Эрдэнэт мэдээ

   

×

Анхааруулга

JUser: :_load: Unable to load user with ID: 927

“Энэрэл” төвийн хүүхдүүд уурхайчин ах эгч нартаа талархав Онцлох

17 5-р сар 2018 12:00
1142 удаа үзсэн

     “Эрдэнэт” үйлдвэрийн харъяа “Энэрэл” төвийн сурагчид өнөөдөр компанийн Ерөнхий захиргааны нэгдүгээр байр буюу үйлдвэрлэлийн бүсэд “Эрдэнэт үйлдвэрийн ах эгч нартаа баярлалаа” өдөрлөг зохион байгууллаа. Энэ үеэр уурхайчдад урлагийн тоглолтоор бэлэг барьж, өөрсдийн хийсэн гар урлал, гоёл чимэглэлийн зүйлсээр үзэсгэлэн гаргав. “Эрдэнэт” үйлдвэрийн харъяа “Энэрэл” төвд 45 хүүхэд хүмүүжиж байна. Уурхайчин хамт олон аав, ээжийн хайрыг нь нөхөж чадахгүй ч тэднийг өөрсдийн гэр бүлийн гишүүн, компанийн салшгүй нэг хэсэг болгон халамжилдаг. “Энэрэл” төвд өсч хүмүүжсэн олон арван залуус эзэмшсэн мэргэжлээрээ салбартаа манлайлж амжилт гаргаж байгаа нь “Эрдэнэт” үйлдвэрийн хамт олны бахархал болдог билээ.

 


У.Цэрэнбат

Сүүлд өөрчлөгдсөн Пүрэв, 17 5-р сар 2018 08:35
Үнэлэх
(3 Саналууд)

Сэтгэгдэл бичих

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenettoday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

 

Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн

Олон нийттэй харилцах албаны цахим хуудас

           

 

 

Зургийн цомог