдэнэт үйлдвэртээ маш их баярлалаа.
Дулааны цахилгаан станцын Лабораторийн эрхлэгч Д.ТӨГСБАЯР
Би Эрдэнэт үйлдвэрт 19 жил ажиллахдаа өдий дайны ажилтай, мэдлэг мэргэжилтэй болсондоо баярлаж явдаг. Хүн бүр үйлдвэрийнхээ хөгжилд хувь нэмэр оруулах ёстой гэж би хувьдаа боддог. Миний чадах зүйл бол эргэн тойрондоо зөв хандлага түгээх юм. Ер нь зөв хандлагатай, эргэн тойрны уур амьсгал эерэг байвал бүх ажил бүтэмжтэй байна гэдэгт итгэдэг. Та бүхэндээ үйлдвэрийнхээ ойн мэндийг хүргэж, бүгдээрээ эерэг хандлага түгээе гэж уриалмаар байна.
И.Чинтогтох
Фото: Б.Баттөгс
Монголын волейболын холбооны дээд лигийн аварга шалгаруулах тэмцээнд “Дархан сеть” эмэгтэй баг хүрэл медалийн болзол хангалаа
06 12-р сар 2019



.jpg)





Их спортыг дэмжигч Эрдэнэт үйлдвэр

Б.Учрал
Фото: Б.Баттөгс
Ш.Отгонбилэгийн нэрэмжит Технологийн сургуулийг 2005-2006 онд Түгээмэл баяжуулагч мэргэжлээр төгссөн.
Тээрмийн машинч
2007 оны 6 дугаар сараас Эрдэнэт үйлдвэрийн Баяжуулах үйлдвэрт баяжуулагч, 2007 оны 10 дугаар сараас одоог хүртэл тээрмийн машинч
2014-2016 онд “Газарчин” дээд сургуульд Уул уурхайн баяжуулалтын технологич мэргэжлээр суралцсан.
Аливаа ажлыг хийж байгаа хүнд туршлага чухал бөгөөд тэрхүү туршлагыг ажлаасаа олж авсан Г.Болдхуяг үйлдвэрийн өнөөгийн нөөц бололцоонд тулгуурлан хүдэр боловсруулалтыг нэмэгдүүлж, зардал бууруулахын төлөө хүчин чармайлт гарган ажиллаж буй Эрдэнэт үйлдвэрийн манлайлагчдын төлөөлөл билээ. Тэрээр үйлдвэрлэлийн бүтээмжийг дээшлүүлэхэд өөрийн оюун ухаан, хүч чадлаа бүрэн дүүрэн дайчилж, эргээд харахад бүтээсэн зүйлтэй байхыг эрмэлзэн, чин сэтгэлдээ итгэлийн оч бадраан яваа шинийг сэтгэгч залуусын нэг.
Тээвэр ложистикийн төвийн 6 дугаар агуулахын нярав М.ЭРДЭНЭБАЯР:
Би Эрдэнэт хотын унаган иргэн гэдгээрээ бахархдаг. Энэ хотдоо төрж өссөн. Уурхайчин ах дүү нар олонтой болохоор ч тэр үү, багаасаа уурхайд ажиллана гэж мөрөөддөг байлаа. Мөрөөдлөө биелүүлэхийн тулд ШУТИС-ийн Уул уурхайн удирдлага, менежментийн ангийг 2008 онд төгсөж, 2012 оноос Эрдэнэт үйлдвэрт ажилд орсон. Эрдэнэт хүслийг минь биелүүлсэн өгөөжтэй уурхай.
Засвар угсралтын цехийн душны үйлчлэгч Т.ЭРДЭНЭЧИМЭГ:
Би Эрдэнэт үйлдвэрт 23 дахь жилдээ ажиллаж байна. Хүн бүрт хайрлан дээдэлдэг үнэт зүйл гэж бий. Миний хувьд дэлхийд данстай Эрдэнэт үйлдвэрт ажиллаж байгаадаа баярлаж, бахархаж явдаг. Үйлдвэрийнхээ түүхэн өдрийг тохиолдуулан нийт уурхайчид, Засвар угсралтын цехийн хамт олондоо чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж, та нартаа эрүүл энх, ажил хөдөлмөрийн өндөр бүтээмжийг хүсэн ерөөе.
ХАБЭА-н хэлтсийн дарга Д.ЦАГААН-ЭРДЭНЭ:
Төрөлх хот минь Эрдэнэт, төрөлх үйлдвэр минь Эрдэнэт. Энэ онд 41 жилийн ойгоо тэмдэглэж байгаа хот, үйлдвэртээ хүч хөдөлмөрөө зориулан өнөөдрийг хүрсэндээ баярлаж, талархаж байна. Эрийн цээнд хүрсэн Эрдэнэт үйлдвэрийнхээ хөдөлмөрч, бүтээлч хамт олонд эрүүл энх,саруул сайхныг хүсье. Энэ хотод ажиллаж, амьдрах нь нэр төрийн хэрэг гэж би хувьдаа боддог. Энэ сайхан үйлдвэрт ажилладаг бид хамгийн азтай хүмүүс.
ХМТАЦ-ийн Уул тээврийн ажлын хэсгийн программын инженер Ц.ТУНГАЛАГ:
Бүтээлч хамт олондоо баярын мэнд дэвшүүлж, аз жаргал, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Миний хувьд ил уурхайн карьераас Баяжуулах үйлдвэрт хүдэр өгөх хүртэл үйл явцыг хянаж, системийн программ хангамжийг хариуцан ажиллаж байна. Мэргэжлийнхээ чиглэлээр цаашид Баяжуулах үйлдвэрээс явагддаг үйл явцыг нарийвчлан судалж, нэгдсэн систем бий болгохыг хүсдэг.
И.Чинтогтох
Фото: Б.Баттөгс
Эрдэнэт үйлдвэрийн Технологийн сургуулийн төгсөгч “Эр зоригийн одон”-гоор шагнагдахаар боллоо
05 12-р сар 2019
Эрдэнэт үйлдвэрийн дэргэдэх Ш.Отгонбилэгийн нэрэмжит Технологийн сургуулийг 2011 онд Цахилгаан систем автоматжуулалтын мэргэжлээр төгсөж, эдүгээ Австрали улсын Мельбурн хотноо Мэдээллийн технологийн чиглэлээр магистрт суралцаж байгаа Т.Чингэсдолоон давхрын тагтнаас үсэрч, амиа хорлохыг завдсаннэгэн эмэгтэйгаварчээ.Т.Чингэс аялах зорилгоор Австралийн Күийнсланд мужид очсон бөгөөдКайрнс хэмээх жижиг хотын"Pасific" нэртэй зочид буудалд байрлаж байх үед буюу арваннэгдүгээр сарын 23-ны өдрийн 16.00-17.00 цагийн орчимд энэ үйл явдал болсон юм. Түүнийгөрөөндөө орж ирэх үедгэнэт хүчтэй юм унах чимээ сонсогдож, тагт руу гарч харахад долоон давхрын тагтны гадна талд үсрэхэд бэлэн хүн харагдсан байна. Таван давхарт байрлаж байсан учир амийг нь аврахаар тагтаар дамжин,гараас нь барьж амжжээ.Амиа хорлохыг завдсан эмэгтэй 26 настай бөгөөд хар тамхинаас хамааралтай болсны улмаас ийм үйлдэл гаргасанбайна. Т.Чингэс болсон үйл явдлын талаар өөрийн фэйсбүүк хуудаснаа "Амьд явахдаа хүний амь аварна чинээ бодож явсангүй. Хар тамхи гэдэг зүйлээс хол байгаарай. Битгий хайртай нэгнээ нулимсанд автуулаарай. Долоон давхраас үсрэх гэж байсан эмэгтэйг аварч чадлаа” гэж нийтэлжээ.
Т.Чингэсийн эр зориг хүн чанарыг үнэлэн Австралийн Засгийн газраас “Эр зоригийн одон”-гоор шагнах болсон тухайгаа мэдэгдсэн байна.
Технологийн сургуулийн төгсөгч Т.Чингэсдээ хүний алтан амь аварсанд нь баяр хүргэж, цаашдын судалгааны ажилд нь амжилт хүсье.
“Эрдэнэтийн үйлдвэр” ТӨҮГ-ын дэргэдэх Технологийн сургуулийн захиргаа

