Өдрөөр ангилагдсан мэдээлэл: Мягмар, 24 12-р сар 2019
    Технологийн сургуулийн “Оюутны дотуур байрны цахилгаан хангамжийг Сэргээгдэх эрчим хүчний нарны фото үүсгүүр бүхий системээр хангах нь” төслийн хүрээнд энэ сарын 23-нд аймгийн иргэдийн төлөөлөл, Эрдэнэт үйлдвэрийн ажилчдын дунд сургалт зохион байгууллаа. Уг сургалтыг ЭХМТ-ийн тэнхимийн доктор, дэд профессор Б.Хээрийнбаатар ахлагчтай баг хийв. Сургалтад Сэргээгдэх эрчим хүчний нарны эх үүсгүүрээр эрчим хүчээ шийдвэрлэх сонирхолтой 50 гаруй иргэн, инженер техникийн ажилчид оролцлоо. Доктор Б.Хээрийнбаатар, багш А.Түвшинжаргал, Ш.Сансарсайхан, ахлах багш С.Будхүү, багш У.Баттулга нар “Сэргээгдэх эрчим хүчний судалгаа, төрөл, тэдгээрийг ашиглах боломж, хэрэгжүүлсэн туршлага”, “Нарны станцын тоног төхөөрөмжийн сонголт, нарны коллекторын ажиллагааны зарчим”, “Нэг ба гурван фазын хэлхээ, Сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэлтийн хяналт, тооцоо, үр ашиг” ,”Нарны эрчмийн хуримтлуур, аккумляторын батарей сонголт”, “Нарны станцын ухаалаг инвертороос сүлжээ үүсгэн мэдээлэл дамжуулах, хянах, нарны эрчим хүчний судалгаа хийх боломж” сэдвээр мэдээлэл хийв. Мөн нарны судалгааны лабораторийн баазыг ашиглан нарны эрчим хүчний судалгаа, туршилт, хэмжилт хийх, аймаг бүс нутгийн иргэд, аж ахуйн нэгж, нарны эрчим хүч ашиглан цахилгаан хангамжаа шийдвэрлэх, тоног төхөөрөмж сонгоход нь тусламж үзүүлэхэд сургалтын ач холбогдол оршиж байв. Энэхүү сургалтад хамрагдсан нийт иргэдэд сертификат олгосон бөгөөд нарны станцын тоног төхөөрөмж сонгох, суурилуулах, асаалт тохируулга хийхэд цаашид ард иргэдтэй хамтран ажиллахаар боллоо.
 
                                                                                                                     Т.Батчулуун
 
 

    Эрдэнэт үйлдвэр нийгмийн хариуцлагын бодлого хэрэгжүүлэхдээ ажиллагсдын нийгмийн асуудлыг цогцоор нь шийдэхийн зэрэгцээ тэдний хүүхэд, гэр бүлийн сайн сайхны төлөө анхаарал тавьж ажилладаг. Энэ хүрээнд шинэ оны босгон дээр ажилтнуудынхаа хүүхдүүдээс сурлага, урлаг спорт болон бусад амжилтаараа манлайлсан шилдэг хүүхдүүдийг шалгаруулж, тэдэнд урам зориг нэмдэг уламжлалтай. Улиран одож буй 2019 оны шилдэг хүүхдийн  шалгаруулалтыг ахлах, дунд, бага нас гэсэн 3 ангилалд  тус бүрийг таван номинациар тодруулжээ. Бага насны ангилалд 2019 оны “Шилдэг сурагч”- аар 13 дугаар сургуулийн 4а ангийн сурагч Нямдаваагийн Баянмөнх тодорсон бол “Оны шилдэг авьяастан”-аар 5 дугаар сургуулийн 3б ангийн сурагч Ганболдын Гангаамаа, “Оны шилдэг тамирчин”-аар 19 дүгээр сургуулийн 2в ангийн сурагч Гансүхийн Номун-Эрдэнэ, “Оны шилдэг шинийг санаачлагч”-аар Билигт өргөө сургуулийн 2а ангийн сурагч Эрдэнэсайханы Нандинлхам, “Оны шилдэг оюунлаг сурагч”-аар 8 дугаар сургуулийн 1а ангийн сурагч Ганцогтын Үйлсбадрах нар шалгарчээ.   

     Дунд насныхнаас “Оны шилдэг сурагч”-аар Орхон Эмпати сургуулийн 7 дугаар ангийн сурагч Төгсбаярын Номинжин, “Оны шилдэг авьяастан”-аар  4 дүгээр сургуулийн 7д ангийн сурагч Нармандахын Эгшиглэн, “Оны шилдэг тамирчин”-аар 4 дүгээр сургуулийн 9а ангийн сурагч Болдбаатарын Сүхбат, “Оны шилдэг шинийг санаачлагч”-аар 4 дүгээр  сургуулийн 10е ангийн сурагч Нармандахын Алтаншагай, “Оны шилдэг оюунлаг сурагч”-аар 4 дүгээр  сургуулийн 6д ангийн сурагч Эрдэнэбатын Нарантуяа нар тус тус шалгарлаа.

    Ахлах ангийн сурагчдаас Билигт өргөө сургуулийн 10а ангийн сурагч Эрхэмбаярын Билгүүн “Оны шилдэг сурагч”, Технологийн сургуулийн Лицей 11-р ангийн сурагч Батжаргалын Должинзуу “Оны шилдэг авьяастан”, 1-р сургуулийн 11б ангийн сурагч Бат-Оршихын Энхжин “Оны шилдэг тамирчин”, Орхон Эмпати сургуулийн сурагч Баярсайханы Төгөлдөр “Оны шилдэг шинийг санаачлагч”,  Орос 19 сургуулийн 9б ангийн сурагч Батзоригийн Эрдэнэсувд “Оны шилдэг оюунлаг сурагч” номинацийн эзэд боллоо.

М.Балжинням

Мэдээний төрөл

Календарь

« 12-р сар 2019 »
Да Мя Лх Пү Ба Бя Ня
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31          

Зургийн цомог