Ерөнхий захирал, Энэрэл төвийн хүүхдүүд мөрөөдлөө хуваалцав Онцлох

01 6-р сар 2017 12:00
1584 удаа үзсэн

     Эх үрсийн баярын өдөр Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн бүтэн өнчин хүүхдийн Энэрэл төвөөр зочлон хүүхэд багачуудын “Мөрөөдлийн захидал” гар зургийн үзэсгэлэн үзэж, тэдэнтэй мөрөөдлөө хуваалцаж дотно сайхан яриа өрнүүллээ. Тэрээр “Эрдэнэт” үйлдвэрээ олон жил амжилттай сайн ажиллуулахыг мөрөөддөг гэсэн бол “Энэрэл” төвийн Г.Оюундарь англи, хятад хэлний мэдлэгээ гүнзгийрүүлэн сурч, АНУ-д нүүр, ам судлалын эмчийн мэргэжил эзэмших мөрөөдлөө хуваалцсан юм. Харин хамгийн жаахан Э.Мишээл хувийн онгоцтой замын цагдаа болох мөрөөдөлтэй бол “Ирээдүйн одод” сургуулийн тамирчин сурагч Э.Халиун Олимп, дэлхийн аварга болох мөрөөдлөө хуваалцав.
     Энэ үеэр үйлдвэрийн удирдлагууд авьяаслаг хүүхдүүдийн урлагийн тоглолт үзэж, тэдний амжилт бүтээлээр бахархан баяр хүргэж бэлэг гардууллаа. Мөн “Энэрэл” төвийн хүүхдүүдийг Скаутын олон улсын зуслан цугларалтад оролцоход дэмжлэг үзүүлж 9 сая төгрөг шийдвэрлэжээ. Одоогийн байдлаар “Эрдэнэт” үйлдвэрийн дэргэдэх бүтэн өнчин хүүхдийн “Энэрэл” төвд 40 орчим хүүхэд сурч хүмүүжиж байна.

Сүүлд өөрчлөгдсөн Баасан, 22 2-р сар 2019 00:09
Үнэлэх
(0 Саналууд)

Мэдээний төрөл

Календарь

« 8-р сар 2019 »
Да Мя Лх Пү Ба Бя Ня
      1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31  

Зургийн цомог