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Захиргаа, хүний нөөцийн бодлогын газар, Хуулийн хэлтсээс “Шударга утас-757 71600” ажиллуулж эхэллээ. “Шударга утас”-ны гол зорилго нь “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын хэмжээнд шударга бус үйлдэл, авлига, гэмт хэрэг, захиргааны зөрчлийг илрүүлэх, мэдээллийн мөрөөр холбогдох арга хэмжээ авч, хууль бус үйлдэл, гэмт хэргийг таслан зогсоох зорилготой юм. Түүнчлэн Авлигын эсрэг хууль, Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хууль, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай Монгол Улсын хуулиудыг хэрэгжүүлэх юм. Үйлдвэрийн газрын хэмжээнд гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй мэдээллийг хуулийн дагуу холбогдох байгууллагуудаар шалгуулж хэрэгжилтэд хяналт тавьж хариуг мэдэгдэх болно.
Эрдэнэт үйлдвэрийн газрын өмч, эд хөрөнгийг хулгайлах, завших, үрэгдүүлэх, устгах, гэмтээх, авлига, албан тушаалын гэмт хэрэг, зөрчлийн талаар үнэн зөв, баталгаатай мэдээлэл өгсөн тохиолдолд мэдээллийн нууцлалыг чандлан хадгалж, мэдээлэл алдагдсанаас хувь хүний албан тушаал нэр төр, алдар хүндэд харш аливаа үйлдэл гарахаас сэргийлнэ. Үндэслэлгүй худал мэдээлэл өгч, бусдын нэр хүндэд халдах, гүтгэх, доромжлох үйлдэл гаргасан тохиолдолд хуульд заасан арга хэмжээ авна гэдгийг анхааруулж байна.
“Шударга утас” нь таны мэдээллийг хадгалан авч, эрх бүхий албан тушаалтанд хүргэх болно.
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын үйл ажиллагааг сайжруулах, шударга ёсыг тогтоох, гэмт хэрэг, зөрчлийг таслан зогсоохоор “ШУДАРГА УТАС-71600” таныг сонсож байна.
А.Бямбамаа